ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Өвлийн усанд сэлэлтийн дэлхийн аварга болсон 10 настай охин өвөөгийн хамтаар эх орондоо ирнэ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Словени, Франц улсад болсон мөстэй, өвлийн усанд сэлэлтийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд/ДАШТ/ Монгол Улсаас оролцсон өвөө, зээ охин хоёр 9 медалийн эзэн болжээ. Тэд хоёрдугаар сарын 2-ны Пүрэв гарагт эх орондоо ирэх юм байна.

Тодруулбал, Словени улсын Блед хотод 2023 оны нэгдүгээр сарын 23-27-нд болсон өвлийн усанд сэлэлтийн ДАШТ-ээс 50, 25 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд Баянгол дүүргийн усанд спорт сургалтын төвийн тамирчин 10 настай, М.Цэнгүүн хос алт, мөнгөн медаль хүртжээ. Энэ нь манай улсын түүхэнд өвлийн усанд сэлэлтийн анхны дэлхийн аварга юм байна.

М.Цэнгүүний өвөө Монголын өвлийн усанд сэлэлтийн холбооны тэргүүн, Онцгой байдлын аврагч Ш.Даваадорж уг тэмцээнд хоёр мөнгө, гурван хүрэл медалийн амжилт үзүүлэв.

Словени улсад болсон өвлийн усанд сэлэлтийн тэмцээнд 42 улсын 1,200 тамирчин оролцжээ.

Түүнчлэн нэгдүгээр сарын 28-нд Франц улсад болсон мөстэй усанд сэлэлтийн ДАШТ-ээс Ш.Даваадорж нэг хүрэл медаль хүртсэн бөгөөд 31 улсын тамирчид өрсөлдсөн байна.

Өвлийн усанд сэлэлтийн тэмцээнийг +5, мөстэй усанд сэлэлтийнхийг -2-оос +3 хэмийн усанд зохион байгуулдаг аж.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
61
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [203.91.115.249] 2023/2/10
.
0 | 0 Хариулах
TsM [202.126.88.161] 2023/2/1
Өвөө, зээ охин хоёрт баяр хүргэе! Яасан мундаг хүмүүс вэ. Ийм жаахан охин өвлийн усан сэлэтээр ийм том амжилт гарган гэдэг бхархамарр, бас гайхмаар. Та хоёртоо улам их амэилт хүсье!
1 | 0 Хариулах
Зочин [150.129.141.41] 2023/2/1
Европод монгол хүч чадалтай гэж яригддаг
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.251] 2023/2/1
Өвөө охин хоёрт баяр хүргье ээ Улам их амжилт гаргаарай
0 | 0 Хариулах
Данко [129.41.87.7] 2023/2/1
Зүгээр нэг модон чихэр өгөөд урамшуулаарай даа. Гуйлгачин улс байж татвар төлөгчдийн хомсхон хэдэн долларыг цацваа.
1 | 1 Хариулах
Зочин [103.57.94.45] 2023/2/1
байр машин бас тогтмол цалин өгнөө
1 | 0 Хариулах
Unshigch [194.230.144.238] 2023/1/31
Yneheer saihan baharhmaar medee baina . Az jargal eruul enh sain saihan buhniig husen erooe
1 | 0 Хариулах
Зочин [192.82.87.58] 2023/1/31
Yamar goyo medee ve. Uvuud n bas mundag ohin 2 t az jargal husiye
1 | 0 Хариулах
сонгогч [202.9.46.155] 2023/1/31
Баяр хүргэе. амжилт хүсье. Сайн охин байна.
1 | 0 Хариулах
Зочин [202.21.113.82] 2023/1/31
Ямар мундаг, хөөрхөн охин бэ. Өвөө, охинд халуун баяр хүргье!
3 | 0 Хариулах
Тунгаа [192.82.70.151] 2023/1/31
Өвөө зээ охин 2- т баяр хүргэе ээ. Ямар сайхан юм бээ. Бахархаж бна.
5 | 0 Хариулах
Зочин [202.21.124.137] 2023/1/31
Өлгөсөн тугны ГАЛ нь буруу байх юмаа. Олон улсын тэмцээн уралдаанд оролцохдоо энийгээ засуулаад, солиулаад байж болдоггүй юм уу?
0 | 2 Хариулах