ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

Давж заалдах шатны шүүх өмгөөлөгч Б.Баасанцогтод оноосон хорих ялыг хэвээр үлдээжээ

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өмгөөлөгч Б.Баасанцогт нарын нэр бүхий гурван шүүгдэгч, хуулийн этгээд буюу “Улаанбаатар импекс” ХХК-д холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх өчигдөр хаалттай хэлэлцэж түүнд оноосон дөрвөн жил, дөрвөн сарын хорих ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Бусад шүүгдэгч нарт оноосон ялыг мөн өөрчлөөгүй байна. Учир нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хийсэн хэргийн үйл баримтын талаарх дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзжээ.

Өнгөрсөн онд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Баасанцогтыг “Биеэ үнэлэхийг зохион байгуулсан” гэмт хэргийг орон байраар хангасан, “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хорих ял оноосон тухай мэдээлж байв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Энхцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 7,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,500,000 төгрөгөөр торгох ял оноосон.

Мөн шүүгдэгч Б.Мөнхбаярыг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, 7,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 5,000,000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.

Түүнчлэн Б.Баасанцогтоос гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 5.000.000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэсэн

Харин “Улаанбаатар импекс” ХХК-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон билээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Huvguun [66.181.160.99] 2023/2/12
Avilgajij ylzarsan shuuh prokuror umguulugch tsagdaa nariig shuuh shuudeggui harin ard tumen ni il talbai deer shuud shuudeg baih heregtei buruutai gej olonh ni uzvel shuud l zodoj nudeed aldag boloh heregtei ter tsagt l shudarga shuuh bii bolno er ni bol tangarag urugsun huniig huulind zaasan yliig ni 3 dahin urjuuleed ugdug baih ni zuv shuu yah gej tangarag urgudiin tangarag gej er ni yu yum huzuugui muu pizdaak l ysli tsetserleg surguuliin huuhdiig andgai tangarag urguuleel soliorood ehelsiinshdee muu hytad
0 | 0 Хариулах
zochin [192.82.68.245] 2023/2/12
shorond ni hataah heregtei ene metiin bugs doloogch horchin sdaanuudiig
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.141] 2023/2/10
Бүх насаар нь нийтийн албанд томилогдохыг нь болиулсан үед шударга ёс хэрэгжиж эхлэх байх даа...
0 | 0 Хариулах
Зочин [64.119.26.122] 2023/2/9
ТЭР ОЦОГНОДОГ ШҮҮГЧИД НЬ ЯАГААД ЯЛАА ҮҮРЭХГҮЙ БАЙГАА ЮМ
1 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2023/2/9
за тэр биеэ үнэлэх байр ч яахав, гол нь тэр баахан шүүгчдийг хүүхэндүүлсэн, мөнгө өгсөн нь тухайн шүүгчийн шүүсэн хэргүүдэд нь яаж нөлөөлсөн гэдгийг нарийн тогтоож тэрийг нь засч залруулах талаас нь хандаасай, нөлөөлсөн хэрэг болгонд буруу шийдвэр гарч хэн нэгэн хохирсон байх магадлалтай
13 | 0 Хариулах