• 6 сарын 10, Мягмар
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Баярхүү: Атомын цахилгаан станцтай болсноор гурван сая иргэний эрчим хүчний хэрэглээг хангах нь асуудал биш

Б.Энхзаяа, Өдрийн сонин
2023 оны 3 сарын 28
Өдрийн сонин
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Атомын цахилгаан станцын талаар олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүүтэй ярилцлаа. Тэрбээр энэ талаар Орос, Францад туршлага судалсан нэгэн юм.

-Монгол Улс атомын цахилгаан станцтай болох шаардлагатай гэдгийг сүүлийн жилүүдэд ярьж, бичиж ирлээ. Олон улсын харилцааны экспертийн хувьд гадаад улс орнуудад атомын цахилгаан станц ямар үр өгөөжтэй байдаг талаар ярьж өгөхгүй юу?

-Хүн төрөлхтөн айдсаа аль хэдийнээ давчихсан.

Дэлхий дахин атомын эрчим хүчийг сонирхож байна, тэр сонирхол нь ч өсөж байна. Учир нь ашиг өгч байна шүү дээ. Нэг ам.доллар зарцуулаад гурван ам.доллар олох тийм технологийг бүтээчихсэн. Ерөөсөө тулхтай хөгжлийн үндэс нь атомын генерац болох юм байна гэдгийг бид бэлхнээ харж, мэдэрч байна. Дэлхийн түвшинд чөлөөтэй ярилцдаг сэдэв, даян дэлхийгээрээ атомын түншлэл явуулах дээрээ тулчихсан байна гэж л товчхон хариулах байна.

Нөгөө талаасаа геополитикийн ад биш шинэ нөхцөл байдал бид бүхнийг яалт ч үгүй атомын эрчим хүчний эрэл рүү шууд түлхэж байгаа юм. Олон улсын эрчим хүчний агентлагийн гүйцэтгэх захирал Фатих Биролын ярьсныг эшлэе л дээ.

Тэрбээр "Оросоос Украины эсрэг өдүүлсэн дайн дэлхийн эрчим хүчний үнэд шууд нөлөөлсөн. Цэвэр эрчим хүч ашиглахад хүргэх нэг ёсны глобал хямралыг өдөөж байна. Тэглээ гээд олон улс орон эрчим хүчний өөр эх сурвалж эрэлхийлэх боллоо. Эрчим хүчний энэ хямрал түүхэнд шинэ эргэлтийг эхлүүлнэ. Орос 2022 оны хоёрдугаар сарын 04-нөөс өмнө олборлосон түлш-нефть, хий, нүүрсний дэлхийн тэргүүлэх экспортлогч байсан бол одоо хамгийн чухал гол худалдан авагч Европыг алдлаа.

Европ өмнө нь Оросын байгалийн хийн 75 хувь, нефтийн 55 хувийг худалдан авдаг байсан. Орос эдүгээ шинэ клиент олох гэж тун их зовно. Европын зах зээлийг алдсаныхаа нөхвөрийг хийж чадахгүй, цаг хугацаа их шаардана. Энэ нь эдийн засгийн хувьд ч, технологийн хувьд ч, улс төрийн хувьд ч тун хүнд байх болно.

Газрын тос, хийн үйлдвэрлэл, экспорт Орост ойрын жилүүдэд унана. Үр дүнд нь Орос дэлхийн эрчим хүчинд багахан үүрэгтэй тоглогч болно. Бүр эрс багасна" гэж онцолсон байгаа юм.

-Монголд Монгол Улс атомын цахилгаан байгуулах боломж нөхцөл байна уу. Хэрэв байгуулж чадвал ямар үр өгөөжтэй байж болох вэ?

-Яг мэргэжлийн түвшинд. мөнгө санхүүгийн хувьд энэ талаар мэргэжлийн хүмүүс нь хариулах байх. Атомын цахилгаан байгуулах боломж нөхцөл бий гэж 6и хардаг. Нэгдсэн санаа зориг, нэгдсэн бодлого хэрэгтэй. Ураны одоо илрүүлсэн нөөцөөрөө дэлхийн топ 10 улсын нэгд орох Монгол маань энэ талаар түргэхэн шиг хөдлөөсэй.

Илрүүлсэн нөөц гэдэг хязгаарлагдмал орон зайг хэлж байна. Нийт нутгаараа хайгуул хийгээд үзвэл "Топ-10"-аасаа бүр наашилна гэж боддог. Тэгэхээр атомын цахилгаан станц руу ороход түүхий эд нь бэлэн байна.

Үр өгөөж талаасаа гэж яривал цөмийн технологи бол ганц эрчим хүчин дээр биш, оролцохгүй салбар бараг байхгүй болсон. Ахуй амьдрал, эрүүл мэнд. хүнс тэжээл дээр хүртэл цацраг үүсгэгч технологи их хэрэглэж байгаа. Тэр нь хямд төсөр, найдвартай, эмнэлгийн оношилгооны бүх техник тэр тал руугаа явж байна. Хоол хүнсийг хүртэл цацрагаар шарж хоргүйжүүлдэг.

Портер дээр ачаад явах бага оврын цөмийн реактораар 4-5 сая хүн амын эрчим хүчний хэрэгцээг хангачхаж байна шүү дээ. Байгаль экологийг хамгаалахдаа цөмийн техник, технологийг ашиглан хүлэмжийн хий бага ялгаруулдаг эрчим хүчний эх үүсвэрүүд ашиглаж байна. Өндөр нарийвчлалтай цөмийн техникээр агаар, хөрс. усны бохирдуулагч эх үүсвэрүүдийг тодорхойлж урьдчилан сэргийлдэг.

Тун ойрын ирээдүйд далайн усыг цэнгэгжүүлээд хүн төрөлхтөн хэрэглэж барахгүй мөнхийн цэвэр устай болно, газрын тос,нефтийн бүтээгдэхүүнийг боловсруулахад ашиглана. авто тээврийн түлш болон хөдөө аж ахуйн салбарт бордоо үйлдвэрлэхэд шаардлагатай устөрөгч үйлдвэрлэнэ.

Цөмийн эрчим хүч нь шинжлэх ухаан, техник технологийн хамгийн тэргүүний ололтуудыг өөртөө шингээсэн байдаг тул тухайн улс орон хөгжихөд зүтгүүр болж үйлдвэрлэлийн бусад салбарыг араасаа дагуулдаг, өндөр технологийн бусад чиглэл үүсэж хөгжихөд чухал нөлөө түлхэц болдог гээд яривал барагдахгүй их аргумент бий дээ.

-Манайд уран хортой гэж үзэх хэсэг байдаг. Үнэхээр тийм хортой аюултай эд үү?

-Монголчууддаа хандан уриалъя. Уран гэхээр цөмийн зэвсэг, цөмийн дайн, Хирошиматай шууд холбон үздэг байх. Уран олборлоно гэхээр л Чернобыль. Фүкүшима нүднээ буудаг бол тэр айдсаас аль хэдийнэ салах цаг нь болсон. Мэдээж ураныг цөмийн түлш болгон үйлдвэрлэх нь маш төвөгтэй процесс. Олон шат дамжлагатай. Гэхдээ түүн рүү орохоос аргагүй.

Дэлхийн хөгжлийн хурд, хурдны их сорилт эрсдэл биднийг хүлээхгүй. Миний ойлгож байгаагаар XXI зуунд францчууд энэ хэргийг аль хэдийнэ гартаа оруулаад авсан тул Францтай энэ салбарт хамтран ажиллахаас өөр зам алга.

Шар нунтаг бол цөмийн түлш хийхэд бэлтгэсэн үйлдвэрлэлийн түүхий эд. Хор хөнөөл гээд байх юмгүй. Шар нунтгаас айгсдад би ингэж уриалмаар байна. Юу гэвэл "Монголд уран байна. Технологи ба үйлдвэрээ оруулаад ирвэл 3.5 сая хүний эрчим хүчний хэрэгцээг хангах нь асуудал биш" гэж хэлье.

-Нөгөө талаар цөмийн энерги, атомын цахилгаан станцын талаарх мэдлэг мэдээлэлтэй хүмүүс манайд ховор юм. Энэ нь энэ салбарыг хөгжүүлэхэд саад учруулж байж болох юм. Энэ салбарыг хөгжүүлэхэд төрөөс яаж анхаарах ёстой вэ?

-Нэгдсэн санаа зориг, нэгдсэн бодлого хэрэгтэй гэж би дээр хэлсэн дээ. Цацраг идэвхт ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулсан ганц ч алхам бид хийгээгүй. Айж цэрвэсээр яваа. Харин түүнийг нийгэм эдийн засгийн хөгжилдөө ашиглаад толгой цохиж яваа Канад, Австрали, АНУ, ОХУ, Казахстан гээд эхний байрт явж байна.

Сонирхуулахад “Арева” гэх Францын цөмийн эрчим хүчний компани 1997-1998 онд Монгол, Казахстан хоёр руу шууд зэрэг явж орсон байдаг.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт шүү дээ. Манайхан "Арева"-г юу болгож тавьчихаад байгааг уншигчид мэднэ. Харин өнөөх Казахстан нь эдүгээ цөмийн эрчим хүч ба ураны дэлхийн том тоглогч болчихсон. "Toп 5" дотор яваа нь энэ. 25 жилийн дараа Монгол нь нойл, нөгөөх нь дэлхийн "Toп 5"-ын нэг болчихсон. Бид тийм дор улсууд биш шүү дээ. Тэд 25 жилийн өмнө мөн л нойл үзүүлэлттэй байсан байж таарна.

Иймд бид дэлхийд 10 дугаарт ордог нөөцөө эдийн засгийн эргэлтэд нэн яаралтай оруулах ёстой. Дэлхий дахины хандлагыг ч тусгаж авах хэрэгтэй. Хүн төрөлхтний мөнхийн хэрэглээ нь эрчим хүч. Бид тийм их эрчим хүчний нөөцтэй, том тоглогч байх бүрэн бололцоотой.

-Та ч өөрөө энэ салбар хөгжсөн улс оронд зочилж энэ салбарыг судалж байсан хүн. Энд онцолж ярих сонирхолтой зүйлс бий болов уу?

-Би Францад үзэж харснаасаа хуваалцъя.

Дэлхий рүү хандуулсан Францын мессэж гэж байна. "Уур амьсгалын өөрчлөлт дэлхий даяар маш ноцтой асуудал боллоо", "Нүүрсхүчлийн хий аль болох бага ялгаруулах тийм эрчим хүчний эх үүсвэр хэрэгтэй", "Ухаалаг цөм-атом- уран-түлш", "Түүнийг дэлхий даяар бүтээх" явдал юм байна, товчхондоо.

Хумсны толион чинээ уранаар хэдэн арван вагон нүүрс шатаасантай тэнцэх эрчим хүч зовлонгүй үйлдвэрлэх боломжтой. Тэгж ч чадаж байна. Францын төрийн бодлого нь ердөө л ураны бизнес, ялангуяа цөмийн эрчим хүчний салбарыг сайтар хөгжүүлэх дээр суурилсан юм билээ.

Францад XXI зууны шинэ үеийн жижиг, дунд хэмжээний цөмийн реакторт онц ач холбогдол өгч байна. Эл шийдэл дэлхийн олон орны сонирхол татаж, байгаль орчинд ээлтэй эрчим хүчний эх үүсвэрээр Франц толгой цохиж, Францтай түншилье гэсэн гадаад орнуудын бодлого энэ салбарт төвлөрч байна.

Үүнийг Монгол руугаа татаж авчраад сэтгэе л дээ. Тиймэрхүү жижиг, дунд хэмжээний реактор өргөн уудам газар нутагтай, эрчим хүчний дэд бүтцээ орон даяар бүрэн байгуулж амжаагүй Монгол Улсад маань гуравдагч хөршийн бодитой. баттай хөрөнгө оруулалт болж орж ирээсэй гэсэн хүсэл надад төрдөг.

Ураны нөөцөөрөө Монгол Улс дэлхийн эрчим хүчний салбарын хүндтэй тоглогч болж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд олон улсын түвшинд олон улсын хамтын нийгэмлэгийн хамтаар бодитой бөгөөд томхон хувь нэмэр оруулах бүрэн боломжтой гэдгийг би сэтгэл огшин бодож явдаг юм.

Уран улс орон бүрд байдаггүй ч байгаа хэдэд нь дэлхийн зах зээлийн үнэ бага байсан нөхцөлд ашиггүй тусч байсан бол одоо энэ зурвас үед нөхцөл байдал шал өөр болсон байна. Ураны зах зээл тийм том хэмжээтэй биш бөгөөд цөөн хэдхэн тоглогчтой, хаалттай зах зээл гэдгээр бид анхаарлаасаа гаргаж огт болохгүй.

Иймээс энэ цаг үеийг алдах л юм бол ямар том боломжуудыг бид ашиглаж чадахгүй өнгөрөөх эрсдэлтэйгээ тооцох учиртай. Төр засаг ч нэгдсэн дуу хоолойтой хөдлөх хэрэгтэй.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
63
Зураг
ЗӨВ, ГОЁ
18
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
110 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.161.184] 2023/10/25
Энэ нэг Баярхүү гэж нэг жилчиг өвгөн орос гэхээр л сохор нүд нь улам долиигоод явчхиимаа муу зөнөг...
0 | 0 Хариулах
Болдсайхан [192.82.71.198] 2023/3/30
Атомын цахилгаан станц 10 тэрбум доллар. Үнийг нь дийлэх үү? 1,5 -ийн чингис бондийн өрийг 10 жил арайчүү төлж байна
1 | 0 Хариулах
Зочин [66.181.188.75] 2023/4/3
Dandaa bolohgui talaas ni harah yumaa tegeed ch tiim unetei bish sain unsh sudla manai erchim huchnii hereglee yamar bilee
0 | 0 Хариулах
Дорж [202.21.107.5] 2023/3/30
Атомын цахилгаан станц яаралтай барих хэрэгтэй.
1 | 1 Хариулах
Зочин [192.82.90.59] 2023/3/30
Юу ч мэдэхгүй байж юунаасаа айгаад байгаан нэг л их хартай хүмүүс. Хөгшин авгай шиг юм ярьцгаахаасаа ичээчээ. Бушуухан Атомын цахилгаан станцтай болох хэрэгтэй
1 | 1 Хариулах
KL; [66.181.160.118] 2023/3/29
ХЭДИЙГ АВЧИХСАН ШААР ВЕЕЕЕ,МАНАЙД ЕЕР ХЭРЭГГҮЙ 100 ЯТААНД 60 УХНА ГЭГЧ
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.101] 2023/3/29
Солиороод ста чинь.Монгол улс тэр цөмтөй цөмгүй болно зүгээр
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.5] 2023/3/29
Ураныг газрын гүнд уусгаж гүний усыг бохирдуулж, байгаль орчин сүйтгэдэг гадны компаниуд орж ирсэн. Тэд нар яваандаа Монголд түлш шахаж, баян түншүүдийнхээ хаягдлыг авчран булж Монголыг "хогийн цэг" болгох атгаг санаагаа хэрэгжүүлэхээр нүхээ малтаж энэ Баярхүү мэтийн их мэдэгч, хөгийн жоомнуудаар элдэв нийтлэл бичүүлж байна!
7 | 3 Хариулах
Зочин [202.55.180.58] 2023/3/29
ингэхэд чамаар хэн бичүүлээд байна?
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.5] 2023/3/29
Манайх цөмийн технологи ашиглаад ирвэл нутгийнхаа хаа нэгтээ хаягдлаа булна, тэгээд олон нийтийн санаа бодол цөмийн хаягдал гэдэг ойлголтонд дасаад ирэнгүүт гадны хаягдлыг авчирч булж мөнгө олох гэсэн л атгаг санаа. Одоо сэргээгдэх эрчим хүч улам зардал багатай болж байгаа, үхсэн ацны чинь цөмийн станц.
8 | 1 Хариулах
Зочин [150.129.141.64] 2023/4/6
Санал нэг байна. Цөмийн хаягдлын хадгалалтын асуудал нэг ч улсхд шийдэгдээгүй байгаа шүү. Манайх шиг шуналтай улс төрчид олонтой улсхд цөөн хэдэн төгрөгөөр л аягүй бол Налайхын уурхайд хаягдал хадгалахыг зөвшөарчихнө шүү. Өөрснөө тэртэй тэргүй гадаадад гарах учир үллэх монголчууд яаж хордох талаар бодохгүй дээ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.191.39] 2023/3/29
Атомын цахилгаан станцтай болох цаг нь болсоон.
1 | 7 Хариулах
Зочин [107.127.49.67] 2023/3/29
Atamiin tsahilgaan stants geheer nvser tom yum bodood bh shig. Orchin ved mash bolowsrongui bolson. Owor hemjee baga us hergeldeg , gazar door baiguulah bolomjtoi, zuuwurluj awch yawj boldog gd. 4 r tsahilgaan stantsaas 3 dahin baga hemjeetei atomiin tsahilgaan stants mongoliig bvheld ni erchim hvcheer hangana gd boddoo. Aan orosiih bol huuchinii nvser yum bgaa.
0 | 4 Хариулах
Зочин [202.21.108.5] 2023/3/29
Хөөх тийм үү? Уранаа яаж баяжуулахын, арга нь олдоод уран баяжуулаад эхлэвэл Орос, Хятадууд манайд яаж хандахын? цөмийн хаягдлаа яаж аюулгүй зайлуулахын, яаж аюулгүй хадгалахын? Боловсон хүчнийг нь хэн бэлдэхийн, манай сургуулиуд тийм лаг болцым уу?
3 | 0 Хариулах
Зочин [92.33.148.210] 2023/3/29
МӨНГӨНИЙ БИЧЭЭЧ.
3 | 1 Хариулах
Зочин [103.26.193.93] 2023/3/29
Жижиг УЦС барих гээд нэг багийн иргэдтэй арай хийж учраа олтол барих мөнгө нь байдаггүй ээ.Нүүрсний орд дээрээ хичнээн бол хичнээн ДЦС барьчих бололцоо байв.Байдаггүй ээ.Францад арав дээрхи аргаар ажиллах гэхэд яагаад францчууд хөөгөөд гаргачихав.АНУд асар их нөөц байдаг л гэдэг.Гэтэл өөрсдөө олборлоод ашиглахгүй яагаад уранаа орсоос аваад байдаг юм бол.Ураны хаягдлаа нэг агуйд хийгээд булшлах гэсэн АМЕРИКЧУУД огт зөвшөөрөөгүй.Болиулчихсан гэж байгаа.Казакстан , Монгол 2 л дээрхи аргаар ашиглуулдаг юм байна шүү.1990 хэд онд казакстанаас гурил оруулж ирж иддэг байхад баруун 5 аймгуудад хорт хавдараар тэргүүлдэг байв.Одоо өөрсдөө тариа будаа гурилаа хангаад эхлэхээр илт байгаачээ.Учир нь ЗХУын үед казакстанд цөмийн туршилт хийх , сансарын хөлөг хөөргөх байгууламжууд байжээ.Тэр газрыг хоргүйжүүлэхийн тулд тариа ногоо тариад түүнээ экспортлодог ажиллагаа хийдэгтэй холбоотой гэж нэг эрдэмтэн тайлбарласан юм байна шүү.Болгоомжтой харьцахгүй бол хэдэн зуун жилд арилахгүй хор хөнөөлтэй шүү
1 | 2 Хариулах
Зочин [103.26.193.93] 2023/3/29
Наадах сэдэв чинь хөндөгдөж телевизээр яригдаж байсан.Цөмийн энергийн нэг дарганцар хуруу шилэнд хийчихсэн шар нунтаг харуулаад шар нунтаг энэ.Би аваад явж байна .Хор хөнөөлгүй гэсэн.Хөтлөгч та наад нунтгаа гэртээ байлгадаг уу, дэрлээд унтдаг уу , үнэрлэж үзсэн үү гэсэн чинь нөгөө нөхөр тэгэж ч болохгүй л дээ гэсэн шүү.Тэр нөхөр нөгөө шар нунтагаа хаанаа хийж хадгалж байгаа болдоо.
1 | 1 Хариулах
[64.119.24.246] 2023/3/28
oros yamar hamaatai yum bol ene teneg hujaad
0 | 2 Хариулах
Baldan [172.102.13.151] 2023/3/29
Huuye, chinii uzen yaddag China chine tanai ahiin ah ni bolson shuu
1 | 0 Хариулах
Basca Feiza [216.240.71.227] 2023/3/28
сайн байцгаана уу. Мэддэггүй ч юм байхгүй, мэддэг ч юм байхгүй. Юу л бол юу, юуг л бол юуг ярьж л, ангалзаж л, дэмийрч л байдаг ухуулагч хүн мал.
2 | 3 Хариулах
Зочин [192.82.86.92] 2023/3/28
олон жил франц уранаар айлгаж ирсэн оросын троллууд оросын фашистуудаас болж Монголчууд бид одоо хүртэл Атомын цахилгаан станцаа барьж чадаагүй Монгол улс тусгаар улс юм бол заавал Атомын цахилгаан станцтай байх ёстой
3 | 1 Хариулах
Хариулт [202.126.88.221] 2023/3/29
Бохирдол үүсчихвэл хэдэн 100 жил хэдэн 1000 жилд хор хөнөөл нь арилахгүй. Тэр ашиглах гэсэн хүмүүс чинь нэг өдөр өнхөрөөд өгнө .хариуцлага нь хамт алга болно.Аривааг дээрхи аргаар нутагтаа/францад/ олборлое гэхэд францчууд яагаад хөөгөөд гаргачихсан бэ.УЦС аа эхлээд өөрсдөө санжүүжүүлээд өөрсдөө бариад сурчих хэрэгтэй.
3 | 1 Хариулах
Зочин [66.181.165.44] 2023/3/29
нүүрсэн цахилгаан станц чинь байгалийг хамаагүй их бохирдуулдаг. Атомын станц гэхээр фүкүшима, чернобиль р төсөөлөөд байх юм тэрнээс хамаагүй илүү орчин үеийн хамаагүй бага хүчин чадалтай авсаархан атомын станц баринашд. аль өнгөрсөн зуунаараа сэтгэхээ боль.
3 | 3 Хариулах
зочин [202.179.26.180] 2023/4/16
атомын станцын түлшээ оросоос авна, франц орос хояр нэг тал. цаашид манайд хаягдлаа булших зорилготой.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.113] 2023/3/28
medeh yumaa bich
3 | 2 Хариулах
Зочин [107.127.49.67] 2023/3/29
Medehgvi yumaa bitgii unsh
0 | 1 Хариулах
Уншигч [5.115.181.209] 2023/3/28
Үнэн л ярьж байна даа. Үхэр монголчууд ойлгохгүй ээ тэр хойно нь амаа барин даа.
3 | 3 Хариулах
Зочин [66.181.161.241] 2023/3/29
Монголчууд хор хөнөөлийн нь ойлгох л хэрэгтэй дээ.Хаягдал шааргийг нь хаана булахаа мэдэхгүй л байх шиг байна.Энэ нь л шүдний өвчин болж байна.Хаях булшлах газар хайгаад дэлхийгээр нэг юм болж байна.Тэр 1$ зараад 3 ийн ашиг олдог гэнэ.Үлдсэн ашигаа өгье гээд ч авч хадгалах орон алга даа.
2 | 2 Хариулах
Ганаа [64.119.21.197] 2023/3/28
Атомын цахилгаан станцын талаар энэ улс төрийн тоймчоос илүүтэй цахилгааны инженер, цөмийн физикчээс л асуух ёстой юм даа. Улс төрийн тоймчид гэж дандаа худлаа мэдээг орчуулж л ярьдаг хүмүүс ш дээ. Станцын ажилладаг үндсэн зарчмыг мэдэхгүй л ш....ж яваа даа. Юм юм нь гажсан манайх шиг улсад л улс төрийн тоймчоо инженерийн мэдлэгийн нарийн зүйлийг асуугаад, тэр нь бас ичихгүй хариулаад суух юм даа. Улс төрийн тойм ярихаараа бүгдийг мэддэг гэж боддог бололтой.
6 | 1 Хариулах
Зочин [202.179.27.23] 2023/3/28
АТОМЫН станц- АТОМЫН БӨМБӨГ , ижилхэн. Цохилтын бай. Тоглоом ч биш шүү
6 | 5 Хариулах
Зочин [107.115.243.13] 2023/3/28
Дэлхий дээр өчнөөн олон цөмийн реактор ажиллаад болоод л байна шд….жил ирэх тусам улам л боловсронгуй аюул багатай болоод л байна….наад мангад оросын айдас хүйдэснээсээ салаач…
5 | 6 Хариулах
Зочин [202.21.108.5] 2023/3/29
Хаягдлыг нь Африк мэтийн улсад аваачин булж хор хохирлыг нь ядуу улсын иргэд амсдын
4 | 1 Хариулах
🇺🇦🇺🇸🇪🇺🇲🇳 [107.115.243.13] 2023/3/29
Мал минь Африкт биш Орос улсад,манай хойд талд бид нарын шилэн хүзүүн дээр Красноярск хотод цөмийн хаягдал агуулдаг,дахин боловсруулдаг том үйлдвэр байдаг юм….итгэхгүй бол чи өөрөө Красноярск хотод очоод үз
0 | 2
Зочин [202.179.27.23] 2023/3/28
Францууд ч зэвүүн юмаа, баялаг ашиглаж, газар нутаг бохирдуулана. Мөнгөний оронд цөмийн станц технологи шахах гэж зүтгэнэ. Ирээдүйд цөмийн хаягдал булшлах нутаг болгох санаатай биз. Олон жил судлаж, зүтгүүлж байна даа. Баярхүү ч яахав, хөлснийх
9 | 6 Хариулах
Зочин [107.115.243.13] 2023/3/28
Чам шиг эргүүнүүд мөнгө л бодно доо….хэдэн зоос харчихаараа хүнээ байна даа….
3 | 5 Хариулах
Зочин [202.179.26.180] 2023/4/16
герман атомын станцаас татгалзсан.
0 | 0 Хариулах
Зочин [107.115.243.13] 2023/3/28
Аравдугаар Богд энэ тэр гэж балайрч явахаар….АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦ…бариасай…
6 | 5 Хариулах
Зочин [66.181.160.27] 2023/3/28
Баярхүү гуайн энэ санал Монголоо хөгжүүлэхсэн гэдэг чин сэтгэлийн үг! Гэтэл Оросын агент, хөлсний шавжнууд эсэргүүцэж баахан шуурчээ, тэгэхдээ олонх нь Баярхүүг хүнийх нь хувьд дайрч доромжлохыг гол болгожээ!!! Дэвшүүлсэн саналыг үндэслэлтэй няааж чадахгүй болохоор тэгдэг юм!!
6 | 4 Хариулах
Зочин [107.115.243.13] 2023/3/28
Мангад Орос сөнөхөд Монголд нар гарна….
3 | 2 Хариулах
Зочин [202.21.108.5] 2023/3/28
Орос сөнөвөл Хятадууд ороод ирий ш дээ үхэр орк оо!
3 | 2 Хариулах
Зочин [107.115.243.13] 2023/3/28
Чиний наад орос ах нар чинь Хятадын хөнжилд шургаад очихсон байна шүү дээ мал аа…..ЗХУ тарж бутарлаа,сөнөж мөхлөө гээд Монгол улс сөнөөд алга болчихоогүй л биз дээ ?
2 | 3
Зочин [66.181.184.240] 2023/3/28
oros zailaa
3 | 2 Хариулах
Зочин [202.179.21.222] 2023/3/28
ene neg yum ayagui universal yumaa uls tur yariad .ediin zasag ch yariad
4 | 2 Хариулах
Зочин [139.5.218.227] 2023/3/29
Шашин ч ярина, өөрийгөө их л супeр гэж боддог бололтой гар
0 | 0 Хариулах
Франц бол Эрлэгийн элч. [202.21.108.15] 2023/3/28
Францууд явсан газар бүхэн сүйрсэн, хүн амьтан амьдрах аргагүй болтол цацрагаар хордуулсан Африкаар дүүрэн бна.
7 | 4 Хариулах
Зочин [66.181.160.72] 2023/3/28
Өдөржин давхиад зах нь үл харагдах өргөн тал нутагтаа портерийн хэмжээтэй хэд хэдэн станц, дамжуулах шугам байгуулчихвал болох биш үү. Эрчим хүчээ гадаадынханд борлуулбал мөн сайхнаа. Болтугай.
3 | 2 Хариулах
Зочин [139.5.217.9] 2023/3/28
Уул нь санаа нь зөв л дөө. Даанч бодит байдал дээр Монголын эрх ашгийн төлөө бус харь улсын эрх ашгийн төлөө үйлчилж гүйж, урвах Монголчууд маш их байна. Тэгээд нийтээрээ тархиа угаалгахдаа маш амархан, харанхуй бүдүүлэг байна даа.
4 | 1 Хариулах
Зочин [202.131.248.198] 2023/3/28
teneg durakuudaa mongolchuud monhiin tsahilgaan uusgegch hodolguur hiitsen bna teriig demjeechee
0 | 1 Хариулах
РАВДАН [66.181.160.13] 2023/3/28
ФРАНЦЫН АКАДЕМИ 200 ЖИЛИЙН ӨМНӨ ИЙМ ТӨСӨЛ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ ГЭЭД ТОГТЧИХСООН!
1 | 2 Хариулах
Зочин [202.21.108.5] 2023/3/28
Цөмийн эрчим хүч түлшээ тооцвол хямд байж болох ч цөмийн хаягдлыг зайлуулах, хадгалах нь зардал илүү өндөртэй.
5 | 2 Хариулах
Зочин [43.228.129.199] 2023/3/28
Оюу толгойгоос хамаагүй гүехэн бетонон байгуулаж бариад л хадгална даа. Франц, Швецари, Финланд, Герман гээд сайхан сайхан газар бүгдэд нь л байдаг. Монгол эд нарыг бүгдийг нийлүүлснээс том, 3хан сая хүнтэй. Хүм ам бага алс газар газар дор хадгална. Санаа зоволтгүйэ
4 | 6 Хариулах
Зочин [66.181.165.44] 2023/3/29
3 хан сая хүнд зориулагдсан жижиг оворын АЦС -ын хаягдал түлш тийм их юм гарахгүйшд. ямар хэмжээний хаягдал гардагыг нь судалж үзээгүй л биздээ өөрөө.
1 | 2 Хариулах
Уншигч [192.82.89.52] 2023/3/28
108.233 д хандаж хэлэхэд, танд бусдад зөвлөчихмөөр эрчим хүчний асуудал шийдвэрлэх гарц шийдэл байна уу. Миний бодлоор бол цөмийн бага оврийн станцыг монголд нутагшуулах цаг хь болсон гэж ойлгодог, харин оросууд бол биднийг өөрийн гэсэн бие даасан эрчим хүчний шийдэлтэй байхыг үеийн үед эсэргүүцэж ирсэн, өөрийн хөгжлөөс 100 жилээр хоцроож байхад ихэд дуртай.
5 | 2 Хариулах
Нам дагасан мэргэжлийн бус нөхдөд дарлуулж нуруугү [202.21.108.2] 2023/3/28
Монгол хүний анхаарал болгоомж хариуцлага хянамгай байдал эрхтэн дархтануудынх нь шунал ямар билээ станцын сэлбэг хэрэгсэл бусад зүйл дээр цавчаа хийх гээд чичирч дайраад мэргэжлийн биш удирдлагууд ээлжилж тавигдаад нам дагас удирдлагынх нь тавиулууд атомын станц ажиллууладаг хүн болох гээд мэргэжлийн инженерүүдээсээ өндөр цалин авч инженерүүдээ дарамталж ээдээ барах уу Баярхүү гуай . Монголчууд Атомын станц ажиллуулаад маллаж чадах уу? Монгол улсад инженер хүн үнэ хүндгүй дэмжлэг туслалцаагүй улны хүмүүс болсон нам дагасан цөөврүүд тэнгэрийн хүн болсон энэ цаг үед атомын станц гэдэг одоохондоо эртдэх байх өө. Юуны тулд уудам газар нутагтай билээ дулааны цахилгаан станцаа салхины доор хотоос зайдуу байгуулчихаад байж байсан нь дээргүй Баярхүү гуай таны санаа сайхан ч дэлхий даяараа Чернобыль Фукушимаг мартаагүй байгаа шүү.
3 | 1 Хариулах
Дэлхийн дулаарал хүнээс шалтгаалдагггүй юмаа [85.52.215.108] 2023/3/28
Зөвхөн Малид 860 алтны орд байдаг нь Францын мэдлийнх гэжээ.дэлхийн алтны нөөцийн 25 хувь нь Францынх. малигаас Францчууд жилд доод тал нь 50 тн алт олборлодог гэнэ.зөвхөн алт ч биш бүх ашигт малтмалын нөөц улсын орлогыг шулагч нь Франц.ганц мали биш бусад Африкийн орнуудыг бүрэн сорж сүйрүүлсэн дээ.Италийн шинэ гардаг эмэгтэй макроныг хараагаад байсан хараагүй юу та!! Африкийн дүрвэгсдийн асуудал бол Францтай шууд холбоотой.тэднийг амьдрах нөхцөлгүй болгосон учраас нутгаасаа дүрвээд байна гэсэн байгаа шүү дээ!! Франц л монголруу орвол тэгээд гүйцээ ❗ Ядуурал, хоосрол... байгалийн сүйрэл! эх орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй хүн бол шууд хөөж гаргах ёстой шүү дээ
2 | 2 Хариулах
Зочин [122.201.21.99] 2023/3/28
ene gart frantsuud mongonii yner ynertuuljdee
1 | 0 Хариулах
Дэлхийн дулаарал хүнээс шалтгаалдагггүй юмаа [79.116.108.233] 2023/3/28
Цахилгаан машин байгальд илүү хортой гээд байгаа.энэ нь мөн дэлхийн дулааралтай тэмцэнэ гэсэн жамбийрсан уриан дор хийгдэж байгаа ажил.гэтэл цахилгаан машины цэнэглэгч нь өөрөө дизелээр ажилдаг гэхээр яах уу🤦🏼‍♂️ Үүний ард 1.бусад улсын машины зээлийг булааж авах,2, энгийн дундаж доод давхаргын хүмүүсийг машин эзэмших эрхгүй болгох...гол нь бүх дэлхийд хяналт тавих чангалах план нуугдаж байгаа учраас ерөөсөө үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй.
1 | 2 Хариулах
Зочин [192.82.70.131] 2023/3/28
Neg yum nurj bhad nugu yum garch irj l bdag shd
0 | 0 Хариулах
Дэлхийн дулаарал хүнээс шалтгаалдагггүй юмаа [79.116.108.233] 2023/3/28
Дайны хувьд 14 он гэхэд Франц украйнлуу зэвсэг нийлүүлж байсан байгаа шүү.урьдаас тооцож байсан албаар өдөөж байгаа нь гашуун үнэн
3 | 2 Хариулах
Дэлхийн дулаарал хүнээс шалтгаалдагггүй юмаа [79.116.108.233] 2023/3/28
Дэлхийн дулаарал гэдгээр далимдуулж хүмүүсийг хянах системрүү оруулж байгаа учраас энэ тал дээр монголчууд сайтар ойлгох хэрэгтэй байна.Жинхэнэ мэргэжлийн хүмүүс нь энэ бол худлаа гэдгийг хэлээд байгаа боловч үүнийг ашиглаж байгаа хүмүүс нь дэлхийн банкны эздүүд болохоор хүч мөхөсдөөд байгаа юм шүү.Ж:вируснээс хамгаалдаг маск гэж энэ хорвоод байхгүй боловч олон хүмүүс итгэсэн... үндсэндээ хууртагдсан байгаа.бакцин маск,хөл хорио бол зүгээр л хүмүүсийг хэр зэрэг ҮГ СОНСОХ нь вээ гэсэн ажиглалт л байсан болохоос ерөөсөө үнэн зүйл байгаагүй.Яг үүн шиг л хуурамч айдсаар нь дөрөлсөн шиий жүжиг
2 | 3 Хариулах
Зочин [192.82.70.131] 2023/3/28
Mongoliig hugjuulehgui baiyaa gevel aidas deer ni duruuluh. Ailgaad l hamag erdenesiig ni hamaad l bj bolj bna hamaad l hamaad l etses tugusgulgui hamaad l bna gvn angal ruu ni uuriig ni oichin oichitol ni hamah arga shd uuriig ni uuruur ni aluulah ustguulah arga hyatad uundee mundag sain uls shvv de hyatad sanaa danjaad bodlogo
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.116] 2023/3/28
100 hubi demjij bna
4 | 1 Хариулах
Дэлхийн дулаарал хүнээс шалтгаалдагггүй юмаа [79.116.108.233] 2023/3/28
Франц л орсон бол тэгээд улс сүйрдэг гэдгийг Африкийн орнуудын жишээнээс хангалттай харж болно.Баярхүү гуйа одоо болноо болно
6 | 6 Хариулах
Зочин [103.26.193.176] 2023/3/28
Зөвөө өмнө нь ойлгодоггүй байж, одоо юм үзэж хараад, уншиж мэдээд ирэхээр манайх үнэхээр цахилгаан эрчим хүчээ шийдээсэй гэж л хүсдэг боллоо
3 | 1 Хариулах
Зочин [64.119.26.123] 2023/3/28
Монголд төсөл хөтөлбөр явахад тун төвөгтэй. Төрийн толгойд байгаа хулгайчдыг зайлуулбал магад. Газрын тосны үйлдвэр дээр Хятадын компанитай САУДИ АРАМКО орж ирснийг хулгайч Жонхуу хүлээж аваагүй. Одоо 5 толгой цахилгаан станц дээр Хятадын төдийгүй Азийн том акул компани орж ирчихээд байхад л хоорондоо зодолдоод шийдэх шинж алга...ер нь энэ улс хэзээ сэргэх юм бүү мэд.
3 | 2 Хариулах
Зочин [66.181.160.27] 2023/3/28
Оросын агентууд монголд маш идэвхтэй ажилладаг юм шдээ!!
2 | 0 Хариулах
Зочин [202.9.40.58] 2023/3/28
ugaasaa oroschuud zayaagui ard tumen uursdiiguu uursduu hugjuulehgui booliin amidralaaraa amidarah biz
2 | 1 Хариулах
Зочин [202.9.40.58] 2023/3/28
Unhii orzcuud dandaa tarhi ugaagaad Mongol ulsiin hugjiliin hoish tatag unagaj baih yum aa, haraal idsen novshnuud chini buur yusun shideer ailgah gej daramtlah gej uzej tarah yum daa. Udahgui ene uls Tsumiin erchim huchtei bolnoo ors hujaagiin hurliizuud aa!
1 | 1 Хариулах
Зочин [66.181.168.131] 2023/3/28
mongoliin hugjild saad boloh uuregtei orosiin sheesnuud haa saigui bna aa
1 | 1 Хариулах
Зочин [66.181.168.131] 2023/3/28
orosiin buunii nohduud enuugeer duuren muu zdu nar
3 | 1 Хариулах
Зочин [66.181.168.131] 2023/3/28
ugaasaa mongolchuud zayaagui ard tumen uursdiiguu uursduu hugjuulehgui booliin amidralaaraa amidarah biz
0 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.13] 2023/3/28
ШҮД БАЯРХҮҮ ЧИ МӨНГӨНИЙ СОНИРХОЛТОЙ Л ЭТГЭЭД! ЧИ ТОМЧУУДЫН ТОГЛООМ ДЭЭР АЖИЛЛАЖ Л ӨНӨӨ МАРГААШИЙН ХООЛНЫ МӨНГӨ ОЛДОГ ШД! ЧИ БОЛ СЭТГЭГЧ БИШ! ЧАМАЙГ ӨРӨВДӨЖ БАЙНА! ЧИ ГОЁ АМЬДРУУЛЖ БАЙСАН ТОГТОЛЦООГОО БАС АХИАД ГОЁ АМЬДРУУЛНА ГЭСЭН ТОГТОЛЦООГООР СОЛЬЖЭЭ! ГЭХДЭЭ ЧАМД ЗОХИХГҮЙ БАЙНА!
6 | 4 Хариулах
РАВДАН [66.181.160.13] 2023/3/28
УЛИАТАЙХҮҮГИЙН БАЯРХҮҮ ЧИ ИЧЭЭЧ! ЭХЭЭ ЮУНД ГУТААНАМ!
4 | 6 Хариулах
Зочин [107.127.49.67] 2023/3/28
Medeej orosuud bariulahgvi. Ug ni bol hamgiin zuw zvil 2030 onoos ihenh uls oron benzin hudulgvvrtei mashiniig horigloj bgaa manaid ch bas tsahilgaan mashin ihsene. Ediin zasagiin usultund mash ih nuluutei. Uran olborlohd l 2 tolgoitoi tugal garaad bsn atomiin tsahilgaan stants barih gheer bvvr 10 n tolgoitoi garsan gj chadah hvmvvs huduu hotgvi zunduu2
5 | 1 Хариулах
Зочин [66.181.182.186] 2023/3/28
Монгол уг нь том цахилгаан үйлдвэрлэгч болж цахилгаанаа хятад руу зарах боломж байгаа. Даанч Орос гэж чөтгөрүүд манайхыг өрсөлдөг болгохоос сэргийлж хор хутгадаг. Усан цахилгаан станц, Багануурын ДЦС барьвал өөрийгөө 100 хувь хангачина гэж айгаад байнга урвагчдаар дамжуулж дарамталдаг. Говьд том дулааны станцууд барьвал бүр Хятад руу экспортлоно гээд садаа хийдэг. Естой заваан үндэстэндээ
10 | 4 Хариулах
Зочин [43.242.243.242] 2023/3/28
Яг зөв
3 | 1 Хариулах
It guy [202.126.89.31] 2023/3/28
Mongol atomin tsahilgaan stants barisnaar zuwhun Mongold l ashigtai harin Mongolchud nuursee tulsneer olon orond ashigtai. Atomin tsahilgaan stants hamgiin baigald eeltei buguud effecttei erchim huchnii tehnologior shalgarsan. Ongots unaad olon hun uhdeg ged bid nar ongotsiig heregleenese hasagui biz de? Tgsn unende ongotsni osloos haritsangui ilu mashini oslor mash ih hun uhdeg. Uuntei yag ijil nuurs tulsner bid nar uursduu uursdigu horduulad l uhed l bga.
4 | 0 Хариулах
Зочин [202.126.90.64] 2023/3/28
Хүрэлбаатар цахилгаан станц гацаагч. Бат эрдэнэ говийг усжуулах төслийн гацаагч. МАН засаглаж байхад ямарч эдийн засгийн ашигтай төсөл яриад хэрэггүй. Дээрээ зодолдоод төсөл явдаггүй юм. Данх юу ч мэдэхгүй
11 | 3 Хариулах
Зочин [112.72.6.138] 2023/3/28
Одоо л нэг зөв юм ярьж байнадаа. Эхлээд эрчим хүч. Дараа нь хөгжил гэдэг чинь өөрөө дагаад ирнэ.
9 | 1 Хариулах
Зочин [202.21.99.51] 2023/3/28
одоо дахиж жонхуу тайрдас шиг хүмүүст монголчууд итгэхгүй болсон болохоор орос хятад барууны аль нэг нь саад хийх өөр арга заавал олно
9 | 2 Хариулах
zochin [202.55.188.124] 2023/3/28
Өндөр түвшинд бясалгагч нар Атомын цахилгаан станц барихыг буруушаасан байдаг. Дэлхийн хаана ашигтай баялаг, нөөц, үйл ажиллагаа байна тэр бүгдийг ашиглах ёсгүй. Дэлхийг сөнөөх үйл ажиллагаа бүү явуулаач 😰😭👊✊🤛🤜✍✍🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻
3 | 9 Хариулах
lIRGEN [66.181.183.127] 2023/3/28
ATOM STANTS BARIH NEN SHAARDLAGATAI TEGJ BAIJ BID HOGJINOOOO.ORSUUD BIDEND OGT HAMAAGUI SHUU DEE.
4 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.13] 2023/3/28
МАНАЙДАА Л ДУТАГДАЛТАЙ ГЭЖ ТООЦОХ БИЗ! 3 САЯ ХҮН АЖ ҮЙЛДВЭРЖИЖ ЧАДАХ УУ?
0 | 5 Хариулах
Зочин [192.82.80.58] 2023/3/28
Ийм шийдвэр гаргах улстерч улстерийн хvчин ойрын 50 жилдээ гарахгvй
0 | 6 Хариулах
Зочин [66.181.161.187] 2023/3/28
Энд бичсэн сэтгэгдлүүдийн дийлэнх нь Баярхүү гэдэг хувь хүний сайн муугийн тухайд бичсэн байна. Миний хувьд Баярхүү гэдэг хүний сайн муу хүн байх нь сонин биш. Харин дараах хоёр баримт илүү чухал байна. 1-рт Монгол улс эрчим хүчний асар баялаг нөөцтэй. 2-рт Монгол улс эрчим маш том дутагдалтай. Өөрөөр хэлбэл, нөөц байгаа хэрнээ дутагдалтай. Одоо энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэг дээр төвлөрч ярилцах нь чухал.
16 | 1 Хариулах
Зочин [202.126.89.250] 2023/3/28
Маш ойлгомжтой энгийн зүйл дээр маргаад байдаг. Бидэнд нүүрс бий, мөнгө байхгүй. Хятадад хамгийн том зах зээл, мөнгө байхад хойшоо төмөр заи тавьна гээд байдаг. Хойно маш их нүүрс бий, Хятадад нүүрсээ зарах хүсэлтэй.
8 | 0 Хариулах
Зочин [66.181.160.27] 2023/3/28
Манай сайд дарга нарт тийм шийдвэр гаргаад зүтгэх эр зориг байна уу? Манайх атомын цахилгаан станц байгуулахаар зориг шулуудлаа гэхэд оросууд зөвшөөрөхгүй л дээ?!! Францтай хамтраад ямар ч байсан байгуулах л хэрэгтэй!!! Хэдий болтол Оросоос хэт өндөр үнээр цахилгаан эрчим хүч худалдан авч байх юм бэ?? ОХУ-тай хил залгаа улсууд манайхаас бусад нь бүгд Оросоос хамаарлаа халж чадаж байна шүү!!!
7 | 3 Хариулах
РАВДАН [66.181.160.13] 2023/3/28
БИ АЦС-Г ДЭМЖИГЧ! ГЭХДЭЭ МОНГОЛЫН АЦС ГЭДЭГ БОЛ УЛААНБААТАРЫН МЕТРО ГЭДЭГТЭЙ Л АДИЛ ЗҮЙЛ ЮМ АМЬДРАЛ ДЭЭРЭЭ БОЛ!
2 | 6 Хариулах
Зочин [43.228.129.199] 2023/3/28
Манайхны айгаад байдаг цөмийн хаягдал хадгалах байгууламж, бидний очиж амьдрахыг мөрөөддөг Голландад 1, Белгид 7, Британид 19, Францад 58, Шведэд 10 гэх мэт байдаг. Эдгээр улс нь манайхаас хэд дахин бага нутагтай, хэдэн арав дахин их хүн амтай байхад Монголд яагаад 2 цөмийн станц, хаягдал хадгалах 2 байгууламж байж болдоггүй юм. УБ-ын утаа, тоос, баас шээс, нус цэр цөмийн хаягдлаас хор хөнөөлтэй байлгүй.
12 | 2 Хариулах
РАВДАН [66.181.160.13] 2023/3/28
ХААНААС ХЭНИЙ ЗӨВШӨӨРЛӨӨР ХЭНД ЗОРИУЛЖ ЯМАР МӨНГӨӨРӨӨ ХИЙХ ТУХАЙ ОГТХОН Ч БОДСОНГҮЙ ДЭЭ! ҮЛГЭРИЙН ДАЛАЙ Л ГЭЖ ЭНЭ БАЙХ ДАА! 3 САЯ МОНГОЛ НЭГ ГАЗАР БӨӨГНӨРЧ АМЬДАРДАГГҮЙ БИЛЭЭ! ТҮГЭЭХ ДАМЖУУЛАХ СҮЛЖЭЭ НЬ СТАНЦААСАА ӨНӨР ҮНЭТЭЙ БОЛДОГ ТИЙМ ГАЗАР НУТАГТАЙ АРД ТҮМЭН БИЛЭЭ БИД!
1 | 17 Хариулах
РАВДАН [66.181.160.13] 2023/3/28
СТАНЦААСАА ӨНДӨР ҮНЭТЭЙ....
2 | 9 Хариулах
Зочин [66.181.165.44] 2023/3/28
Баруун аймгуудаас бусад нь төвийн цахилгааны шугаманд холбогдчихсон. Өөрөөр хэлвэл түгээх дэд бүтэц бэлэн байгаа шүү
6 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.13] 2023/3/28
ЧИ БУРУУ ОЙЛГООД БАЙНАА!
0 | 3 Хариулах
РАВДАН [66.181.160.13] 2023/3/28
БИ ЧАМАЙГ ЯАГААД БУРУУ ОЙЛГООД БАЙНА ГЭЖ БИЧСЭНИЙ УЧИР НЬ ОДООГИЙН МОНГОЛЫН ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧ ХЭРЭГЛЭГЧДИЙН БАЙРШИЛ НЬ МАЛ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХАМГИЙН ЗАРДАЛ БАГАТАЙ ЦУГЛУУЛЖ ТЭЭВЭРЛЭХЭД ЗОРИУЛАГДСАН БҮТЭЦТЭЙ БОЛОХООС ЭРЧИМ ХҮЧ ХЭРЭГЛЭЖ ЭД БАЯЛАГ БОЛОВСРУУЛАХАД ОГТООС ЗОХИХГҮЙ ТИЙМ ДЭД БҮТЭЦТЭЙ БӨЛГӨӨ! МАЛЧДАД Л ЗОРИУЛАГДСАН! АЖ ҮЙЛДВЭРЛЭЛ ГЭДЭГ БОЛ ШАЛ ӨӨР ЮМ ШҮҮ!
0 | 1 Хариулах
Зочин [192.82.92.181] 2023/3/28
chi zgr orosruugaa zailchaach thu guij bna. bid nar hogjmoor bna, ydaj l hogjliin toloo ymr neg alham hiimeer bna. c
3 | 0 Хариулах
Зочин [103.212.119.138] 2023/3/28
Равдан тролоо энэ асуудал дээр зайлаарай, Оросууд Монголыг хэзээ ч эрчим хvчээ 100 хувь шийддэг болохыг дэмжихгvй гэдгийг олон хvн мэддэг болсон цаг шvv
0 | 0 Хариулах
Зочин [51.158.237.91] 2023/3/28
Эдийн засгийн үндэслэл ямар ч юманд байх ёстой.
1 | 0 Хариулах
Зочин [43.228.129.199] 2023/3/28
Атомын станц хамгийн ЭЗ-ийн үр ашигтай, ашигт үйлийн коэффициент өндөр технологи. Зарим зүйлийг ашиггүй ч байсан хийх хэрэгтэй. Жишээ нь эрчим хүчээр бусдаас хараат байх нь ЭЗ-ийн ашгаас илүү чухал. Тиймээс төдийлэн ашиггүй ч байсан хамаагүй нефть боловсруулах үйлдвэр, цах. станцуудаа барих л ёстой.
7 | 1 Хариулах
Зочин [192.82.80.32] 2023/3/28
Мояа нараас хол байлгаж чадвал бид атомын станцтай цахилгааны илүүдэлтэйтүүнийгээ зардаг улсболно.Мэдээж Женко хорлохоор орлдоно түүнийг ойртуулж ч болохгүй
12 | 2 Хариулах
РАВДАН [66.181.160.13] 2023/3/28
ШҮД БАЯРХҮҮ ШҮЛСЭЭ Л ҮСЧҮҮЛЖ БАЙХ ШИВ! БИ ЭНЭ ХҮНИЙГ ТЭНЭГ ХҮН ГЭЖ БОДДОГ! УРЬД НЬ ЯАЖ ТИЙМ ТОМ АЛБА ХАШИЖ ЯВСАН ЮМ БОЛ?
1 | 17 Хариулах
Зочин [103.26.193.176] 2023/3/28
ingj ulsiinhaa hogjiliig boloh talas ne bish orosoos haraat blgah gj yarij yvdga humuusiig bi Mongoliin esreg humuus gj boddog
2 | 0 Хариулах
Монгол [202.126.89.195] 2023/3/28
Равдан гуай та яалт ч үгүй оросын тавиулан биз дээ
2 | 0 Хариулах
Areva-Энэ бол амьдралын дайсан, аюул. [202.21.108.15] 2023/3/28
Areva-д хордогдсон Африкын улс орнууд Францыг хөөн гаргаж уурхайнуудыг нь хааж байгаа тул дараагын апокалипсис буюу сөнөсөн буюу хүн амьтан амьдрахгүй бүсээр Монгол улсыг сонгож байгаа нь ноцтой аюул.
4 | 14 Хариулах
Зочин [66.181.160.27] 2023/3/28
Оросын хөлсний жоом!!
6 | 1 Хариулах
Зочин [202.9.46.208] 2023/3/28
Атомын цахилгаан станц судлаач-профессор болж дээ.
1 | 9 Хариулах
Зочин [66.181.189.159] 2023/3/28
Мэддэг юмаа л ярьцгааж бай. Энэ маань одоо бас физикч инжeнeр шахуу болж
3 | 10 Хариулах
Зочин [202.21.108.15] 2023/3/28
Энэ өвгөн их эмэгтэйлэг сэтгэлгээтэй юм. Мэдээж АЦС ын асуудал зөв. Дэлхий ирээдүй цаашид эрчим хүчнээс хамаарах нь лавтай тул эрчим хүчний магнат ОХУ ын ирээдүй маш их тэлнэ. Энэ өвөө өөрөө янханлаг сэтгэлгээтэй тул клиент олохдоо зовно ч гэж ойлгоод бна л даа. Өвөөгийн сарьс болсон хошногыг бодвол Францууд жаахан тосолсон юмдаг уудаа.
2 | 15 Хариулах
Зочин [202.126.89.100] 2023/3/28
Иргэд нь туйлшрахаараа нэгнээ тасдаж юуг ч хамаагүй харааж зүхэж таашаал авж амьдардаг нийгэм.Ийм болгосон хүүк Оюука Нямдорж Энхбаяр Даваасүрэн бүгд өөрсдөө тасдуулж идүүлнэ.
4 | 2 Хариулах
Зочин [103.212.117.139] 2023/3/28
энэ песда худалдагдсан ян,хан
3 | 15 Хариулах
Зочин [64.119.17.42] 2023/3/28
Өөрөө л худалдагдсан юмшиг бнда оросын э х ий хараатаас гармааргүй үнэтэй тогоор хошногодуулаад л байхуу
3 | 0 Хариулах