ФОТО: Өнөөдөр Төрийн дууллын өдөр
Жил бүрийн аравдугаар сарын 20-нд Төрийн дууллын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон.
Өнөөдөр болж буй энэхүү өдрийг тохиолдуулан нийслэлийн төв талбайд 11:40 цагт Төрийн дууллыг ёслол төгөлдөр эгшиглүүлэв. Мөн аймгуудын төв талбай, төрийн байгууллагууд Төрийн дууллаа улс даяар нэгэн зэрэг эгшиглүүлж, хүндэтгэл үзүүллээ.
Ташрамд дурдахад Монгол Улсын Төрийн дууллыг 1950 онд баталж, нийтээр дуулж хэрэглэж эхэлсэн түүхтэй.
Үгийг Ц.Дамдинсүрэн
Аяыг Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж
Монгол Улсын Төрийн дуулал
Дархан манай тусгаар улс
Даяар Монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжиж, үүрд мөнхөжнө
Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж
Хатан зориг бүхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя
Өндөр төрийн минь сүлд ивээж
Өргөн түмний минь заяа түшиж
Үндэс язгуур, хэл, соёлоо
Үрийн үрд өвлөн бадраая
Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чөлөө жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай
ФОТО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
