Нийслэлийн Прокурорын газраас Хөгжлийн Банкны хэрэгт холбогдуулан 80 хүн, 4 хуулийн этгээдэд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
"Хөгжлийн Банканд холбогдох 493 хавтас эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр 16:00 цагт хүлээн авлаа.
493 хавтаст хэргийг нэг бүрчлэн шалгаж хүлээн авахад нэлээд хугацаа шаардагдсан. Эрүүгийн хэргийг шүүх тус аргачлалаар хүлээж авдаг" хэмээн шүүхийн эх сурвалж мэдээлэв.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга М.Даваатогтох "Хөгжлийн Банкны албан тушаалтнуудад холбогдох хэрэгт АТГ-аас мөрдөн шалгах ажиллагааг 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс явуулж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа өргөн цар хүрээнд хийгдэж эхэлсэн. Тодруулбал, нийт 94 хүн болон хуулийн этгээдийг яллагдагчаар татаж, прокурорын байгууллагад шилжүүлсэн. Үүний дотор УИХ-ын гишүүнээр одоо ажиллаж байгаа, УИХ-ын гишүүн асан хүмүүс ч бий" гэсэн мэдээллийг өгч байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!