Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Дайнтай улсаас их хүүхэд энх цагийн Монголд үхэж байна"

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 3 сарын 18
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдөр хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүний үндсэн суурь эрхийн зөрчлүүдийн эсрэг “МАРТАХГҮЙ ДАВТАХГҮЙ” уриан доорх жагсаал болж өнгөрсөн. Жагсаалыг зохион байгуулсан "Лантуун дохио" ТББ-аас доорх тоо баримтуудыг онцолсон юм.  

2019-2021 оны хооронд ахуйн ослоор гэмтсэн болон нас барсан хүүхдийн тоо:

2,158 ураг амьгүй буюу амьсгалах, амьдрах эрхгүй төрсөн

Мөн гэмт хэргийн улмаас 446 хүүхэд амь насаа алдаж 2,158 ураг амьгүй буюу амьсгалах, амьдрах эрхгүй төрсөн байна.

Сүүлийн 5 жилийн хугацаанд зөвхөн 0-5 насны 5,875 хүүхэд улсын хэмжээнд нас барсан тоо баримтууд байна. Үүнээс 4,794 хүүхдийг 0-1 насны хүүхдийн эндэгдэл эзэлжээ.

Сүүлийн 5 жилийн хугацаанд зам тээврийн осолд өртөж гэмтсэн болон нас барсан хүүхдийн тоо:

2020-2021 оны байдлаар бэлгийн хүчирхийлэл үйлдэгсдийг авч үзэхэд хүчирхийллийг ойрын болон төрөл садны хүн буюу цоожтой хаалганы цаана үйлдэгддэг байна.

Жагсаалыг зохион байгуулагчид дээрх тоо баримт нь дайнгүй энх тайван улсын хувьд байж боломгүй тоо баримт. Дайнтай улсаас их хүүхэд энх цагийн Монголд үхэж байна. Монгол улсын хэмжээнд хууль болон бичиг баримтын түвшинд томоохон өөрчлөлтүүд хийсэн ч хэрэгжилтийн хувьд хангалтгүй байсаар байна гэдгийг онцолж байсан юм.