АЙЧИ НАГОЯ 2026: Дэмбэрэлийн Сэлэнгээ шигшээд өрсөлдөнө
Азийн пара наадмын байт харвааны төрөлд манай улсаас дөрвөн тамирчин өрсөлдөж буй. PI2 ангиллын эмэгтэйчүүдийн рекувр харвааны ганцаарчилсан төрөлд Дэмбэрэлийн Сэлэнгээ, Буянжаргалын Оюун-Эрдэнэ нар өрсөлдлөө.
Чансаа тогтоох харваанд Д.Сэлэнгээ 564 оноогоор долдугаарт, Б.Оюун-Эрдэнэ 514 оноогоор 12-т жагссан юм.
Улмаар Д.Сэлэнгээ эхний тойрогт Ираны Бабахабиб Мохадесехыг 6:5-аар илүүрхэв. Ингээд шөвгийн наймд Бхавнаг 6:2-оор ялж, хагас шигшээд Индонезийн Новера Россыг мөн 6:2-оор буулган авснаар алтан медалийн төлөө БНХАУ-ын Гао Жи Ханьтай энэ сарын 24-нд цэц булаалдахаар боллоо.
Хятадын тамирчин эхний тойрогт Буянжаргалын Оюун-Эрдэнийг ялсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
