Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

А.Энхмэнд: Худалдаа, хөгжлийн банк цалингаа нэг дахин өсгөх зорилготой байна

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 2 сарын 17
Сурталчилгаа

Эрхэм уншигчдадаа өдрийн мэнд хүргэе. Энэ удаагийн Зочны ярилцлагаараа бид ХХБ-ны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч, хатагтай А.Энхмэндтэй тус банкны хүний нөөцийн бодлого, стратегийн зорилго чиглэл, хэрэгжүүлж буй хөтөлбөр арга хэмжээнүүдийн талаар товч ярилцлаа.

зураг
 

- Сайн байна уу? ХХБ бол Монгол улсын ТОП ажил олгогч байгууллагын нэг. 2000 гаруй ажилтныг удирдан, нэг зүгт чиглүүлэхийн тулд ХХБ хүний нөөцийн ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ?

Сайн байна уу? Сэтгүүлч танд болон нийт уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. ХХБ Монгол улсын ууган банкны хувьд салбартаа анхдагч, бусдадаа үлгэрлэгч байхыг үргэлж зорьж ажилладаг. Бид олон улсын жишигт нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж, нийгмийн хариуцлага, гадаад харилцаа, хүний нөөцийн бодлого зэргээрээ 30 гаруй жил манлайлж ирсэн. Банкны үнэт зүйлс болсон ажилтнууддаа TDB соёлыг таниулан хоногшуулж, тав тухтай орчинд нэгэн зорилго, нэгдмэл тэмүүлэлтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө анхаарч байна. Монгол улсын ТОП ажил олгогч байгууллагынхаа хувьд ХҮН төвтэй хүний нөөцийн бодлого хэрэгжүүлэн ажиллаж байна.

- Хүн төвтэй хүний нөөцийн бодлого гэдэг нь яг юуг хэлж байна вэ? ХХБ оны өмнө бүх ажилтныхаа цалинг 25 хүртэл хувиар нэмж байгаагаа олон нийтэд зарласан. Үүнийг хүн төвтэй бодлогын нэг хэсэг гэж ойлгож болох уу?

Тийм ээ, аливаа байгууллагын хүний нөөцийн бодлого менежментийн үндсэн гол зорилго нь

  • Чадварлаг мэргэжилтэн, ажил горилогчдыг өөртөө татах
  • Чадварлаг ажилтнуудыг тогтвортой ажиллуулах
  • Ажилтнуудыг идэвхжүүлэх байдаг.
зураг
 

Товчхондоо бол эдгээр үндсэн зорилгоо биелүүлэхдээ ХҮН ТӨВТЭЙ шийдэл гаргаж ажиллахыг хэлээд байгаа юм. Бид 2023 оны 1-р сараас эхлэн бүх ажилтныхаа бүтээмжийн цалинг 25 хүртэл хувиар нэмэгдүүлсэн. Бүтээмжийн цалин гэдэг нь тухайн ажилтны үндсэн цалин болон ур чадварын нэмэгдэл цалингийн бүрдэл юм. ХХБ сүүлийн 10 гаруй жилийн турш жил бүр цалингийн хэмжээгээ 10-30% тогтмол өсгөж, секторын хамгийн өндөр цалинтай банк болох зорилгодоо хүрээд байгаа юм. 2024 онд ч мөн дахин 25 хүртэл хувиар нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Худалдаа, хөгжлийн банк ХҮН ТӨВТЭЙ байх бодлогынхоо хүрээнд 2027 он хүртэл хэрэгжүүлэх тодорхой зорилготой. Энэ хүрээнд жил бүр цалингаа нэмж 4 жилийн дараа гэхэд ажилтнуудын маань цалин НЭГ дахин өссөн байх юм. Мэдээж зөвхөн цалин хөлсөөр тогтохгүй өөр олон ажил хийгдэнэ.

- Өөр хийгддэг ажлуудаасаа мөн хуваалцаач. Ялангуяа шинэ үеийн залуучуудын үзэл бодол нь илүү нээлттэй, өөртэй итгэлтэй болсон. Залуусын зан төлөвийн өөрчлөлтийг байгууллагын хүний нөөц хамгийн сэргэг мэдэрдэг байх?  

Хүний наснаас үл хамаараад эрүүл мэндийн асуудал нэн тэргүүний чухал зүйл нь байдаг. ХХБ жил бүр ажилтнуудынхаа эрүүл мэндийг дэмжих, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Эрүүл мэндийн багц” шинжилгээнд хамруулан ажиллаж байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсанаар ирээдүйд үүсэж болох байсан эрүүл мэндийн болоод санхүүгийн эрсдэлийг хааж чаддаг.

Дараагийн чухал үйл ажиллагаа бол яахын аргагүй сургалт хөгжил юм. Бид банкны стратеги, сургалт хөгжлийн бодит хэрэгцээнд үндэслэн гадаад, дотоодын сургалтад ажилтнуудаа тогтмол хамруулж, мэдлэг ур чадварыг нь хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байна. Мөн  гадаад, дотоодын их дээд сургуульд суралцахад нь зориулж банкнаас тэтгэлэг олгож, илүү чадварлаг, илүү мэргэшсэн хүний нөөцөөр багаа бүрдүүлэхийг зорьж байна. Сүүлийн нэг жилийн байдлаар л гэхэд давхардсан тоогоор 15 мянга гаруй ажилтнаа 28 төрлийн 300 гаруй удаагийн сургалтад хамруулжээ.

зураг
 

- ХХБ ажилтнуудаа улирал бүр гадаадад аялах эрхээр шагнадаг нь их гоё санагдсан. Хүн бүр л хөдөлмөрөө үнэлүүлж, сайшаан магтуулж, урам зоригоор тэжээгдэхийг хүсдэг шүү дээ?

Бид шилдэг ажилтнууд маань амьдралдаа үргэлж санаж явах нандин нэгэн дурсамжаа хамт олонтойгоо өнгөрүүлээсэй гэж хүссэн юм. Өнгөрсөн оноос эхлэн улирал бүр шилдэг 20 ажилтан маань гадаадаар аялаад эхэлсэн. 2022 онд шилдэг 100 ажилтан 5 ээлжээр хуваагдан Вьетнам, Турк, Дубай, Тайланд улсуудад аялаад ирлээ. Цаашид бид энэ тоог өсгөж, илүү олон ажилтнаа бусад  орнуудын соёлтой танилцуулж, бизнес болон чөлөөт аялалд хамруулахаар төлөвлөж байна.

- Хүн бүрийн хоёр дахь гэр бүл нь ажлын хамт олон шүү дээ. Тэдэнтэйгээ хамт дурсамж бүтээнэ гэдэг маш их урам зориг, хичээл зүтгэлийн шалтгаан болдог гэж бодож байна?

Тийм ээ, Өөртөө ч урам авна. Бусдадаа ч урам зориг өгнө. Мөн зөвхөн шагнал урамшууллаар ч зогсохгүй ажилтнуудаа идэвхжүүлэх олон арга хэмжээ, хөтөлбөрийг банк хэрэгжүүлдэг. Жишээлбэл,

  • Жил бүр банкнаас Сагсан бөмбөг, Хөлбөмбөг, Гар бөмбөг, Байт харваа, Шатар, Ширээний теннис, Усан сэлэлт, Марафон, E-sport зэрэг төрлүүдээр “Спорт наадам” зохион байгуулж байна. Тус тэмцээнүүдэд дунджаар 550 гаруй ажилтан тогтмол оролцдог.
зураг
 
  • ХХБ-ны мэдлэг туршлага, ур чадвараараа манлайлагч, мэргэжлийн банкируудын тусламжтайгаар шинэ залуу ажилтнуудаа чадавхжуулах, хувь хүний болон мэргэжлийн чадамжуудыг нэмэгдүүлэх, хөгжүүлэхэд зориулан MENTORSHIP хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна.
зураг
 
  • Ажилтнуудаа хүсэл сонирхлоор нь нэгтгэж, дотооддоо 5-6 төрлийн сайн дурын клубийн үйл ажиллагаа явуулж байна. Залуус чөлөөт цагаа хамт олонтойгоо зөв боловсон, зугаатай өнгөрүүлэхэд эдгээр клубүүд тусалдаг.
зураг
 

- Банкныхаа хүний нөөцийн бодлого, менежментээс нээлттэй хуваалцаж ярилцсан танд баярлалаа. Бусдадаа туршлагаа болно гэдэгт итгэлтэй байна.

Баярлалаа. Монгол Улсад банк, санхүүгийн тогтолцоо бэхжин, хөгжихөд хувь нэмрээ оруулж ирсэн ХХБ-ны үе үеийн ажилтан, албан хаагчид Та бүхэндээ XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх харагчин туулай жилийн сар шинийн баярын мэндийг хүргэе.

Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож
Дүүрэн жаргалтай түвшин амгалан
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

 

Ярилцсан: Б.Од

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.