Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН БАГШ, АЖИЛТНУУДАД “English Reading Teachers-2023” хөтөлбөр зарлагдлаа

ikon.mn
2023 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Mongolian Extensive Reading Association байгууллагын санаачилгаар Боловсролын Ерөнхий Газар, Боловсрол Судалгааны Үндэсний Хүрээлэн, Lingors боловсролын байгууллага & Xreading олон улсын цахим номын сан байгууллагууд хамтран Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих хөтөлбөрийн хүрээнд боловсролын салбарын багш, ажилтнуудад зориулсан “English Reading Teachers-2023” хөтөлбөрийг анх удаа зарлаж байна. 

Хөтөлбөрийн хүрээнд унших арга зүйгээр боловсролын салбарын удирдах ажилтнууд, мэргэжилтнүүд, багш нар болон ажилтнууд, албан хаагчдын англи хэлний унших, бичих, ярих, сонсох хэрэглээний чадварыг богино хугацаанд хөгжүүлэхэд чиглэсэн 2 сарын хугацаатай 3 үе шаттай хөтөлбөрийг эхлүүлж байна.

Хөтөлбөрийн үе шатууд дараах хуваарийн дагуу явагдана.

Хөтөлбөрийн бүртгэл: 2023 оны 2 дугаар сарын 10-аас 17-ны хооронд явагдах бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилт нь 2023 оны 02 дугаар сарын 27-оос 04 дүгээр сарын 11-ний хооронд үргэлжлэх юм.

зураг
 

Хөтөлбөрийн 1-р үе шат: 2023 оны 02-р сарын 27-ны өдрийн 11:00 цагаас 2023 оны 03-р сарын 19-ний өдрийг хүртэл бөгөөд энэ үе шатанд оролцогчид англи хэлээр 21 хоногийн уншлагын хөтөлбөрт хамрагдах ба өөрийн түвшиндээ тохирсон номуудаас унших тул англи хэлний анхан шатнаас ахисан шат хүртэл ямар ч түвшинтэй байсан оролцох боломжтой. 1-р үе шатаа амжилттай дуусгасан оролцогчид 2 болон 3-р шатны хөтөлбөрт хамрагдах зарчмаар явагдана.

зураг
 

Хөтөлбөрийн 2-р үе шат: 2023 оны 03-р сарын 20-ны өдрийн 09:00 цагаас 2023 оны 03-р сарын 26-ны өдрийн хооронд явагдах ба “Уншигч багш миний амжилт” хүрээнд бусдад суралцах урам өгөх зорилготой зургийн, бичгийн эсхүл дүрс авиан хэлбэрээр өөрийн постыг “#Sharing_is_caring” хаш таг нэрээр хөтөлбөрийн хаалттай группт оруулна.

зураг
 

Хөтөлбөрийн 3-р үе шат: 2023 оны 03-р сарын 28-ны өдрийн 13:00 цагаас 2023 оны 04-р сарын 11-ний өдрийг хүртэл үргэлжлэх ба англи хэлний мэдлэгээ үр дүнтэй ахиулахад чиглэсэн дараагийн шатны чиглүүлэг сургалт болон хувь хүний хөгжлийг дэмжих чиглэлийн сургалтуудад хамрагдана.

Хөтөлбөрт хамрагдсанаар оролцогчид дижитал технологи дээр суурилсан олон улсын цахим номын сантай танилцаж, англи хэлээр уншиж, бичиж, сонсох дадлыг өөртөө бий болгон унших арга зүйд тулгуурлан англи хэлийг суралцаж, төвшнөө ахиулахын зэрэгцээ хувь хүний хөгжилдөө хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

Санаачлан хамтран зохион байгуулагчдын зүгээс энэхүү хөтөлбөрт боловсролын салбарын нийт 10,000 багш, ажилтнуудыг хамруулахаар төлөвлөсөн бөгөөд хөтөлбөрийн санхүүжилтийг Lingors боловсролын байгууллага&Xreading олон улсын цахим номын сангаас 100% ивээн тэтгэж, бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих улсын хэмжээний хөтөлбөрийг дэмжин хамтран зохион байгуулагчаар оролцож байна. 

Хөтөлбөрт хэрхэн бүртгүүлэх талаар: 

Бүртгэл 2023 оны 2 дугаар сарын 10-аас 17-ны хооронд явагдах бөгөөд бүртгэлийн маягтыг энд дарж бөглөнө үү. Хөтөлбөрт бүртгүүлэхдээ бүртгэлийн маягтыг ЭНД ДАРЖ заавал бөглөнө.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоос хаягуудаар хандан авна уу. 

Mongolian Extensive Reading Association, Боловсролын Ерөнхий Газар https://www.facebook.com/education.agency.mongolia, Боловсролын Судалгааны Хүрээлэн https://www.facebook.com/educationalresearchmg