Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

МАН-ын УЗ Х.Булгантуяаг ХНХ-ын, Б.Тулгыг Боомт хариуцсан сайдаар томилох шийдвэр гаргажээ

Т.Саран, iKon.mn
2023 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг

МАН-ын Удирдах Зөвлөл хуралдаж, сайдын томилгооны асуудлыг хэлэлцэж байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, Х.Булгантуяаг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар, МАН-ын нарийн бичгийн дарга Б.Тулгыг Боомтын сайдаар томилохыг УЗ дэмжжээ. 

Энэ талаар МАН-ын сургалт судалгаа хариуцсан нарийн бичгийн дарга А.Ариунзаяа "ХНХ-ын сайдаар эмэгтэй хүн ажиллуулах нь зүйтэй гэж үзсэн. Иймд Х.Булгантуяаг ХНХ-ын сайдаар сэлгэн ажиллуулах нь зүйтэй гэдэг шийдвэрийг УЗ гаргалаа.

Харин Боомтын сайдаар МАН-ын нарийн бичгийн дарга Б.Тулгыг томилох шийдвэр гаргасан" гэдгийг хэллээ. 

Хоёр сайд өнөөдөр 17:30 цагт Засгийн газрын гишүүний тангараг өргөх юм байна.