Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

Майкл Жордан 60 насныхаа төрсөн өдрийг тохиолдуулан $10 саяыг хүүхдийн санд хандивлажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн шилдэг тамирчдын нэг  асан Майкл Жордан өнөөдөр буюу Баасан гарагт 60 нас хүрч байна.

Тэрбээр төрсөн өдрөө тохиолдуулан “Make-A-Wish America” хүүхдийн төлөө сайн үйлсийн санд $10 саяыг хандивласан тухай тус байгууллага мэдээлжээ.

Дээрх сан 43 жилийнхээ түүхэнд хувь хүнээс ийм их хэмжээний хандив авч байгаагүй юм байна.

Майкл Жордан хамгийн анх 1989 онд тус санд хандив өгснөөсөө хойш тасралтгүй хамтран ажилласаар иржээ.

Жорданы хандив бусдад үлгэр жишээ болж, улам олон хүн "хүүхдүүдийн мөрөөдлийг биелүүлэхэд тусална" гэдэгт найдаж байгаагаа “Make-A-Wish” сангийн гүйцэтгэх захирал Лэсли Моттер илэрхийлсэн байна.

Майкл Жордан 2003 онд зодог тайлах хүртлээ NBA лигт 15 улирал тоглохдоо таван удаа MVP тоглогч болж, зургаан удаа аварга болсон юм.

Спортын амжилтаас гадна тэр бизнесийн салбарт тун амжилттай ажиллаж, Форбс сэтгүүлийн тооцоолсноор $1.7 тэрбумын хөрөнгөтэй болжээ.

Өнгөрсөн хугацаанд Жордан нийгмийн сайн сайхны төлөө үйлсэд хөрөнгөөсөө олон саяыг хандивлаж байсан юм.

 

Эх сурвалж: CNN