Зураг
Зураг

"Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт нь монголчуудын эрүүл мэндийн төлөөх том амжилт юм"

Г.Мөрөн, iKon.mn
5 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Их Хурал(УИХ) аравдугаар сарын 16-нд Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан баталсан.

Ингэснээр янжуур, халаадаг, цахилгаан зэрэг бүх төрлийн тамхийг ижил зохицуулалтад хамруулж, ирээдүй хойч үеийг тамхидалтаас хамгаалахын тулд амт, үнэрийг хориглож буй.

Хуулийн уг нэмэлт өөрчлөлт орсон тухай мэдээллийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага(ДЭМБ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос Аданом Гебреисус өөрийн цахим хуудсандаа хуваалцаж "Тамхидалтыг бууруулах зорилгоор Тамхины хяналтын тухай хуулиа баталсан Монгол Улсад баяр хүргэе. Энэ нь монголчуудын эрүүл мэндийн төлөөх том амжилт юм. Тамхи татдаг хүн цөөн байна гэдэг нь тамхинаас хамааралтай өвчлөл буурч, илүү олон хүн эрүүл, сайн сайхан амьдарна гэсэн үг билээ" хэмээн  бичжээ.

Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөнө.