257 оролцогчтой Хөгжлийн Банкны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Улаанбаатар чуулгын байранд хийнэ
"Хөгжлийн Банк"-ны хэрэгт холбогдсон нэр бүхий 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийн урьдчилсан хэлэлцүүлгийг энэ сарын 15-ны өдрийн 09:00 цагт Улаанбаатар чуулгын байранд хийх болсныг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээлэв.
Шүүхийн Ерөнхий Зөвлөл(ШЕЗ)-өөс "Олон оролцогчтой хэргийн шүүх хуралдааныг хийх танхимын зай талбай хүрэлцээгүй байгаа учраас шүүхийн байрнаас бусад газарт хийх" саналыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт хандан тавьсан юм.
Уг саналыг үндэслэн сайд Х.Нямбаатар хоёрдугаар сарын 1-ний өдөр нийслэлийн Засаг Даргын Тамгын Газарт хүргүүлж байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
