Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

Улаагчийн хар нуур орчмын мал, амьтны сэг зэмийг цэвэрлэж устгажээ

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 4 сарын 11
IKON.MN
Зураг зураг
БОАЖЯ

Отгонтэнгэрийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа Улаагчийн хар нуурын байгалийн цогцолборт газрын Мухартын гол дагуух үхсэн мал, амьтны сэг зэмийг цэвэрлэж устгажээ. 

Энэ хүрээнд 101 бод мал, найман бугын сэг зэмийг цэвэрлэж, хамгаалалтын бүсээс гарган дарж булшлан устгасан байна.

Мөн Монгол Алтайн нурууны нэгэн салбар болох Мянган угалзатын Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа гурван машин хог хаягдлыг цэвэрлэж хогийн нэгдсэн цэгт хүргэж устгажээ. 

Үүнд тус цогцолборт газрын орчны бүсийн Цэцэг нуур багийн Шинэ ус, Цагаан булаг, Шар ширэг, Баян булаг, Сондог, Баян-Овоо багийн Баруун бураат, Давсны хонхор, Хилийн хашаа, Ганц нуур орчмын үхсэн малын сэг зэм, байгаль орчинд сөргөөр нөлөөлөх таван тонн хогийг нэгдсэн хогийн цэгт хүргэн устгаж ажилласан байна. 

Мянган угалзатын нуруу нь Монгол Алтайн нурууны хойд хэсэгт оршдог, Их мянган угалзат, Бага мянган угалзат, Асган уул зэрэг хэд хэдэн томоохон уулсаас бүрдсэн том нуруу аж.

 

Эх сурвалж: БОАЖЯ