Зураг
Зураг

Шар манжин худалдан борлуулсан мэтээр хуурамч и-баримт үүсгэж, хүнсний урамшуулалд хамрагдсан этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлэв

П.Сайнжаргал, IKON.MN
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Прокурорын байгууллага 2026 оны аравдугаар сарын 12-16-ныг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 45,201 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.

Дээрх хугацаанд 1,476 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 770 хэрэг шинээр нээж, 342 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал:

  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 131
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 84
  • Өмчлөх эрхийн эсрэг 81
  • Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 17
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг болон хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг тус бүр долоо
  • Авлигын эсрэг тав
  • Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг дөрөв
  • Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гурав
  • Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг хоёр
  • Эдийн засгийн гэмт хэрэг нэг яллах дүгнэлт үйлдсэн байна.

Эдийн засгийн гэмт хэргийн талаар:

Л.А, Э.У нар нь тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байхдаа 2024 оны 8-11 дүгээр саруудад нэр бүхий хуулийн этгээд, иргэдэд шар манжин худалдан борлуулсан мэтээр төлбөр тооцооны хэрэгсэл буюу санхүүгийн анхан шатны баримт болох и-баримтыг хуурамчаар үүсгэж, түүнийгээ ашиглаж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журмыг зөрчиж, хүнсний ногооны урамшуулалд хамрагдаж, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн хооронд Л.А нь нийт 2 тэрбум, 203 сая төгрөг, Э.У нь нийт 354 сая төгрөгийг хууль бусаар авсан гэх хоёр хэрэгт тус тус Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйлийн нэг дэх хэсэг (мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.