ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуулийн мөрдөх хугацааг Ерөнхийлөгчийн хориг тавих эрхэд халдах байдлаар зохицуулжээ"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын Газраас мэдээлэл хийж байна. 

Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх А.Бямбажаргал "УИХ-аас олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль үүнийг дагалдуулан нэр бүхий дөрвөн хуульд өөрчлөлт оруулсан. Уг хуулиудыг 2023 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр эцэслэн баталсныг та бүхэн мэдэж байгаа.

УИХ-ын дарга эдгээр хуулийг 2023 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр ёсчилж ЕТГ-т нэгдүгээр сарын 26-ны өдөр ирүүлсэн байгаа. Өөрөөр хэлбэл, эдгээр хуулийг ирүүлсний дараа Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд заасны дагуу Ерөнхийлөгчийн хориг тавих бүрэн эрх хэрэгжиж эхэлдэг. Энэ хүрээнд нэр бүхий хуулиудад дараах үндэслэлүүдээр бүхэлд нь хориг тавьж байгаа.

  1. Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр УИХ-ын даргад өргөн барьж хэлэлцэж эхэлснээс хоёр хоногийн дотор уг хуулиудыг баталсан. Энэ баталсан байдал нь иргэд олон нийтийн оролцоог хангаагүй, хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийн саналыг аваагүй. Үндсэн хуулийн 26.2 дахь хэсэгт заасан иргэд, байгууллага бусад хуулийн төслийн талаарх саналаа хууль санаачлагчид уламжилна, Хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчсөн. Энэ зөрчил нь Үндсэн хуулийн 1.2 дахь хэсэг дэх ардчилсан ёс, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг зөрчсөн гэж үзэж байгаа.
  2. Үндсэн хуулийн 19.1-т төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хүлээдэг. Мөн Үндсэн хуулийн 19.3-т хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй гэж заасан байдаг.  Энэ хүрээнд цаашид УИХ хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой хууль тогтоомжийг батлахдаа хэлэлцүүлгийг зохион байгуулж, иргэдийн оролцоог сайтар хангаж, хууль дээдлэх суурь зарчмуудад нийцүүлэн батлах ёстой гэж үзэж байна.

Үндсэн хуулиар олгогдсон Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрх нь хуульд хориг тавих. Хуульд хориг тавих хугацаа хэрхэн зохицуулагддаг талаар мэдээлэл өгье.  УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 45.5 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхийлөгч хуулийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан хориг тавих зохицуулалттай. Уг хуульд хориг тавих сүүлийн өдөр хоёрдугаар сарын 1-ний өдөр дуусах юм. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг 2023 оны нэгдүгээр сарын 26-нд Ерөнхийлөгч хүлээн авсан.

Хуулийг дагаж мөрдөх хугацааг хууль тогтоогч батлахдаа 2023 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр буюу Ерөнхийлөгчийн хориг тавьж болох Үндсэн хуулиар олгогдсон эрхэд халдах байдлаар зохицуулсан байгааг хэлье" гэв.

ШУУД ҮЗЭХ:

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [64.119.27.4] 2023/1/31
Naad hden duraaraa besdaanuudiig alaach huuuk
0 | 0 Хариулах
NC [202.126.89.228] 2023/1/30
zuw duu hu. odoo naad uchral bandaashiig uls turuus zailuulj timon bolgo. naad nowshid chine timon l zohino
0 | 0 Хариулах
Зочин [192.82.69.125] 2023/1/30
Ерөнхийлөгчийн эрхэд халддаг байна шүү, УИХ-ын даварсан хулгайч нар чинь. Чуулган завсарлах өдөрт тулгаж байгаад, ганц хоёрхон минут ярьсан болоод баталж байгаа юм даа.
0 | 0 Хариулах
? [192.82.81.56] 2023/1/30
Монголчуудыг яс үндсээр нь хагалан бутаргах, хооронд нь сөргөлдүүлэх, бие биеэ үзэн ядах, эв нэгдэлгүй болгоход чиглэсэн комментуудыг "хүний эрх" гээд өхөөрдөөд орхих юм уу??!!
1 | 1 Хариулах
NC [202.126.89.228] 2023/1/30
bi chamaig uguurduy tehuu
0 | 0 Хариулах
Зочин [103.229.123.13] 2023/1/30
МАНын гишүүд нууцаар хуралдаад гүүкт фааак гж хэлхээр шийдсэн гэнэ
1 | 0 Хариулах
NC [202.126.89.228] 2023/1/30
aa tiimu
0 | 0 Хариулах
Joker [103.14.36.18] 2023/1/30
Өөрийнхөө захиалсан хуульд өөрөө хориг тавьж жүжиг тогллооо хха бас л гоё гар юмаа, байдал эвгүйтээд ирэнгүүт өөрөө нэр цэвэр гарах гээ наасн.
4 | 1 Хариулах
Зочин [192.82.86.213] 2023/1/30
Яахав муу нэртэй ч гэсэн энэ удаад Хүүк болж байна.
2 | 3 Хариулах
NC [202.126.89.228] 2023/1/30
zuw duu hu
0 | 0 Хариулах
Зочин [202.131.254.10] 2023/1/30
Ёстой орк гаруудтайгаа таарсан сэтгэхүйтэй бүтэхгүй хэдэн шатааж гадны гар хөл болсон худалдагдсан хэдэн хөндүүд ТВ гээр ороод өдөр шөнөгүй шүүмжлээд ирэнгүүт нь цуцалдаг мулгуу бүтэхгүй одоо тэгээд дуртайгаа доромжлоод харлуулаад явж дээ
1 | 5 Хариулах
Зочин [66.181.190.142] 2023/1/30
Huulia unshchaad huniig orcoor n duudaarai hahah. Ter tv gee uzhee bolildoo tegeed. Shine jileer l law asaagaad uzsen ene tendgui l ardiin namin surtchilgaa ywj baisandaa uug n. Tegeed ilt harluulad muulaad baiga humusee block hiigeed l surchih.
1 | 0 Хариулах
Зочин [202.131.254.10] 2023/1/30
харин чи хуулиа унш хүн юу гэнэ өөрийн толгойгүй орк дагз
0 | 1 Хариулах
Зочин [192.82.75.18] 2023/1/30
uuruu soyolguin bj humus doronjilhoo l bolioldoo tegeh uu.ork dagz ntr geel ta uuruu hun doromjlood bna shd
0 | 0
Зочин [202.21.121.147] 2023/1/30
Ардчиллаа алдангаа алдлаа
4 | 0 Хариулах
NC [202.126.89.228] 2023/1/30
unen unen
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.76] 2023/1/30
Орк монголчууд цахим орчинд ч хохирогч болдог цахим бус орчинд ч хохирогч болдог бүтэхгүй мэдрэл муутай пиздаа нар.
5 | 4 Хариулах
Зочин [103.80.211.49] 2023/1/30
өөрийнхөө бичиж байгаа үгийг уншаад үз дээ, хэн нь орк бн?
0 | 1 Хариулах
NC [202.126.89.228] 2023/1/30
ork zail
0 | 0 Хариулах