ЗУРАГЛАЛ: Ирэх өдрүүдэд баруун, төв, говийн аймгуудын нутгаар их хур тунадас орно
IKON.MN
Ирэх өдрүүдийн цаг агаарын төлөвийг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Хур тунадас:
- 20-нд Хэнтий уулархаг нутаг болон Халх голын сав газраар,
- 21-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр,
- 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар,
- 23-нд нутгийн зарим газраар,
- 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар,
- 25-нд Хангайн уулархаг нутгаар,
- 26-нд нутгийн төв хэсгээр,
- 27-нд нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
10-р сарын 20-ны 08:00 цагаас 10-р сарын 24-ний 08:00 цаг хүртэл хур тунадас хаагуур хэр хэмжээтэй орох урьдчилсан зураглал
БИЧЛЭГ ДЭЭР ДАРЖ ХАРНА УУ. Тодрох тусам ахиу хур тунадас орох утгыг илэрхийлнэ.
Салхи:
- 21-нд баруун аймгуудын нутгаар,
- 22-нд нутгийн зарим газраар,
- 23, 24-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:
- Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -20...-25 градус,
- Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -14..-19 градус,
- говийн бүс нутгийн хойд хэсгээр -4...-9 градус,
- говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...-5 градус,
- бусад нутгаар -8...-13 градус хүйтэн,
- Өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -4...-9 градус хүйтэн,
- говийн бүс нутгийн хойд хэсгээр 0...+5 градус,
- говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5...+10 градус дулаан,
- бусад нутгаар -3…+2 градус дулаан байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
