Эрүүл бүс байгуулах тогтоолын дагуу Монголд мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах боломжтойг Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Борбала Анна Обрущанский хэллээ.
Мөн “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоолын хүрээнд дараах төслүүдэд хамтран ажиллах боломжтой аж.
Үүнд:
Түүнчлэн Унгар улсын Засгийн газар манай улсын 200 оюутныг жил бүр бакалавр, магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулдаг. Манай улс албан хүсэлт хүргүүлж хөдөө аж ахуйн салбараар тэтгэлэгт хамрагдан суралцах оюутны тоог нэмэгдүүлэх боломж байгаа аж.
Монгол Улс дотооддоо хүнсээ бүрэн үйлдвэрлэгч орон болж хөгжихөд технологи, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх боломжтойг Элчин сайд, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунтай уулзах үеэрээ мэдэгджээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!