ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

Төв аймгийн Борнуур суманд 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлж, Улаанбаатар хотод чичирхийлэл мэдрэгдлээ

Б.Даваабазар, iKon.mn
2023 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Төв аймгийн Борнуур суманд 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, чичирхийлэл нь Улаанбаатар хотод мэдрэгдлээ.

Тодруулбал, Төв аймгийн Борнуур сумын төвөөс баруун хойд зүгт зургаан километрийн зайд газар хөдлөлт 15:07:54 цагт /Улаанбаатарын цагаар/ 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. 

Газар зүйн байршлын хувьд 48:51 106.21 (Өргөрөг, Уртраг) байсныг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлэв. 

Иргэд та бүхэнд өөрийгөө болоод бусдыг газар хөдлөлтийн аюулаас хамгаалах зөвлөмжийг хүргэж байна.

  • Хүчтэй чичиргээ ихэнхдээ нэг минут орчим үргэлжилдэг тул бат бөх ширээн дор орж, толгойгоо хамгаалах хэрэгтэй. Ийм ширээ байхгүй бол жин, овор ихтэй тавилга болон цонхноос аль болох хол зайтай ханан талд очиж суух хэрэгтэй.
  • Цахилгаан болон хийн зуухыг салгах. Гал гарсан тохиолдолд нэн даруй унтраах хэрэгтэй.
  • Орчин тойрныг ажиглаж, тайван байх хэрэгтэй. Цахилгаан шат ашиглахыг хориглоно.
  • Хаалган дор зогсоход аюул багатайгаас гадна гадагш гарахад тустай.
  • Хэрвээ гудамжинд явж байхад тань газар хөдлөлт болбол барилгын тоосго, мод, цонхны шил, гэрэлтүүлгийн болон зар сурталчилгааны багана, самбар зэрэг гэмтээж болох зүйлээс хол байж, нээлттэй, задгай талбай олж зогсох хэрэгтэй.
  • Дэлгүүр, зах, үзвэр, үйлчилгээний газар зэрэг олон хүнтэй орчинд хүмүүс сандралд орж үймээн, шуугиан үүсдэг. Иймд тайван байж, сандарч тэвдэхгүйгээр тухайн байгууллагын ажилтны заавар зөвлөгөөг дагах хэрэгтэй.
  • Автомашинаар зорчиж яваа тохиолдолд нэн даруй зогсож радиогоор өгөх мэдээллийг сонсох хэрэгтэй. Нүхэн гарцын дор, өндөр барилгын хажууд зогсож болохгүй.
  • Хэрэв гол, устай газрын ойролцоо байдаг бол нэн яаралтай өндөрлөг газар очих хэрэгтэй.
  • Аль болох бага эд зүйлс биедээ авч, явганаар шилжин байрлах. Автомашинаар зорчих нь замын түгжрэлд орохоос гадна аврах ажиллагаа явуулахад саад болж болзошгүй.
  • Гамшгийн үед хүмүүс цуу ярианд автах, төөрөлдөх явдал их байдаг тул нутгийн захиргааны болон онцгой байдал, цагдаа, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй бодит мэдээлэлд анхаарлаа хандуулах хэрэгтэй.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Temts [202.126.90.11] 2023/2/4
Nugel hilents shunalgui boltsgoo. Har amia bodson amidral hamgiin utgagui. Busdiig bol hamgiin unetei.
1 | 0 Хариулах
Ev khamt. [66.181.161.54] 2023/2/4
.dandaa neg muu yorloj baikhiim..!
0 | 0 Хариулах
zochin [202.126.90.129] 2023/2/3
Алт газрын гагнаас гэдэг дээ. Ухаад байвал хөдлөөд л байх болов уу!
3 | 4 Хариулах
ЗОЧИН [66.181.189.230] 2023/2/3
ГАЗАР ХӨДЛӨЛТ ГЭДЭГ ЗҮЙЛ ЧИНЬ ХҮНИЙ ХҮРЧ ЧАДАХААРГҮЙ ГАЗРЫН ГҮНД ЯВАГДДАГ ЗҮЙЛ. АЛТ ГАЗРЫН ГАГНААС ГЭЖ ХЭН НЬ Ч ЮУГАА Ч ЯРЬЦАН ЮМ БОЛДОО.
2 | 0 Хариулах
хахаха [122.201.21.4] 2023/2/3
алт чинь тэгж ярьвал бүр манай дэлхийн юм ч биш зөвхөн өнгөн давхаргад өчүүхэн хэмжээгээр тархаж цацагдсан металл бодис
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.19] 2023/2/3
ulaanbaatar 8 ball hudluud sunuusei
2 | 16 Хариулах
Зочин [202.55.188.88] 2023/2/3
Зээлээ төлөөч пс чинь
5 | 1 Хариулах
Зочин [202.9.40.19] 2023/2/3
Huts sda min
0 | 0 Хариулах
хахаха [202.72.245.121] 2023/2/3
Чи үхээд чамаас бусад нь үлдээсэй
2 | 1 Хариулах
Зочин [133.15.250.10] 2023/2/3
Chamaig l gazar hudlultiin tsum ruu yavuulchii.
0 | 1 Хариулах
Зочин [66.181.161.229] 2023/2/3
Чамаас бусад нь үлднэ ллрааа
0 | 1 Хариулах
Зочин [45.117.35.54] 2023/2/3
yu ch medsengui
2 | 1 Хариулах
Latin49 [192.82.81.13] 2023/2/3
say medregdsen bas l huchtei bailaa shu
3 | 0 Хариулах