ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баасанцогтод дөрвөн жил, дөрвөн сарын хорих ял оноож, Д.Энхцэцэг, Б.Мөнхбаяр нарыг тус бүр ₮7.5 саяар торгожээ

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өмгөөлөгч асан Б.Баасанцогт нарт холбогдох хэргийг аравдугаар сарын 11-13-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүх хэлэлцжээ.

Тодруулбал, нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Баасанцогт нарын нэр бүхий гурван шүүгдэгч, хуулийн этгээд буюу “Улаанбаатар импекс” ХХК-д холбогдох гэм буруугийн шүүх хуралдаанаар дараах шийдвэрийг гаргасан байна.

Шүүхийн шийдвэрлэснээр шүүгдэгч Б.Баасанцогтод

  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Биеэ үнэлэхийг зохион байгуулсан” гэмт хэргийг орон байраар хангасан гэм буруутайд тооцож, нэг жил найман сарын хугацаагаар хорих ял,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хоёр жил найман сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг дөрвөн жил дөрвөн сарын хугацаагаар хорих ялаар шийтгэжээ.

Шүүгдэгч Д.Энхцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 7,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,500,000 төгрөгөөр торгох ял оноолоо.

Мөн шүүгдэгч Б.Мөнхбаярыг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, 7,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 5,000,000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Түүнчлэн Б.Баасанцогтоос гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 5.000.000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Харин “Улаанбаатар импекс” ХХК-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болголоо.

 

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн Тамгын газар

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.212.119.162] 2022/10/14
Ард түмэн тэнэг биш шүү дээ. Хэн ч харсан зохиомол хэрэг. Утгаа алдаад үнэмшилгүй байхад хүнд хэрэг тулгаад шоронд хийгээд - энэ бол хэлмэгдүүлэлт. Ийм байдлаар мэдэгдэхгүй, чадал муутай хичнээн хүний амьдарлаар тоглодог бол????
0 | 1 Хариулах
Зочин [103.212.119.162] 2022/10/14
Зээл байсан гэсэн шдээ, шүүгч нь өөрөө хо мэдүүлэг дээрээ хүртэл мэдүүлсэн байсан, эргүүлээд хэд хуваагаад төлсөн баримт байхад ингэх юмуу? Юуг нотлох гээд ийм балай тэнэг зүйл хийдэг байнаа. Иргэд харваас тоглоомын хэрэг, томчууд өөрсдийнхөө шуугианыг нам дарах гээд зохиомлоор хүн золигт гаргаж байгааг ойлгоод мэдээд байхад жүжиг тоглоод бх юмаа.
0 | 1 Хариулах
17 [202.55.188.117] 2022/10/14
Ugsuniig n yallaldagvi bsan bol ugugch nar zarlaad zarlaad ybchana ih amar shdee
0 | 0 Хариулах
17 [202.55.188.117] 2022/10/14
Hahuuli ugsuniig n yalladag manaih shig uls tsuunduu absan n ugsuniihee amiig barih shildeg arga.er abagch nehehgvi bol hvn neeh hahuuli uguud gvigeed bdgvi yum daa.tgd etsesdee absan n zabshig ugsun n balardag hugiin niigemduu
0 | 0 Хариулах
17 [202.55.188.117] 2022/10/14
Viliin vrdee tsagtaa olon saihan zaluusiin ajiliig business iig amidraliig (naiz nariinhaa) boovon chihtiinhee zaabraar cxem zurj bgad nuhtsan hogiin gar daa
0 | 0 Хариулах
Зочин [172.225.55.42] 2022/10/14
Хилс хэргээр баахан сайдуудыг шоронд хатаачихаад 7.5 саяаар торгуулаад өнгөрч байгаамуудаа. Хүний хувь тавиланд нөлөөлчихөөд 7.5 сая торгуулна.
3 | 1 Хариулах
Зочин [103.212.119.162] 2022/10/14
Тэр ч шал худлаа. Энэ Нямбаатар, Оюун-Эрдэнэ 2 эрх мэдэлд дэндүү ташуурч сохорч байна. Арай л дэндүү байна. Үг хэлэх эрхгүй, тэрсэлдэх эрхгүй нийгэмд яг л мулгуй хаадын харгис үед амьдарч байгаа юм шиг л байна шдээ. Дураараа улсаар тоглож байна.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.62] 2022/10/14
жан эзэн нь мөдхөөн гаргаад ирнэ бздэээ
1 | 0 Хариулах
Зочин [64.119.19.2] 2022/10/14
Зяак одоо тэр том жижиг буудлуудаар амьдраад биеэ үнэлж байгаа яагийнуудаа цэгцлээд, буудлын удирдлагуудыг 1,8 ядаж 1 жилээр хорих ял оноохыг харах л үлдлээ..Хууль хэр шударга үйлчлэхийг одоо харъя!!!!
0 | 0 Хариулах
ЗОЧИН [64.119.22.195] 2022/10/14
УРД ЦААЗЛУУЛЖ БАЙХ ХЭМЖЭЭНИЙ НӨХДҮҮД МОНГОЛД ХООЛНЫХ НЬ МӨНГӨӨР ТОРГООД ӨНГӨРЧ. ИЙМ БАЙХААР ЧИНЬ АВИЛГАЛ ЦЭЦЭГЛЭЖ АВИЛГАЛЧДАД ТААТАЙ УЛС БАЙХААС ЯАХАВ. ИЙМ ХУУЛЬ ТОРГУУЛЬ БАТАЛСАН НӨХДҮҮД ӨӨРСДӨӨ ШҮҮ ДЭ. АВИЛГАЛЧДЫН БАЯНБҮРД МОНГОЛ ЮМ.
0 | 0 Хариулах
Зочин [43.145.29.136] 2022/10/14
яг энэ дүрмээр бол 1-р сургуульд хүүхдээ өгөхөөр захиралд нь хахууль өгсөн бүх хүн шорон шаагаад захирал нь хэдэн төгрөгөөр торгуулиад өнгөрөх нь вайшд хаха
3 | 0 Хариулах
Зочин [103.229.120.111] 2022/10/14
Эзэн нь яах үгүй өнгөрч байгаа юм уу Женко.
5 | 0 Хариулах
Зочин [66.181.160.62] 2022/10/14
мөдхөн суллана 4 жил суухгүй шдэ
0 | 0 Хариулах
Зочин [172.225.55.54] 2022/10/14
Монголын ерөнхий сайдуудыг , 3 дагч хөршийх хөрөнгө оруулалтыг татаж чадсан хүмүүсийг шоронд хийсэн шүүгч нараа яах гэж байна? Түүхэнд мартагдахгүй үлдэнэ. Тэд зүгээр ажлаа хийсээр байх уу. Монголчууд санаж байгаа саяхны хэлмэгдүүлэлтийг.
1 | 0 Хариулах
Зочин [192.82.88.102] 2022/10/14
Төрийн албан хаагч хахууль авна гэдэг бол байж болшгүй гэмт хэрэг. Тэднийг заавал биеэр нь ялын эдлүүлж, дараа нь насаар нь төрд ажиллах эрхийн хасаж байж энэ төр цэвэршинэ
0 | 0 Хариулах
temuujin [202.9.40.49] 2022/10/14
Хахууль авсан нь торгуулаад, өгсөн нь шоронд ордог газар манайхаас өөр хаа ч байхгүй байх өө. Фязданууд юм аа.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.22] 2022/10/14
Хахуул өгсөн нь 4.4 жил шоронд, хахуул авсан шүүгч нь 7.5 саяар торгуулдаг ямар гажиг хууль шүүхийн системтэй азгүй ард түмэн бэ бид нар чинь
3 | 0 Хариулах