16:54 2023/01/20
ШУУД ҮЗЭХ:
УИХ-ын дарга Г.Занданшатар "Намын бүлгүүдийн хамтарсан ажлын хэсгийн гишүүд Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд хүний эрхийн болон үзэл бодлоо илэрхийлэх тухайд зөрчил байгаа эсэхийг хянан үзэх хэрэгтэй.
Улмаар ийм зөрчил байвал гуравдугаар сарын 15-нд хаврын чуулганаар хэлэлцэх чиглэл өгч байна. МАН-ын болон АН-ын бүлгээс гурав, гурван гишүүн гарч хуулийн хэрэгжилт, засаж залруулах ажлыг хийнэ" гэв. Улмаар уг хуулийг 40 гишүүн дэмжиж, эцэслэн батлав.
16:33 2023/01/20
Завсарлагын хугацаа дуусаж, Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг хэлэлцэж эхэллээ. Зарчмын зөрүүтэй зургаан саналаар санал хураалт явуулж байна.
12:22 2023/01/20
УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж байна.
Уг хуульд нийтийн эрх ашгийг дордуулсан заалт байна гэж үзсэн тул УИХ дахь АН-ын бүлэг хуулийн төслөөр нэг цагийн завсарлага авав. Тус хуулийн 6.3-т "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн 6.3-т Нийтийн албан тушаалтан хүний хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр нийтлэх, түгээхийг хориглоно" гэж заасан нь олон нийтийн дунд маргаан дагуулсан. Улмаар уг заалтыг хуулиас хассаныг төсөл санаачлагч танилцуулсан юм.
ВИДЕО:
16:33 2023/01/20
Завсарлагын хугацаа дуусаж, Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг хэлэлцэж эхэллээ. Зарчмын зөрүүтэй зургаан саналаар санал хураалт явуулж байна.
16:54 2023/01/20
ШУУД ҮЗЭХ:
УИХ-ын дарга Г.Занданшатар "Намын бүлгүүдийн хамтарсан ажлын хэсгийн гишүүд Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд хүний эрхийн болон үзэл бодлоо илэрхийлэх тухайд зөрчил байгаа эсэхийг хянан үзэх хэрэгтэй.
Улмаар ийм зөрчил байвал гуравдугаар сарын 15-нд хаврын чуулганаар хэлэлцэх чиглэл өгч байна. МАН-ын болон АН-ын бүлгээс гурав, гурван гишүүн гарч хуулийн хэрэгжилт, засаж залруулах ажлыг хийнэ" гэв. Улмаар уг хуулийг 40 гишүүн дэмжиж, эцэслэн батлав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!