ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Гэрийн даалгавар, бие даалт өгөхдөө хүүхдийн ачаалал, сэтгэл зүйн байдлыг харгалзахыг зөвлөв

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Боловсролын Ерөнхий Газраас хичээлийн шинэ улирал эхэлсэнтэй холбоотойгоор үйл ажиллагаандаа мөрдвөл зохих зөвлөмжийг гаргажээ. 

Тухайлбал, хүүхдийг эрэмбэлж, байр эзлүүлэн медаль, өргөмжлөл олгодог төрөл бүрийн уламжлалт арга хэмжээг таслан зогсоох, уралдаан тэмцээн, олимпиадын хэлбэр, зорилго, зохион байгуулалтыг өөрчлөх, гэрийн даалгавар, бие даалтыг нас, сэтгэхүйн онцлогт нь тохируулахыг зөвлөсөн байна. 

Мөн тэмдэглэлт өдрүүд, баяр ёслолыг тохиолдуулан зохион байгуулдаг арга хэмжээний "Аавуудын баяр", "Миний хайртай ээж" гэх зэрэг нэршил, арга хэлбэрийг өөрчилж, хүүхэд нэг бүрийн сэтгэл зүй, ялгаатай байдлыг харгалзахыг зөвлөжээ. 

зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
31
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Ev khamt. [66.181.161.128] 2023/2/5
..Mongold bolovsor.n Salbar unaltand orson..! Ukhamsargui medleggui setgelgeenii dogoldtoi bagsh surgan khumuujuulegch..! Khumuujelgui suragch khuukhuud ..! Yaana daa Mongol uls..!
0 | 0 Хариулах
Ev khamt. [66.181.161.128] 2023/2/5
.medleg muutai bagsh..bolovsorol muutai erdemten..! Buduuleg setgekhuitei sekheetenuud ch osoltoi.!
0 | 0 Хариулах
Gunj [202.126.89.113] 2023/2/2
Зөв зөв
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.68] 2023/2/2
Аиралтын сарын хугацаанд нь амралт биш л байх юм бүтэн сар хийх даалгаврыг нь он сар өдөртэй нь бичээд хэвлээд явуулах юм
4 | 0 Хариулах
Зоч [66.181.185.218] 2023/1/31
Боловсролын системийг иж бүрэн өөрчлөх цаг болсон байх оо сурах бичиг заах арга гээд
1 | 0 Хариулах
Зочин [45.117.35.9] 2023/1/31
Хүүхдийг оюун ухаан бие бялдар гүйцэх 7 насанд нь сургуульд оруулмаар юм да. Насаараа сурах атал нялх хүүхдийг эрт суулгаж нурууний гажигтай, нүд хараа муутай, тархи мэдрэл стресстэй хүүхдүүд болж бн да. Цагийн юм цагтаа байвал ард иргэдэд чухал бн. 12 жил сууна гэдэг арай л бн шү. Мундаг болоод г йгүүлсэн юмгүй эрүүл мэндийн хувьд аёуудалтай ирээдүй болж бн. Яарч даарч дайрч гүйгээд баых хэрэг бн уу. 7 насанд хүүхэд сургуульд ордог баймаар бн. Нуруу суцлттай, нүд хараа муутай тархи толгой өвддөг ирээдүй баймааргүй бн.
3 | 0 Хариулах
Вакциыынн алаад байна алаад байна [79.116.113.129] 2023/1/31
Вакцинаарр хорлохх болхоор чичрээд дайрдаг байж😤🤦🏽‍♂️
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.114] 2023/1/31
Финлянд гээд улс ахлах ангийн хүүхдэд долоо хоногт 10 минутын google-ээс юм хайж унших даалгавар өгдөг, бусад бүх хичээл дасгал нь анги дээрээ явагддаг гэж гарч байсан. Үр дүн нь дэлхийн №1 сурлагын дүнтэй болсон. Манай багш нар бас санаа аваасай. Яам нь нэг хүүхдэд ногдох багшийн ачааллыг эрс бууруулах хэрэгтэй байна. Хэрэггүй олон хичээлээ, хэрэгтэй агуулга болгоосой. Тооноос чанарт шилжих ёстой.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.114] 2023/1/31
Нэг багшид ногдох хүүхдийн тоог бууруулах
0 | 0 Хариулах
Зоч [66.181.185.218] 2023/1/31
Дунд сургууль ч бай их дээд ч бай сургуулиудын багш нарыг чанарын заах аргын харилцааны гээд шүүлтүүрээр оруулах хэрэгтэй болсон байх оо
3 | 0 Хариулах
Зочин [192.82.76.21] 2023/1/31
бүүр нэг өөрсдөө аймаар сайн сургаж байгаа нэр зүүх гээд хүүхдийг ачааллаар дараад, бусад оронд ийм юмбайхгүй ш дээ.
3 | 0 Хариулах
Зочин [202.55.188.93] 2023/1/31
Орос хэлний хичээлийг хасмаар байна. Ямар ч хэрэггүй хичээл.
5 | 0 Хариулах
Зочин [202.55.188.93] 2023/1/31
Долоо хоногийн дотор хоёр урт шүлэг цээжилж, нэг ном уншиж тэмдэглэл хөтлөх даалгавар өгчээ. Даалгавраа бүгдийг нь 100% хийдэг хүүхдэд бөөн стресс. Заавал бүгдийг нь хийх хэрэггүй, ангидаа эхний 5-д байхад болно гэж тайвшрууллаа. Боржгоны бор тал гэдэг чинь маш урт шүлэг юм байна.
2 | 0 Хариулах
Зочин [192.82.81.43] 2023/1/31
Сурах бичигийн ямар ч утгагүй хэрэггүй бодлогоор дүүрэн, тэрийг нь багш нар хайр найргүй даалгавар болгож өгнө, тэрийг нь түгжрээнд ядарсан эцэг эхчүүд боддог болоод удаж бн.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.70] 2023/1/31
Аавгүй, ээжгүй хүүхдүүд байгаа шүү дээ. Тийм арга хэмжээ хүүхдүүдийн дунд хийхгүй байх л зөв
3 | 0 Хариулах
Зочин [202.179.21.233] 2023/1/31
Яг үнэн, өнчин хүүхдүүд хэцүү байдалд орно. Ямар тэнэг нь тийм юм сэтгэдэг байна.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.68] 2023/2/2
Харин тиймээ аавуудын баяр ээжүүдийн баяр аав ээжтэйгээ хамт тэмцээн гээд өнчин хүүхдүүдийн сэтгэл санааг тавгшйтүүлэх тэмцээн ихээр зохиогдох юм үүнийг болимоор байгаа юм тэгээл хөөрхий эмээ өвөө ах эгч нар нь орно үнэн дарамттай байдаг тэр бяцхан хүүхдүүдэд
1 | 0 Хариулах
Зочин [202.55.188.124] 2023/1/31
Та нар өөрсдөө ганцхан долоо хоног 10 даргаас даалгавар аваад хийгээд үз! Хүүхэд арав хорин багшаас даалгавар авч байна. Хэдий нэг хичээлийн даалгавар бага ч тоогоороо их байна. Багш нарыг үр дүнгээр цалинжуулж байгаа учраас хүүхдүүддээ сургахыг л хичээнэ. Та нарын зөвлөмж пад байхгүй. Хэрэггүй олон хичээлээ багасга. Өөр аргагүй.
7 | 0 Хариулах
Зочин [202.9.40.164] 2023/1/31
Ямар ч бодлого байхгүй. Тэгснээ зөвлөв ч гэх шиг зайлцан яам бэ
3 | 0 Хариулах