Уншиж байна ...
Зураг
Зураг

Ө.Золбаяр: Ажил хариуцсан хүмүүс нь шахмал түлшний хатаалга өмнөх түвшиндээ хүрэхгүй байгаа гэдэг мэдээлэл өгсөн

А.Төгөлдөр, iKon.mn
53 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр УИХ болон Засгийн газрын зарим гишүүн, холбогдох албаныхантай уулзаж агаарын бохирдлын эсрэг авч байгаа арга хэмжээний талаар үүрэг өгч, санал хэлсэн байна.

Уулзалтын талаар Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр “Шахмал түлшийг үйлдвэрлэж эхэлж байхад буюу 2019 оны үед утаа тодорхой хэмжээгээр буурсан. Гэтэл өнөөдөр тэр түвшнээс яагаад ухарсан бэ гэдгийг өнөөдрийн уулзалтаар хөндлөө. Мөн хяналт шалгалтыг сулруулахгүй, орц найрлагад анхаарах хэрэгтэй гэдэг дээр Ерөнхийлөгч байр сууриа илэрхийллээ.

Энэ уулзалтад Ерөнхий сайдыг оролцооч ээ гэдэг хүсэлт тавьсан байсан ч хүндэтгэх үзэх тодорхой шалтгааны улмаас оролцож чадаагүй. 

Тавантолгой түлш компанийн шинэ удирдлагууд өнөөдрийн уулзалтад ирсэн. Шахмал түлшний хатаалга өмнө нь ямар түвшинд байсан одоо тэр түвшиндээ хүрч байгаа юу гэдэг асуудлыг тавьсан. Ажил хариуцсан хүмүүс Ерөнхийлөгчид шахмал түлшний хатаалга өмнөх түвшиндээ хүрэхгүй байгаа гэдэг мэдээллийг өгсөн. Өөрөөр хэлбэл, чийгшил ихтэй түлш асахын тулд уугьж утаа гардаг. Тэр үе нь ихэссэн гэсэн үг. Энэ нь шинжилгээгээр батлагдсан" гэлээ.