“Монгол шуудан” ХК нь улс хоорондын энгийн шууданг дэлхийн 198 улс оронтой зөвхөн агаарын тээврээр солилцож ирсэн. Манай компани үйл ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлж Оросын холбооны улсын Шуудангийн байгууллагатай 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн анх удаа авто замын тээврээр шуудан солилцох бэлтгэл ажил хангагдаад байна. Газраар шуудан солилцсоноор хоёр улсын хооронд шуудан шууд солилцох бөгөөд ингэснээр хүргэлтийн хугацаа богиносож, тээврийн зардал буурах нөхцөл бүрдэж байгаа юм.
Давуу талууд:
Энэхүү үйлчилгээтэй холбогдуулан ОХУ руу зөвхөн энгийн илгээлтийг 30%-ийн хөнгөлөлттэй үнээр илгээх боломжийг үйлчлүүлэгч нартаа олгож байна.
Илгээгч болон хүлээн авагчийн анхааралд:
ОХУ-ын хил гаалиар шуудан илгээмж нэвтрүүлэхэд ногдуулах татварын мэдээлэлтэй танилцана уу!
Дэлгэрэнгүй мэдээллийг манай хэрэглэгчийн үйлчилгээний төвийн лавлах 1800-1613 /энгийн утасны тариф/ дугаарын утсаар лавлах боломжтой.
Өдөр бүр уулзах үндэсний шилдэг компанийг сонгосон танд баярлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!