АЙЧИ НАГОЯ 2026: Ганбатын Болор-Эрдэнэ шигшээд шалгарлаа
Японд хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа Азийн пара наадмын таеквондогийн төрөл өнөөдөр үргэлжилж байна. Паралимпын мөнгө, дэлхийн таван удаагийн аварга Ганбатын Болор-Эрдэнэ эрэгтэйчүүдийн K44 ангиллын 63 кг-ын жинд өрсөлдөж буй.
Энэ жинд есөн тамирчин бүртгүүлсэн бөгөөд Г.Болор-Эрдэнэ шөвгийн наймд Айбек Жумангалиг 12:1, 24:8-аар илт илүүрхэв.
Улмаар хагас шигшээд Ираны Саид Садеганпоурыг 12:2, 12:10-аар буулган авснаар алтан медалийн төлөө өрсөлдөхөөр тунаж үлдлээ. Шигшээд манай тамирчин Узбекистаны тулаанчтай хүч сорих юм.
Эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Батбаярын Шинэбаяр шөвгийн наймд Узбекистаны Жавохир Аликуловт ялагдсанаар дагах тойрогт тулахаар болов.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
