ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Лхагвасүрэн: 2021 онд Хөгжлийн Банканд хийсэн шалгалтаар 1.7 их наяд төгрөгийн зээл эргэн төлөгдөх боломжгүй гэсэн дүгнэлт гарсан

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хөгжлийн Банкны хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр эхэллээ.

Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн сонсголд гэрчээр дуудагдаж, түр хорооны гишүүдийн асуултад хариуллаа. 

"Би 2011-2013 онд Хөгжлийн Банкны ТУЗ-д ажиллаж байсан. Хэдийгээр Хөгжлийн Банкны хуульд нэмэлт өөрчлөлт орсон хэдий ч Монголбанктай холбоотой гурав, дөрөвхөн заалт нэмэгдсэн. Одоо мөрдөгдөж байгаа хуульд Монголбанк ороод хяналт шалгалт хийгээд ажиллахад хязгаарлагдмал тогтолцоотой явж байгаа. 

2019 онд Засгийн газартай, 2020 онд Сангийн яамтай хамтраад хийсэн шалгалтууд байгаа. Ялангуяа тухайн үед хийсэн шалгалтаар тавьсан акт материалыг хуулиар заагдаагүй зүйл байна хэмээн нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан. 2018 онд Монголбанкны хийсэн акт тогтоолуудыг нийслэлийн анхан шатны шүүх түдгэлзүүлж байсан. Дараа нь давж заалдах шатны шүүх гээд нийт таван удаа шүүхдэлцээд нийслэлийн давж заалдах шүүх 2019 оны гуравдугаар сарын 28-ны өдөр Монголбанкны шалгалтын актыг түдгэлзүүлэх шийдвэр гарч байсан. 

Өнөөдрийн зохицуулж байгаа хууль эрх зүйн хүрээнд Монголбанк нь Сангийн яам, Засгийн газарт шалгалт хийх хүсэлт тавих, эсвэл хамтарч шалгалт хийх маягаар явж байна. Хууль эрх зүйн хүрээнд Монголбанк улсын байцаагчийнхаа актыг тавиад орхидог. Үүний биелэлтийг дараагийн шалгалтаар аваад явдаг. 

Хамгийн сүүлд буюу 2021 онд хийсэн шалгалтын актаар 1.7 их наяд төгрөгийн зээл чанаргүй болж, эргэн төлөгдөх боломжгүй эрсдэлтэй байна гэсэн дүгнэлт Монголбанкны хэсэгчилсэн шалгалтаар илэрсэн байгаа" хэмээн ярилаа. 

ВИДЕО

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
БУРУУ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.82.64.83] 2023/2/7
Би нэг хэдэн цаас эргэн төлөгдөхгүй болгож үзэх юмсан. Ямар гоё шалтгаан бэ
0 | 0 Хариулах
Зочин [107.116.83.55] 2023/2/6
Хүрэлбаатар Maryland-ийн Live casino дээр байнга л Солонгосуудтай тоглодог л байсан 2012 оноос өмнө . Зураг нь надад байж л байна
0 | 0 Хариулах
Зочин [202.179.21.216] 2023/2/6
Энэ хүнийг хал
0 | 0 Хариулах
Зочин [64.119.22.204] 2023/2/6
Хөгжлийн банкны атаманууд чинь дахиад л энд тэнд томилогдоод холиогоод яваа юм биш үү ккк
1 | 0 Хариулах
Zochin [202.170.68.162] 2023/2/6
Hulgai. Tsever hulgai. Naad "zeel"iig chin ugaasaa tolohgui geed avsan naad "bank"naas chin.
1 | 1 Хариулах
Зочин [192.82.64.83] 2023/2/6
Хулгай хийж баатар болдоггүй, худал хэлж цэцэн болдоггүй
3 | 0 Хариулах
Зочин [202.9.46.20] 2023/2/6
Монгол зүгээр л оршин тогтнож байгаа нь их юм. Хөгжих нь алтан загасны үлгэр.
1 | 1 Хариулах
Зочин [103.161.242.68] 2023/2/6
Аан тэгвэл хэн зээл авсан бас ямар хүн зээлийн олгосон бэ гэдгийг олоод хатуу арга хэмжээ авч бүх байгаа хөрөнгийн хамаатан садныхтай нь хурааж авах бүүр болохгүй бол цаазлах хэрэгтэй.Энэ улс оронд хариуцлага гэж алга
4 | 0 Хариулах
zochin [202.131.225.141] 2023/2/6
цаг тухайд нь хянаж, арга хэмжээ авахгүй яасийн. Биднйиг бол банкнууд яадаг билээ
4 | 0 Хариулах