"Carrefour" олон улсын тэргүүлэх сүлжээ дэлгүүрийг "Алтан жолоо" групп эх орондоо нээхээр төлөвлөсөн аж.
Энэ талаар "Алтан жолоо трейд" ХХК-ийн маркетингийн хэлтсээс тодруулахад "Аль ч улсад хямд үнээр чанартай бараа бүтээгдэхүүн борлуулдаг "Carrefour" олон улсын сүлжээ дэлгүүрийн гурван салбарыг эх орондоо нэгэн зэрэг нээхээр төлөвлөөд байна. Салбарын байршил болон нээлтээ хийх тодорхой хугацааг ирэх долоо хоногт албан байдлаар мэдээлнэ" гэлээ.
Тус сүлжээ дэлгүүр нь дэлхийн 40 гаруй улсад 14,000 орчим салбартай үйл ажиллагаа явуулдаг юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
70 СЭТГЭГДЭЛТЭЙ
|