Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

"Улаанбаатар Үнэт Цаасны Бирж" ХК дээр гарсан хувьцаат компаниуд санхүүгийн өндөр ёс зүйтэй ажиллана

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 1 сарын 31
Сурталчилгаа
зураг
 

Улаанбаатар хот-2023-01-30. Улаанбаатар Үнэт Цаасны Бирж нь Нексиа Глобал Монголиа Аудиттай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Биржийн зүгээс хөрөнгийн зах зээлийн хөгжлийн хурдасгах шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Нэн тэргүүнд хөрөнгө оруулагчид үнэт цаас гаргагчдын үнэн зөв тайлагнал, мэдээллийн ил тод байдалд тулгуурлан шийдвэр гаргаж арилжаанд оролцдог болох нөхцөл боломжуудыг бүрдүүлэхээр хувьцаат компаниудын тайлагналын стандарт болон хөрөнгө оруулагчдын санхүүгийн мэдлэгийг сайжруулах тал дээр анхаарал тавин ажиллаж байна.

Үүний хүрээнд биржид бүртгүүлэхээр зэхэж буй компаниудад санхүүгийн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх, бүртгүүлсэн компаниудад санхүүгийн тайлагналын олон улсын стандарттай холбоотой зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах зорилгоор “Нексиа Глобал Монголиа Аудит”-тай хамтран ажиллах юм.

“Нексиа Глобал Монголиа Аудит” нь нягтлан бодох бүртгэл, татварын зөвлөх үйлчилгээ, аудитын үйл ажиллагаа эрхэлдэг ба боловсон хүчний хувьд дотоодын болон гадаадын CPA, CPTA, ACCA, US CPA зэрэг мэргэжлийн цолыг хамгаалсан өндөр ур чадвар бүхий хамт олонтой. Түүнээс гадна уг байгууллага нь Олон улсын ТОП-8 жагсдаг аудитын фирм болох “Nexia Internationаl”-ийн Монгол Улс дахь албан ёсны салбар юм. "Nexia International" нь дэлхийн 125 улсад 790 гаруй оффистой, 35,600 мэргэжлийн боловсон хүчинтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд 2021 оны шилдэг "Аудитын сүлжээ"-ээр шалгарч байжээ.

Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-ийн бүртгэлтэй компаниудын санхүүгийн тайлагнал үнэн зөв, бодитой, ил тод байхаас гадна санхүүгийн өндөр ёс зүйтэй болох, хувьцаа эзэмшигчдийн зүгээс компанийн үйл ажиллагаанд итгэх итгэл улам нэмэгдэх зэрэг олон давуу талууд бий болох болно.          

Хөгжилд Хамтдаа

Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК

Хаяг: Сүхбаатар дүүрэг, II хороо, Сүхбаатарын талбай-2, Сэнтрал Тауэр, 13 давхар
Холбоо барих утас: 7000-0501
И-мэйл хаяг: info@ubx.mn
Вэбсайт: www.ubx.mn

“Нексиа Глобал Монголиа Аудит” ХХК

Утас: 7740-4848, 9907-0786
Facebook: www.facebook.com/Nexia.Mongolia
Website: www.nexia.com

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.