Зураг
Зураг

Улсын хэмжээнд үүссэн хог хаягдлын 70 хувийг ландфиллд булж, 3.2 хувийг шатааж устгажээ

П.Сайнжаргал, IKON.MN
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын хэмжээнд өнгөрсөн онд 330 мянган тонн цаас, 298.4 мянган тонн барилгын хаягдал үүссэн байна. 

Түүнчлэн

  • 246.1 мянган тонн хүнсний
  • 219.7 мянган тонн хуванцар,
  • 176.3 мянган тонн шилний хаягдал үүссэнийг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлэв. 
Нийт үүссэн хог хаягдлын 70.7 хувийг ландфиллд булж, 3.2 хувийг шатааж, 6.5 хувийг бусад аргаар устгаж, 9.5 хувийг дахин боловсруулсан байна.

Монгол Улсын хог хаягдлын дахин боловсруулалтын түвшин өнгөрсөн онд 9.5 хувь байгаа нь олон улстай харьцуулахад доогуур үзүүлэлт юм.

Хогийг эх үүсвэр дээр нь ангилан ялгаж, дахин ашиглаж, боловсруулах нь тогтвортой хэрэглээ, байгаль орчны хамгаалалд чухал хувь нэмэр оруулна гэдгийг онцлоллоо. 

зураг