ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

“Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалт хариуцсан захиргааны үйл ажиллагаатай УИХ-ын гишүүд танилцав

А.Төгөлдөр, iKon.mn
2024 оны 12 сарын 17
IKON.MN
Зураг зураг

Орхоны хөндийд “Шинэ Хархорум” хот байгуулах тухай Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах, бүтээн байгуулалтыг дэмжих үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр (2024.12.16) Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны үйл ажиллагаатай танилцлаа.

“Шинэ Хархорум” хотыг байгуулахад шаардлагатай төлөвлөлт, бүтээн байгуулалт болон эрхзүй, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын орчинг бүрдүүлэх ажлыг зохион байгуулалт, менежментээр хангах үүрэг бүхий тус захиргаа Засгийн газрын шийдвэрээр 2023 оны хоёрдугаар сард 30 орон тоотойгоор байгуулагдсан бөгөөд эдүгээ нийт 27 хүн ажиллаж байна. Энэ хугацаанд “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөлтөд шаардлагатай суурь судалгаанууд, тэр дундаа хүн амын унд ахуйн зориулалттай усны хайгуул, инженер-геологийн болон байр зүйн судалгаа, байгаль орчны үнэлгээ, археологи, палеонтологийн судалгаануудын нэгдсэн дүгнэлтийг хийж дуусгаад байгааг тус захиргааны дарга Н.Нацагдорж танилцууллаа.

Энэ оны гуравдугаар сард “Шинэ Хархорум” хотын алсын хараа, хөгжлийн тэргүүлэх чиглэл, хот төлөвлөлтийн зарчим, дүр төрхийг тодорхойлох зорилгоор ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/-ыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, үүнд 54 улсын 426 баг бүртгүүлснээс 76 баг бүтээлээ ирүүлсэн байна. Тэдгээрээс хоёрдугаар шатанд 18 улсын 36 багийн бүтээлийг шалгаруулан хотын төлөвлөлтөд ашиглаж байгаа ажээ.

зураг
 

Орхоны хөндий нь эртний төрт улс болох Хүннү гүрний Луут хотоос эхлэн, Жужаны Мумо хот, Уйгурын Хар балгас, Түрэгийн хаад, ноёдын тахилын онгон, Их Монгол улсын Хархорум хот байрлаж байсан манай улсын түүх, соёл, төрт ёсны голомт нутаг юм. Иймд “Шинэ Хархорум” хотын ерөнхий төлөвлөлтийг соёл, аялал жуулчлал, өндөр технологийн үйлдвэрлэлийн төв болгон байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжилд тулгуурласан, ухаалаг, эко хот байхаар хийж байгаа аж. Нийтдээ 189,363 га талбай бүхий тус хот 500 мянган хүн амтай байх бөгөөд суурьшлын бүсийн 50 хувь нь ногоон байгууламж байх юм. 

“Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтыг дэмжих үүрэг бүхий ажлын хэсэг Улсын Их Хурлын даргын 2024 оны арванхоёрдугаар захирамжаар байгуулагдсан юм. Тус ажлын хэсгийн ахлагч, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, Г.Лувсанжамц, Д.Пүрэвдаваа, Б.Пунсалмаа, Н.Батсүмбэрэл нар “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны үйл ажиллагаа, хотын ерөнхий төлөвлөлттэй танилцахын зэрэгцээ Хархорин хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
18
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
УЦБ [66.181.182.245] 2024/12/17
Шинэ Хархорум хот байгуулах төслийг бүх нийтээрээ дэмжиж, хөрөнгө хүч, үйл ажиллагаа чиглүүлмээр байна. Гэтэл "Богд хан уулыг нүхлэн Төв аймгийн Номт хэмээх газарт Засгийн газрын ордон барина" гэсэн ЗГ -ын үйлдэл нь энэ төслийг эсэргүүцэж байгаа эс үйлдэл мөн. Энэ хөрөнгөө Хархорум хотдоо оруулж нийслэлээ шилжүүлэх хугацааг наашлуулах ёстой юм.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.184.234] 2024/12/17
Ха ха одоо энэ жүжигээ больчих. Дүрдээ орцон хэдэн новшнууд бэ
1 | 0 Хариулах
Инженер [223.118.50.78] 2024/12/17
Энэ Нацагдорж өөрөө компанитай, хотын өнөөгийн түгжрэлд их нөлөөлсөн нөхөр. Энэ нөхөр нүцгэн хүүхэн зурж архидугтар болсон болохоос хот төлөвлөлт дэд бүтэц мэддэг гэж бодохгүй байна. Хайран төсвийн мөнгө!
1 | 0 Хариулах
Зочин [103.212.118.180] 2024/12/17
Сүр дуулиантай ерөнхий төлөвлөгөөний олон улсын конкурс зарласан. Бас л жүжиг байсиймаадаа?
0 | 0 Хариулах
Иргэн [66.181.181.89] 2024/12/17
Үдшийн үлгэрээ сонсоцгоо үүр цайтал ярих үнхээр гоё мөрөөдөл байгаа шүү хүүхдүүдээ!!!
2 | 0 Хариулах
Зочин [59.153.114.238] 2024/12/17
Энэ хот байгуулах захиргааны хоосон мөнгө цохиод л сууж байдаг байхдаа.цалинжаад хичнээн төгрөг хусдаг бол.Шалгалт хийвэл ч их юм гарна даа.
1 | 0 Хариулах
Сайшаалт Ерөөлт [202.126.91.199] 2024/12/17
..Аль 25 жилийн өмнө Хархорум хот байгуулалтын талаар яригдаж л байсан ш дээ..
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.127] 2024/12/17
Энэ ч худлаа мөнгө угаах нэг хэрэгсэл болж Хархорин төсөл дараа дараагийн сонгууль эрх баригч хүчний нөлөөгөөр үгүй болно гэдэгт огтхон ч эргэлзэх хэрэггүй дээ хэзээ хэн нь нүүж хот тэнд босгох гээд байгаам зүгээр л макет дээр боссон хэдэн тэрбум тэрбумаар идэж байгаа нөхдийн хийрхэл байна даа
2 | 0 Хариулах
Зочин [202.9.47.20] 2024/12/17
Хэдэн аймгийн төвөө өөд татсан нь дээр байх аа! МАН хэзээ үлгэр ярьж мөнгө идэхээ болих вэ?
4 | 0 Хариулах
иргэн [202.21.105.19] 2024/12/17
Битгий худлаа шоуд😩 Үүнээс ч бага зшыл хж чалахгүй бж арчаагүй эх охноо цөлмөхөөс өөо заль мэх байхгүй түр үуурын новшнууд Уб ыг мар иам болсон байгааг!
3 | 0 Хариулах
иргэн [202.21.105.19] 2024/12/17
нэмж хэлэхэд 90 д онд ирсэн Гкрманы нэртэй архитектор Уб ыг хаяасан дээр газар бн хэлсэн байдаг одоо түүнээм хойш 30 жил өнгөрч жинхэнэ нүүдэлчдийн хийсэн амьд түгжээ там болон хувирсан
1 | 1 Хариулах
Зочин [139.5.218.41] 2024/12/17
ганц нийслэлийнхээ нүхэн жорлон, утаа, түгжрээнийхээ асуудлыг шийдэж чадахгүй байж бас хот бариа юу?
4 | 0 Хариулах
иргэн [202.21.105.19] 2024/12/17
яг харагдаач 30 жилийн дараа бас л нэг юм ярьсан утаа бөөстэыгээ түгжээтэйгээсууж бн
0 | 0 Хариулах
Зочин [59.153.114.238] 2024/12/17
Энэ одоо хэзээ болтол нүүлгэнэ гэж ярих вэ.Аль Элбэгдоржийн үед ярьж байсан.Бидэнд бол хот нүүлгэнэ шинэ хот гэдэг нь мөрөөдөл л байх даа.
4 | 0 Хариулах
иргэн [202.21.105.19] 2024/12/17
ёстой үлгэр шүү дэ зүгээр л макет хийсний 15 тэрбум нэг гишүүний хармаанд орж эхнэр хүүхдийн зугаа цэнгэл ор дэрний ажлын мөнгө болж бга гэдэгт 100% итгэлтэй бн
3 | 0 Хариулах