Т.Сувд-Эрдэнэ: Тухайн өрхөөс өөр бүртгэлтэй хүн түлш авах үед эрх нь тэг болж байгаа. 70119400 дугаараас худалдан авалтыг шүүлгэх боломжтой
Шахмал түлшний чанар, түгээлт, борлуулалттай холбоотой иргэдийн санал хүсэлт, мэдээллийг 7011 9400 дугаарын утсаар авч байгааг санууллаа.
Энэ тухай Тавантолгой түлш компанийн дуудлага, харилцааны хэсгийн ажилтан Т.Сувд-Эрдэнэ "Дуудлага, харилцааны хэсгийн 70119400 лавлах төв нь 2019 оноос хойш өнөөдрийг хүртэл өдөр бүр 08:00-20:00 цаг хүртэл иргэдийн санал гомдол, хүсэлтийг хүлээн авч байна.
Иргэд түлшний борлуулалтын цэгийн байршил, түлшний үлдэгдэл, иргэний үнэмлэх уншилт, Хотула аппликэйшний талаарх мэдээллийг авах боломжтой.
Сүүлийн үед иргэний үнэмлэх өөрт нь байхад түлшний цэгүүдэд уншигдсан байна гэсэн мэдээлэл ирж байна. Энэ нь өнгөрсөн жил иргэний үнэмлэхийн хуулбараа өгч, хүргэлтээр түлш авдаг байсан хүмүүст тохиолдож байгаа. Иргэд иргэний үнэмлэх болон хуулбарыг бусдад үлдээхгүй байхыг анхааруулъя.
Мөн тухайн өрхөөс өөр бүртгэлтэй хүн түлш авах үед эрх нь 0 болж байгаа. Тиймээс 70119400 лавлах төвд хандаж, түлшний сүүлийн худалдан авалтыг шүүлгэх боломжтой" гэлээ.
Тавантолгой түлш компанийн дуудлага, харилцааны хэсэгт өдөрт дунджаар 700-800 иргэн ханддаг бөгөөд нэг иргэнтэй холбогдох хугацаа дунджаар 1-3 минут болдог байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
