Уншиж байна ...
Зураг
Зураг

МИРА Азийн зээлжих зэрэглэл тогтоох байгууллагуудын форумд анх удаа Монгол Улсаа төлөөлөн оролцлоо

СУРТАЛЧИЛГАА
3 цаг 2 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Азийн зээлжих зэрэглэл тогтоох байгууллагуудын холбооны 24 дэх удаагийн форум 12-р сарын 06-нд Вьетнам улсын Хо Ши Мин хотноо болж өдөрлөлөө. Энэ удаагийн форумыг “Бондын зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал” сэдвийн хүрээнд зохион байгуулав.

Форумд Монгол, Хятад, Энэтхэг, Япон, Индонез гээд Ази тивийн 14 гишүүн орны зээлжих зэрэглэл тогтоох байгууллагуудын 21 төлөөлөл оролцож, туршлага солилцон цаашид хамтран ажиллах боломжит чиглэлүүдийн талаар хэлэлцлээ.

1997 оны санхүүгийн хямралын нөлөөнд өртсөн Азийн орнуудын засгийн газрууд санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, олон төрөлт санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, банкуудын эдийн засагт үзүүлэх хэт хамаарлыг бууруулах зорилгоор зээлжих зэрэглэл тогтоох байгууллагуудыг үүсгэн байгуулсан.

Үүний хүрээнд бондын зах зээл болон зээлжих зэрэглэлийн агентлагуудыг дэмжих бодлогуудыг авч хэрэгжүүлснээр хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, санхүүжилтийн төрөлжилтийг нэмэгдүүлэх, банкнаас хамаарах эдийн засгийн хамаарлыг бууруулах онцгой ач холбогдолтой байсан байна. 2023 оны байдлаар, дотоодын зах зээлд гаргасан бондын нийт хэмжээ тухайн улсын ДНБ-д эзлэх хувиар авч үзвэл, БНХАУ-д 37.6%, Хонконгт 49.9%, Тайванд 70%, Энэтхэгт 16%, Тайландад 60% байхад Монгол Улсад ердөө 2%-ийг эзэлж байна.

зураг
 

Тус форумд оролцсон Монголын хөрөнгө оруулалтын зэрэглэлийн эжинси ХХК (МИРА)-ийн төлөөлөгчид Монгол Улсын санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, Азийн эдийн засагтай интеграцчлах нөхцөлийг бүрдүүлэхэд МИРА хувь нэмэр оруулах, ялангуяа МИРА Азийн зээлжих зэрэглэл тогтоох байгууллагуудын холбоо (ACRAA)-ын гишүүн орнуудын Монгол дахь гол түнш байгууллага болохын хувьд бусад улсуудын санхүүгийн зах зээлийг хөгжүүлсэн сайн туршлагыг Монгол Улсад нэвтрүүлж хөрөнгө зах зээлийн хөгжлийг дэмжих нь чухал байгааг онцоллоо.

Азийн зээлжих зэрэглэл тогтоох байгууллагууд нь 2001 онд байгуулагдсан бөгөөд гишүүн байгууллагын улсын зээлжих зэрэглэл тогтоох байгууллагуудын туршлагыг хуваалцаж, харилцан хөгжлийг дэмжих гол талбар юм.

Монголын хөрөнгө оруулалтын зэрэглэлийн эжинси ХХК нь Санхүүгийн Зохицуулах Хорооны тусгай зөвшөөрлөөр санхүүгийн чадавхын зэрэглэл тогтоох үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага юм. Дотоодын зээлжих зэрэглэл тогтоолгосноор байгууллага нь Монголын Хөрөнгийн Бирж болон Биржийн Бус Зах зээлд барьцаа, баталгаагүй бонд гаргах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг: mira.mn/index.php/mn/646-2

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.