Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Эрксис хамтдаа томрох хамтрагчаа хайж байна

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 3 сарын 20
Сурталчилгаа

Эрксис нь хэрэглэгчидтэй харилцах олон арван сувгийг нэг дор нэгтгэж, тэдний хоорондын харилцааг хариуцах алба хэлтсүүдийн үйл ажиллагааг дэмжиж, уялдаа холбоог нь сайжруулах, үнэнч хэрэглэгчдээ бөөцийлөх, шинэ хэрэглэгчдийг таньж, олох, харилцагчийн үйлчилгээг сайжруулах нээлттэй эхийн систем юм. Тодруулбал, Эрксис нь компаниудад 50 гаруй модулиудаас бүрдэх erxes XOS нээлттэй эхийн бизнесийн үйлдлийн системийг санал болгодог.

Энэ нь бүхий л салбарын байгууллагад маркетинг, борлуулалт, хэрэглэгчтэй харилцах, үйлдвэрийн процесс автоматжуулалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, баг хамт олон болон хэрэглэгчийн туршлагыг сайжруулах гэх мэт тухайн байгууллагын онцлог, үйл ажиллагаанд тохирсон технологийн шийдлүүдийг бүтээдэг төрөл бүрийн салбарт тохирох бизнесийн программ хангамжийн нэгдсэн экосистем билээ.

Үүнийг бүтээсэн нь Эрксисийг Цахиурын хөндийд гарсан Монголын цорын ганц технологийн компани болгосон юм. Харин одоо Эрксис энэ амжилтаа бусадтай хуваалцаж, хамтдаа томрох хамтрагчаа хайж байна.

зураг
 

Эрксистэй хэрхэн хамтрах вэ?

Энгийнээр тайлбарлахад, Эрксис дижиталд шилжихийг хүсэж байгаа бизнес эрхлэгч, түүнийг гардан гүйцэтгэгч технологийн экспертүүдийн хийх шаардлагатай ажлын талыг нь бас суурийг нь хийчихсэн. Түүн дээр нь дөрөөлөөд бизнес болон хэрэгцээнийхээ онцлогт тохирсон нэмэлт хөгжүүлэлтийг хийх боломжтой. Ингэхдээ, Эрксис, захиалагч, хөгжүүлэгчид гуравласан гэрээ байгуулах ба орлогоо оролцож, хийснээрээ хуваах зарчмаар хамтран ажиллах юм байна.

Захиалагч эсвэл хөгжүүлэгчийн бүтээсэн шинэ модуль Эрксисийн өмч болохгүй, хөгжүүлэгч түүнийгээ Эрксисийн XOS маркетплэйсээр борлуулах боломжтой. Мөн Эрксисийн Партнершип хөтөлбөрт тусгагдаж буй зарчмын дагуу орлого хуваах нөхцөлөөр урт хугацааны туршид хамтран ажиллаж, технологийн бүтээлүүдээ олон улсад таниулах боломжийг олгох аж.

зураг
 

Эрксис компанитай хамтран ажилласнаар үүсэх давуу талууд болон боломжууд:

  • Бүх гэрээ, хамтын ажиллагааны дүрэм, орлого хуваах зарчим нь нээлттэй,
  • Бүтээсэн модуль болон технологийн шийдэл, зохиогчийн эрхээ өөрсдөдөө үлдээх, 
  • Олон улсын төслүүд дээр хамтран ажиллаж доллароор цалинжих, 
  • Бүгдийг 0-ээс эхлэлгүй цаг хугацаа, хүн хүч, зардлаа хэмнэх, 
  • Хамтдаа бүтээсэн технологийн бүтээлүүдийн борлуулалт, суппорт, төслийн менежмент, гэрээний менежмент зэрэг дээр Эрксисийн багийнхан зөвлөж ажиллах ба ингэснээр өөр зүйлд сатааралгүй зөвхөн код хөгжүүлэлт дээрээ анхаарал хандуулах,
  • Хамтдаа бүтээсэн модулиудаа маркетплэйсээр дамжуулан борлуулж, тогтмол орлогын эх үүсвэртэй болох,
  • Хамтралын үр дүнд, Эрксисийн экосистемийг өөрсдийн нэг хэсэг мэт танилцуулаад төсөл авах,
  • Салбартаа тэргүүлэгч экспертүүдтэй уулзаж зөвлөлдөх, 
  • Төрөл бүрийн бизнесүүдэд зориулж аппликэйшн, систем гэх зэрэг дижитал шийдлүүдийг урлаж өөрсдийн чадвараа сорих, чансаагаа ахиулах,
  • Дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх,
  • Эрксисийн баг хамт олон болон бусад технологийн компаниудтай хамтран ажиллаж бие биеэсээ суралцах, туршлага хуваалцах,
  • Нетворкинг хийж, салбарын экспертүүдтэй уулзаж танилын хүрээгээ тэлэх

Эрксис нь одоогийн байдлаар дотоодын технологийн 5 компанитай хамтран ажиллаж байна.

зураг
 

“Эрксис Партнершип” хөтөлбөрт хамрагдаж Эрксисийн хамтрагч болохыг сонирхож байвал ЭНД дарна уу.

Танд амжилт хүсье. Эрксис таны амжилтын хурдасгуур

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.