ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

Чанаргүй зээлийн хэмжээ энэ оны эхний 11 сард өмнөх жилийн мөн үеэсээ ₮106 тэрбумаар буурч, ₮2.1 их наяд болов

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Мөнгөний нийлүүлэлт 2024 оны 11 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 41.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.1 их наяд төгрөгөөр буюу 17.2% өссөн байна. 

Ингэхэд төгрөгийн хадгаламж 5.2 их наяд төгрөгөөр буюу 32.5%, төгрөгийн харилцах 2.6 их наяд төгрөгөөр буюу 36.2% өссөн нь нөлөөлжээ.

Төгрөгийн хадгаламжийн

  • 18.1 их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж,
  • гурван их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагынх юм.

Валютын хадгаламж 4.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 1.7% буюу 76.5 тэрбум төгрөгөөр өссөн байгаа ч өмнөх оны мөн үетэй харьцуулж үзвэл 6.7% буурчээ.

Харин зээлийн тухайд аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2024 оны 11 дүгээр сарын эцэст 35.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 33.5% өсөв.

Нийт зээлийн өрийн үлдэгдлийн

  • 60.9% нь иргэд,
  • 37.4% нь хувийн байгууллага,
  • 0.7% нь төрийн байгууллага,
  • 1% нь санхүүгийн байгууллага болон бусад байна.

Одоогоор 1.3 тэрбум төгрөгийн анхаарал хандуулах зээл байгаа бол чанаргүй зээлийн хэмжээ 2.1 их наяд төгрөгт хүрчээ. Чанаргүй зээлийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 4.9% буюу 106 тэрбум төгрөгөөр буурсан бөгөөд нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.8%-тай тэнцэж байна. 

зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ХАХА
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
💩 [103.57.95.230] 2024/12/16
chanartai zeel gej yer ni baidim uu mongold
1 | 0 Хариулах
irgen [202.9.47.41] 2024/12/16
dda
2 | 0 Хариулах
Laiz [49.0.153.9] 2024/12/16
chadahgvi bol . zasag zai. l daa pi nar min hudalaa vnen bvlt sha.san lal.r uud we . Oyuk mu bandi min
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.169] 2024/12/16
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигт боомтод үйл ажиллагаа эрхэлдэг "Берун ложистик" компанийн ажилчдын байранд энэ сарын 4-5-нд шилжих шөнө гал гарч нэг хүн амиа алдаж хоёр хүн ГССҮТ-д хүргэгдсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал тухайн галын улмаас амиа алдсан нэг ажилтан нь биеийн 90 хувь түлэгдсэн байдаг.
2 | 0 Хариулах
иргэн [192.82.93.31] 2024/12/16
Өр утаа архи түгжээнд нэгмөсөн дарлуулж насаараа хулгайч даргхнцарын пор амьдрах тавилантай тэнгэр заяатаы нохой амьдралтай монголчуудын өөрсдийн цэвэр буруу! Тэмцэнэ ялна юм бүтээнэ үылдвэрлэнэ гэсэн ойоголт бидэнд даанч алга бэлэнчлэх хуурах ченжлэх арга ядсан юмаар өдөр хоног өнгөрөөх бодолтой
3 | 0 Хариулах
Commie [202.9.47.42] 2024/12/16
Чанаргүй гэгдэж байсан зээлээ хүртэл төлөөд байгааг бодоход улс орны эдийн засаг ер нь өөдлөх дээшлах тал руугаа байгаад байгаа юм биш үү.
1 | 3 Хариулах
No no [104.28.71.89] 2024/12/16
Angilal ni l uurchlugduj bolno
1 | 0 Хариулах
sf [103.168.34.87] 2024/12/16
харин тийм сайжирч байна
0 | 1 Хариулах