Зураг
Зураг

АЙЧИ НАГОЯ 2026: Л.Туруунаа АЛТ, Д.Ганбат, Э.Даваадагва нар ХҮРЛИЙН төлөө хүч үзнэ

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Х.Мөнхбилэг

Японд үргэлжилж байгаа пара наадмын жүдогийн төрөл хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Эмэгтэйчүүдийн J1 ангиллын 70 кг-ын жинд Лхайжавын Туруунаа шөвгийн наймд Индонезийн Шимашиг цэвэр ялаад хагас шигшээд БНХАУ-ын Ван Вэн Жинийг вазари үнэлгээгээр илүүрхсэн юм.

Тэрбээр алтан медалийн төлөө Нишимүра Ацүмитай хүч үзэхээр болжээ.

Харин эрэгтэйчүүдийн J2 ангилалд Энхтуяагийн Даваадагва эхний тойрогт БНСУ-ын Ким Дон Хонд ялагдсан. Улмаар дагах тойрогт Узбекистаны Тиллакузи Каримжоновыг цэвэр ялснаар хүрлийн төлөө Узбекистаны Отабек Ирисбековтой өрсөлдөнө.

Эрэгтэйчүүдийн J1 ангиллын -95 кг-ын жинд Дашцэрэнгийн Ганбат шөвгийн 16-д Узбекистаны Мухаммад Абдуколовт ялагдсан. Ингээд дагах тойрогт Казахстаны Абылай Адилбековыг цэвэр ялж, Японы Мацүмото Томоказүг вазари үнэлгээгээр ялснаар хүрлийн төлөө Индонезийн Фажар Памбүдитай өрсөлдөхөөр болжээ.