ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж ХЗБХ үзжээ

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын Их Хурал(УИХ)-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн байна. 

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдан гарсан Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар энэ талаар хуралдаанд танилцуулав.

Монгол Улсын Их Хурал 2023 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг эцэслэн баталсныг Монгол Улсын Ерөнхийлөгч 2023 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч танилцжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн дээрх хуулиудад бүхэлд нь хориг тавьсан байна.

Улсын Их Хурал уг хуулийн төслийг хоёр өдөрт хэлэлцэн, эцэслэн баталсан, төслүүдийг боловсруулах, хэлэлцэн батлах үйл явцад иргэн, олон нийтийн оролцоог хангаагүй, нэр бүхий хуулиудын дагаж мөрдөх хугацаа нь Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох хэсгүүдийг зөрчиж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг тавих эрхийг хязгаарласан болохыг Я.Содбаатар дарга танилцуулав.

зураг
 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцож буй гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн бол УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир байр сууриа илэрхийллээ.

Хоригийн агуулга нь хуулийн төслийг баталсан үйл явцтай холбоотой, харин хуулийн зохицуулалтаас үүдээгүй гэдгийг анхаарах нь зүйтэй гэв. Ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд иргэдтэй уулзах үеэр Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай болон холбогдох хуулиудыг дэмжиж байсныг хэллээ.

Цахим орчин дахь гэмт хэргийн хохирогч өдөр өдрөөр нэмэгдэж, цар хүрээ өргөжиж байгааг байгааг Ц.Сандаг-Очир гишүүн дурдаад, Засгийн газар, Цахим хөгжил харилцаа холбооны сайд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригт дурдсан нөхцөлүүдийг хангаад дахин өргөн мэдүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн.

зураг
 

Ийнхүү гишүүд үг хэлсний дараа Байнгын хорооны дарга Б.Энхбаяр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн

  • 88.5-д “Гишүүд энэ хуулийн 88.4-т заасны дагуу үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх асуудлаар ил санал хураалт явуулах бөгөөд хэрэв хууль, тогтоолын зарим хэсэгт хориг тавьсан бол тухайн зүйл, заалт нэг бүрээр санал хураалт явуулж дүнг танилцуулах бөгөөд хоригийг шийдвэрлэсэн талаарх Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцно”,
  • 88.6-д “Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр буюу 66.6 хувь нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй бол хууль, тогтоол хүчин төгөлдөр үлдэнэ” хэмээн заасан байдгийн танилцуулаад, санал хураалт явууллаа.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй хэмээн шийдвэрлэв.

Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ХАХА
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
ww [202.70.34.89] 2023/3/16
Олон нийтийн сүлжээнд Хүний нэр төр гэр бүлийн бусад гишүүдийн эрхэд халдаж байгаа шүү ,Хууль байх зөв
0 | 0 Хариулах
A [106.146.39.204] 2023/3/15
Өөрөө захиалаад, өөрөө цуцлуулаад, сонгуулийн ядмаг жүжиг, хүрэлсүг гэж Сү, багабандиын цавины үс
0 | 0 Хариулах
W [103.57.95.20] 2023/3/15
odoo naad uchka bandaashaa turuud zailuul pls
0 | 0 Хариулах
Зочин [49.185.52.249] 2023/3/15
Хойд Солонгос болсоноо зарлах гээгүй юм бол хориг тавихгүй яадаг юм. МАНгарууд өөрсдөө авилгагчид байж авилгалтай тэмцэх 5 ШҮҮР ажиллагаа ч гэх шиг инээдэм.
0 | 0 Хариулах
Зочин [51.79.164.189] 2023/3/15
НҮҮРСНИЙ ГОЛ ХУЛГАЙЧ У.ХҮРЭЛСҮХ Нүүрсний хулгайгаас У.ХҮРЭЛСҮХ хувиа авдаг Түүний 2017-2020 оны ЗГазар хэлэлцэж нүүрсний бүх гэрээнүүдийг нууцад оруулсан. У.ХҮРЭЛСҮХ хүнийг ашиглаж сурсан учир баахан хулгайчыг тавантолгойн удирдлага, хил хамгаалах ерөнхий газар, гааль, татвар, цагдаа цэрэгт томилуулаа биздээ сүрхий айхтар баг нтр гээд. тэр хулгайчууд нь хулгай хийж ноогдол ашгаа томилсон хүрэлсүгт өгч байхад гар цэвэр байхуу? энэ новштой хамаарал бүхий бүгдийг нь У. ХҮРЭЛСҮХ тэй нь хамт хариуцлага тооцох ёстой. Ийм л цайрсан, худал инээсэн, жүжигчин этгээд ордны 3 давхарт луйвраар сууж ИРГЭДИЙН ногдол ашгийг сурсан зангаараа халааслаж түр сууна даа энэ У.ХҮРЭЛСҮХ
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.194] 2023/3/15
Дэлхийн сошиал медиа компаниуд өөрсдийн сошиал медиагаа дэлхийн харанхуй массуудад үнэгүй хэрэглүүлэх замаар асар их орлого олж байдаг юм. Дэлхийн ухаалаг хүмүүс ч сошиал медиагийн олон тэрбум идэвхтэй хэрэглэгч үзэгчдийг ашиглаж маш их орлого олж баяжиж байна.
0 | 0 Хариулах
Зочин [27.123.214.2] 2023/3/15
Саяхандаа, ХЗБХ-оор уг хуулийг батлах нь зүйтгэж гэж дүгнээд л байсан хаха.
0 | 0 Хариулах