Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

С.Чинзориг: Манай улсын эмнэлгийн байгууллагын орны хүрэлцээ дэлхийн дунджаас дөрөв дахин их байна

Э.Намуунцэцэг, iKon.mn
2023 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Хувийн хэвшлийн болон орон нутгийн эмнэлгийн байгууллагуудад тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж байна. 

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат холбогдох мэргэжилтнүүдээс асуулт асуулаа. 

-ЭХЭМҮТ-д хандаж байгаа хүүхдүүдийн байдал хэцүү болсон. Ихэнх нь эмнэлгийнхээ коридорт хэвтэн эмчлүүлдэг. Үүнийг яаж зохицуулах ёстой юм бэ? 

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг: Эмнэлгийн орны хүрэлцээний асуудлыг хөндөж байна. Манай улс жилийн дөрвөн улиралтай учир улирлын шинж чанартай томуу, томуу төст өвчлөлийн дэгдэхээр ор хүрэлцэхгүй асуудал гардаг.

Сайд болсныхоо дараа энэ асуудалд тохируулга хийх тушаал гаргасан. Ямар ч гэсэн энэ өвөл улирлын томуу, томуу төст өвчний оргил үеэр ор хүрэлцэхгүй асуудал гайгүй болсон юм. 

Ер нь бол манай улсад орны дутагдлаас болоод ийм асуудал гарсан зүйл байхгүй. Тухайлбал, манай улсын эмнэлгийн байгууллагын орны хүрэлцээ дэлхийн дунджаас дөрөв, өндөр хөгжилтэй улс орныхоос хоёр дахин их гэсэн судалгаа гарсан. 

Асар уудам нутагтай учир төв суурин газартаа ачаалал их байдаг.

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/140800478928379