Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

Ой тогтоолтын дэлхийн аварга Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар "Super Brain" шоу нэвтрүүлгийн ялагч болов

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Ой тогтоолтын дэлхийн аварга, ОУ-ын Их мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар БНХАУ-ын "Super Brain" шоу нэвтрүүлэгт өчигдөр оролцож ялагч болсон байна. 

"Уг нэвтрүүлгийн даалгавар нь олон оронтой тоог богино хугацаанд цээжээр бодох, гарагийг тодорхойлох, алганы хээг таних зэрэг байлаа. Шоу нэвтрүүлэгт Монгол, Хятад, Япон улсын тамирчид өрсөлдсөн" хэмээн Монголын оюун ухааны академи мэдээлэв.

2016 онд "Super Brain" телевизийн шоу нэвтрүүлэгт Ой тогтоолтын спортын өсвөрийн дэлхийн аварга, ОУ-ын Их Мастер Э.Энхмөнх оролцож ялалт байгуулж байжээ.

"Super Brain" шоу нэвтрүүлэг нь тархины хязгааргүй чадварыг харуулах зорилготой аж.