ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Наранбаяр: 30-35 насны залуусын дийлэнх нь ахмад нас 40 наснаас эхэлдэг гэж үзсэн

П.Сайнжаргал, IKON.MN
2023 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Ахмад настны нийгэм, улс төрийн оролцоо" судалгааны үр дүнг танилцуулах уулзалт Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр боллоо. 

Залуу үе, ахмад үеийн хооронд нийгмийн зөрчил байгаа эсэх, ахмадуудтай холбоотой сөрөг үзэл, хандлага үүсэж байна уу зэрэг асуултад хариулт өгөх зорилгоор дээрх судалгааг хийжээ.

"Өнгөрсөн оны есдүгээр сараас эхэлж, арванхоёрдугаар сарын 26-ныг хүртэл судалгааны ажлыг явуулсан. Үүнд нийт 1,700 гаруй хүн оролцсон бөгөөд гурван бүлэг болгож хамруулсан. Тодруулбал, 

  1. 500 гаруй ахмад настан судалгаанд хамрагдсан.
  2. 20-оос доош насны 500 гаруй залуус оролцсон.
  3. Ажил олгогчид буюу дийлэнх нь төрийн байгууллага, томоохон ААН-үүдийн албан хаагч, боловсон хүчин, дарга нар багтсан" гэдгийг "Мэдлэгийн хотхон” судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач Г.Наранбаяр хэлэв. 

Тэрбээр "Орчин үеийн залуус буюу 20-оос доош насны залуус ахмад нас гэдгийг өндрөөр хардаг болжээ. Судалгаанд хамрагдсан залуусын дийлэнх нь 70-аас дээш настай бол өндөр настан гэж үзнэ хэмээн хариулсан. 

Гэтэл эсрэгээрээ дунд насныхан маань өөрөөсөө дөнгөж нэг үе мултарч байгаа буюу 13 насаар ах бол тэр хүнийг "ахмад настан" гэж хардаг. Энэ нь нийгмийн онцлогоос шалтгаалж байна” хэмээн ярилаа. 

Ахмад настнууд ба залуусыг тэгш оролцуулсан энэхүү судалгааны үр дүнг тэрбээр нэмж танилцуулав. 



"Дунд насныхны дийлэнх нь ахмад насыг 50 наснаас эхэлдэг гэж хариулсан"

Судалгаанд хамрагдсан залуусын (500 иргэн) 25.8 хувь нь “ахмад нас”-ыг 50 наснаас эхэлдэг гэж бодсоноо хариулжээ. Энд нэг сонирхолтой үзүүлэлт байгаа нь 30-35 насны залуусын дийлэнх нь ахмад нас 40 наснаас эхэлдэг гэж үзсэн байна. Харин 35-40 насныхны нэлээд хэсэг нь ахмад нас 50 наснаас эхэлдэг гэж хариулсан. 

16-18 насныхан ахмад насыг нэгэн дуугаар 60-70 гэж хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, 20 орчим насны залуус ахмад насыг нэлээд өндрөөр тооцож байна.

"Залуус ахмадуудын зөрүүд занд илүүтэй дургүй гэдгээ илэрхийлсэн"

Залуучууд ахмадуудын зөрүүд занд илүү их дургүй гэж хариулсан байна. Өөрөөр хэлбэл, хоцрогдсон, үеэ өнгөрөөсөн, орчин үеийн нийгмийг ойлгодоггүй гэх хандлагаас илүүтэйгээр хувь хүний онцлогоос хамаарсан зөрчлүүдэд илүү их ач холбогдол өгч байгааг харж болно.

График. Ахмадуудын ямар зан чанарыг дутагдалтай гэж хардаг вэ?

Нийтийн тээвэрт болон олон нийтийн газарт залуучуудыг сандал суудал тавьж өг гэж загнадаг. Мөн оочер дугаарын урдуур дайрдаг гэх мэтээс болж зөрчил үүсэн, олон нийтийн сүлжээгээр харагддаг үзэгдэл, мэдээллүүд нь тийм ч өргөн тархацтай биш байна. Учир нь судалгаанд оролцсон залуучуудаас ганц хүн л ахмадуудыг түрэмгий хэмээн үнэлсэн. 

"Залуус ахмадуудын тэсвэр тэвчээр, хариуцлага, зарчимч зан чанарыг хамгийн их үнэлдэг гэжээ"

Залуус ахмадуудын эх оронч сэтгэлгээ, үзэл хандлага, төлөвшил, тэсвэр тэвчээр, хатуужил, хариуцлага, зарчимч зан чанарыг хамгийн их үнэлдэг гэж хариулжээ. Үүнээс гадна ахмадуудын мэргэжлийн ур чадварыг ч дээгүүр үнэлэх хандлага ажиглагджээ.  Гэвч ахмадуудын харилцааны соёлын тухайд сэтгэл ханамжгүй байдаг байна.

График. Ахмадуудын ямар зан чанарыг илүү үнэлдэг вэ? 

Судалгааны дүгнэлтээс харахад, залуучууд ахмад үеэс ихийг авч үлдэх сонирхол их байна.

Түүнчлэн ахмадуудын маань ажил хийх хэрэгцээ, шаардлагын дийлэнх хэсэг нь орлогоо нэмэгдүүлж, санхүүгийн байдлаа сайжруулах (54.2 хувь) гэж хариулсан. Гэвч тэтгэвэрт гарсныхаа дараа ажил эрхлэхийг орлогоо нэмэгдүүлэх боломж хэмээн дөнгөж 20 хувь нь хариулсан.

Үүнээс харахад, ахмадуудад санхүүгийн хэрэгцээнээс илүүтэйгээр нийгмийн харилцааны хэрэгцээ их байгааг илэрхийлж байна хэмээн судлаач Г.Наранбаяр нэмж хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
26
Зураг
ХАХА
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
41 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.82.76.49] 2023/4/30
МАШ ОЙЛГОМЖТОЙ ШҮҮ ДЭЭ. ТЭТГЭВЭРТ ГАРААД Л АХМАД БОЛНО ШҮҮ ДЭЭ. ОЙЖ ЯАДААД БАЙХ ЮУ БАЙНАА
0 | 0 Хариулах
Зочин [192.82.89.164] 2023/4/29
Үлдэх хүсэлтэй ахмадууд нь үлдэх эрхтэй нь сайн. Гэтэл үлдэхийг хүсэхгүй явах хүсэлтэй ч өөрөө явж чадахгүй бгаа ахмадуудын явах эрх хаана бна? Явуулахгүй хүчээр хориод байлгаад байгаа юм шиг л санагддаг. Ингэж бгаад удахгүй нэг өдөр яваад өгнө дөө гэж найдан ярих хөгшчүүл явах өдрөө хүлээн өдөр хоногийг өнгөрөөх нь нэг талаас өрөвдөлтэй. Амьдралынх нь чанар муудаж бие нь доройтсон болохоор ийм биеийг удаан тордож зовохгүйн тулд хурдан орхиод явмаар л бга. Зарим нь залуустаа туршлага сургамжаа үлдээчээд явахыг хүсч бга бол заримд нь тийм хэрэгцээ бага бга. Өөрийнхөө хүслээр зоволгүй гараад явах эрхтэй боломжтой л болгомоор бна. Явах өдөр цагаа өөрөө сонгоод захиалдаг болчихвол хүмүүстэй салах ёс хийгээд ойр тойрных нь хүмүүс сэтгэл санааны бэлтгэлтэй сэтгэл амар үддэг болвол. Холын өндөр хөгжсөн ирээдүйд л тэгэх байхдаа гэж зарим хүмүүс бодож бга бх.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.89.164] 2023/4/29
Тариа тариулаад л өвдөж зовохгүй баттай нойрсчихдог бол. Бас унтуулах үйлчилгээтэй хамт өөрийнхөө оршуулгыг давхар захиалдаг болчихвол. өөрийн оршуулгыг үнэтэй, хямд эсэхийг харж бгаад хүссэнээ сонгоод захиалчихдаг байвал. улсаас оршуулганд гаргаж өгдөг зардалд бүгдийг багтааж болох хямд энгийн сонголтууд ч байх хэрэгтэй бх.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.89.164] 2023/4/29
Амьд л байвал сайн. Бүгд амьдрахын төлөө зүтгэдэг гэсэн өөрийн өнцгөөс харсан хэвшмэл ойлголтоосоо салж бүгд чам шиг амьдрахын төлөөх эрч хүчээр дүүрэн, гэр орноо, улс орноо авч явах гэж зүтгэж хууль тогтоож сахиулж бгаа хүн биш гэдэгийг ойлгох хэрэгтэй. заримд нь амьдрана гэдэг ял шийтгэл болсон байж болно гэдэгийг бас бодолцох хэрэгтэй. тэдэнд явах эрх байх ёстой. Амьд явах эрхтэй гэж хуульчлаад хэрэгжүүлэхдээ үүрэгтэй болгоод бдаг л буруу санагддаг.
0 | 0 Хариулах
1000 [202.72.243.182] 2023/4/28
БНСУ-д ЖДҮ их хөгжсөн орон. ЖДҮ -д нь дунд болон ахмад настнуудын их хүч, масс ажилладаг. Хүн бүхний хүч хөдөлмөрийг үнэлж чадвал улс орон нь ч хөгжиж , ард олон нь ч ажил төрөлтэй, сайхан амьдардаг байх. Манайх ингэж чадахгүй байна. Тиймээс л ач, зээ нараа харахаас өөр ажил байдаггүй. Залуучуудад нь ч ажил олдохгүй байхад арга ч үгүй юм даа. Монгол улсад минь хэзээ ЛИДЕР удирдагч гарч ирч, аж үйлдвэрлэл хөгжиж, ажлын байр бий болох бол доо.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.185] 2023/4/26
Ахмад нь залуучуудаа муулаад яах нь вэ залуучууд нь аав ээжээс төрөөгүй биш ахмад үеэ муулаад яах вэ өөрсдийгөө хичээгээд нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандаад хариуцлагатай амьдрахад болно доо
1 | 0 Хариулах
Зочин [192.82.89.164] 2023/4/29
Бага байхад арван хэдтэй ах эгч нар царай нь гонзойж шанаа нь овойж нүүр нь зөв хэлбэрээ алдаж шороо дарсан мэт болоод, эмэгтэйчүүд нь үнээтэй төстэй цэнцэгнэсэн дэлэнтэй болчихсон санагдаад том хүн болох нь муухай болж өөрчлөгдөнө гэсэн үг шиг санагддаг бж билээ. Ер нь бол том болж бгаа ах эгч нарыг хөгширч бгаа юм шиг л санадаг бсан.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.89.164] 2023/4/29
Бусдад хөгшин гэж харагдаж тооцогддог үе арав гаран наснаас эхэлдэг байж магадгүй кк.
0 | 0 Хариулах
зочин [202.131.245.69] 2023/4/26
монголчуудын буюу судалгаанд хариуласн ихэнх хүмүүс нь боловсрол тааруу хүмүүс таарч дээ. Монголын бараг 4 хуулинд ахмад нас 60 наснаас эхэлнэ гэж заасан. Гэтэл амьдрал дээр хүмүүжилгүй цэвдэг хүмүүсээс болж ялангуяа эмэгтэйчүүдийг эрт тэтгэвэрт нь хөөж гаргах зэргээр дорд үздэг явдал хэвээр байна. Гэтэл эмэгтэйчүүд нь бүх ажлыг нугалдаг.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.125] 2023/4/26
Ахмад нас 35-аас эхэлнэ ээ.
1 | 1 Хариулах
монгол. сэтгэхүй гэж ямагт уландаа байх юм даа з [77.47.31.240] 2023/4/25
дутуу ухаантай цус ойртсон монголчууд 35 наснаас эхлээд хөгшин гэж тооцдог гэтэл Европ америкт 60 хүрсэн хүмүүсээ хүртэл ажиллах чадвартай яагаа ч үгүй байна гэдэг
3 | 0 Хариулах
Уншигч [141.11.87.96] 2023/4/25
Тэнэгтээд байгаарай, залуус тэгж сэтгэж хэлэхгүй, өөрөө л тэгж ярьж байгаа.30-55насныхан эд сайхан ажиллаж бүтээддэг нас шүү. Тэнэг.мин ,судалгаа буруу явуулсан.
0 | 2 Хариулах
Зочин [192.82.83.156] 2023/4/25
ahmad nas 60 aas ehlene
4 | 0 Хариулах
үүл баатар [202.21.108.41] 2023/4/25
Залуу хүмүүс настангуудыг тэнэг зөнөг гэж доромжилж л байдаг, ахмадууд нь та нар удахгүй надаас дор болно доо гэж мэдэж л байдаг.
3 | 0 Хариулах
үүл баатар [202.21.108.41] 2023/4/25
Судалгаанд оролцсон эргүүнүүд удахгү өөрсдөө ахмад настны эгнээнд орох юм байна даа.
2 | 0 Хариулах
[202.21.108.35] 2023/4/25
Mongol yaduu haralgan uls ni haragdaj bna. Humuus ni yaduu tarhi ni medleggui, nas ni bogino.
2 | 0 Хариулах
Latin49 [64.119.20.40] 2023/4/25
tegsen murtluu namaig avtobusand haaya neg suuhaar hezeech nadad suudal tavij ugduggui
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.146] 2023/4/25
Ийм хүрээлэн хаана байдгын.бхгү бха.1 хүн л бг бх
2 | 0 Хариулах
Зочин [202.9.47.12] 2023/4/25
Залуу үеүүд хөгшин үеүүд насны зөрүүгээрээ ялгаатай болохоос бусдаараа яг адилхан үеэ өнгөрөөсөн сэтгэхүйтэй харанхуй улнууд.
2 | 0 Хариулах
zochin [92.88.171.163] 2023/4/25
Xun erruul bietei saruul uxaantai baival nas bol too shuu dee Bi odoo 60 nastai delxiigeer ayalaad zugaalaad yavj baina
4 | 0 Хариулах
💩💩💩💩💩💩 [139.5.219.22] 2023/4/25
ZA ZA TEGVEL ODOO TSETSERLEGIIN HAVIRGAN BIYETEI HUJAA ERLIIZUUDIN HUSEED BAIGAAGAAR HYATAD AHAN DUUSEE IMPORTLOJ 1 SAIHAN GER BUL BOLTSGOOYOIDOO TE,GENEE,,,
0 | 0 Хариулах
Зочин [45.117.35.12] 2023/4/25
50 aas ehliishdee tenegeee
1 | 2 Хариулах
ёо [192.82.78.130] 2023/4/25
өдөржин ээжээ ааваа эмээ гөвөө гждэг дуу сонсдог атлаа автобусанд суудал тавихгүй гар ута. худлаа ширтсэн охид хөвгүүд залуучууд үнэхээр эмгэнэлтэй бас ядруу
2 | 1 Хариулах
кк [66.181.168.8] 2023/4/25
үнэхээр өөрийгөө яаая гэсэн хөгшин хүнд суудал тавьж өгөлгүй яахав дээ, гол нь суудал тавь гэж дайрч байгаа оркууд ихэвчлэн 40н хэд 50н хэдтэй сэтгэлээрээ өтөлсөн амьдарч байгаадаа ялархсан арчаагүй амьтад байдаг
5 | 0 Хариулах
Зочин [88.103.232.216, 147.161.234.253] 2023/4/25
hmmm ahimag nastai bolohod 10 jil haha
0 | 0 Хариулах
Зочин [222.109.143.203] 2023/4/25
Bitgii guts haha
0 | 0 Хариулах
Зочин [192.82.85.123] 2023/4/25
Цаг үе болгоны насны Зөрчилдөөн гэж байсаар л байх юм даа одооны энэ хүүхэд залуус уу одооны энэ хөгшчүүд үү гээд л ер нь цаанаасаа гэх юм уу дийлэнх дээ байгалийн хөгшрөлтийн үйл явц улам залуужаад л байгаа биз анзаарагддаг үүнээс л бухимдал зөрчил үүсч байгаа болов уу даа
1 | 0 Хариулах
😂😂😂😂😂😂💩💩💩💩💩💩 [139.5.219.22] 2023/4/25
DUUGUI TER SHAR NOGOON TUGAA BARIAD ALTSAIGAAD HEVT,
0 | 1 Хариулах
mgl hyyhen [77.87.228.70] 2023/4/25
shiwertei geed huluu tairdaggui l bh shy, ahmadaa anhaarahgui bol ted duusahaar ta nar hezyydene shde
0 | 1 Хариулах
💩💩💩💩💩💩 [139.5.219.22] 2023/4/25
SHIVERTEI NI HAMT SHTAAJ USTAGAH HEREGTEI,
0 | 3 Хариулах
💩💩💩💩💩💩 [139.5.219.22] 2023/4/25
SHIVERTEI NI HAMT SHATAAJ USTAGAH HEREGTEI,
0 | 1 Хариулах
💩💩💩💩💩💩 [139.5.219.22] 2023/4/25
SHIVERTEI NI HAMT SHATAAJ USTAGAH HEREGTEI,
0 | 1 Хариулах
Зочин [202.21.102.66] 2023/4/25
Ene sudalgaagaa unshval hench tairna tasdana gesen yum yariagui
0 | 0 Хариулах
Pee [202.55.191.130] 2023/4/25
Manai zaluuchuud 30-40 nasniihan helmegdsen uye shuu. 90 onoos hoish uursdiinhoo deed uyiin hiisen hogon dund ulsiig udii zeregt avchrah gej chirsen shuu chirsen. uvuu emee nar ch ikh chiregdlee, gehdee ted nar uuchlalt guidaggui.
7 | 1 Хариулах
Зочин [202.9.47.12] 2023/4/25
Тэр Z үеийнхэн нь тэтгэвэрийн хөгшчүүлээсээ дутахгүй үеэ өнгөрөөсөн сэтгэхүйтэй харанхуй оркууд л байна лээ шдээ.
6 | 3 Хариулах
Зочин [202.21.102.66] 2023/4/25
says 35 yo male prius driver
1 | 0 Хариулах
💩💩💩💩💩💩 [139.5.219.22] 2023/4/25
TEGVEL ENE UHDEL TEGEED YUGAA HIIGEED YUM YARIAD BAIGAAN,ZAILAACH,
0 | 1 Хариулах
😂😂😂😂💩💩💩💩💩💩 [139.5.219.22] 2023/4/25
TEGVEL TER GUDAMJIND SHAR NGOON EREEN TUG BARIJ GUIGEED BAIGAA TSESTERLEGIIN NUSGAINUUDIG ZALUUCHUUD BOLGOOD AJIL HIIHIIG NI HARII???????????
0 | 0 Хариулах
Ev khamt [192.82.86.106] 2023/4/25
..энэ хоцрогдсон Сэтгэлгээ..
3 | 0 Хариулах
туяа [202.179.26.210] 2023/4/26
унаанд суухад залуус маань суудал тавьж өгдөгшдээ суухгүй явж болнолдоо даанч ур чадвар муутай жолооч нь савж гэмтээчих гээд байдагшдээ бариулнаас барьлаач гэсэн нас ахихаар гар хөлний хүч сул болдог юм хагас өлсөглөн багаасаа хоол тэжээлийн доройтолтой залуусч гэсэн ядардаг байлгүйдээ эвийдээ
0 | 0 Хариулах
туяа [202.179.26.210] 2023/4/26
40,50 нас гэдэг чинь хийж бүтээдэг ид залуу нас миний ээж аав 50 шүргэж байхдаал оросд москвагийн их сургуульд доктор наукаа хамгаалж байсандаа москвагийн их сургууь чинь олон зууны үүх түүхтэй дэлхийд нэртэй одооч хэвээрээ монголд бол 40 50 нас гарвал үхдэл юм байналдаа
0 | 1 Хариулах