Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Энх-Амгалан: Энэ жилээс эхлэн "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамрагдах оюутны тоог 1,500 болгон нэмэгдүүлэх шийдвэр гарлаа

Б.Даваабазар, iKon.mn
2023 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Оюутан цэрэг" хөтөлбөртэй холбоотой Засгийн газрын шийдвэр гарчээ.

Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Оюутан цэрэг хөтөлбөр оюутнуудын дунд их эрэлт хэрэгцээтэй байдаг. Өнгөрсөн жил цахим платформоор бүртгэдэг болсноос хойш ил тод болсон. Энэ жил улсын төсөвт 160 оюутны санхүүжилт шийдэгдсэн байсан. Энэ тоог Ерөнхий сайд оюутнуудтай уулзах уулзалтын үеэр 1,500 болгож, ковотыг нэмсэн.

Өөрөөр хэлбэл энэ жилээс эхлэн 1,500 оюутан "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамрагдах боломж шийдэгдсэн.

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/102195799507421