ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Бразилын экс ерөнхийлөгч АНУ-д үлдэхийн тулд жуулчны виз авах хүсэлтээ гаргажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Сонгуульд ялагдсанаасаа хойш АНУ-д оршин сууж буй Бразилын экс ерөнхийлөгч Жайр Болсонару цаашид үргэлжлүүлэн суухын тулд зургаан сарын хугацаатай жуулчны виз авах хүсэлт гаргасныг өмгөөлөгч нь Даваа гарагт мэдээлжээ.

“Тэр хэсэг хугацаанд амарч, бодлоо цэгцэлж, дараагийн алхмаа шийдэхийн тулд АНУ-д дахин хэдэн сар байх хэрэгтэй байгаа. Визийн зургаан сарын хугацаагаа бүрэн ашиглах эсэх нь түүний шийдвэрээс хамаарна” гэж Болсонаругийн өмгөөлөгч Фелипе Александр өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа ярьсан байна.

Барууны үзэлтэй ерөнхийлөгч Болсонару залгамжлагч нь тангараг өргөхөөс хоёр өдрийн өмнө АНУ-ын Флорида руу ниссэн юм.

Зүүний үзэлтэй шинэ ерөнхийлөгч Лула да Силваг үүрэгт ажилдаа орсны дараахан Болсонаруг дэмжигчид үймээн дэгдээж, Бразилын парламент, дээд шүүх, ерөнхийлөгчийн байрыг эзлэн бусниулж байв.

Тэд өнгөрсөн оны аравдугаар сард болсон сонгуулийн үр дүнг эсэргүүцэж, цэргийн эргэлт хийхийг уриалж байлаа.

Бразилын дээд шүүх уг үймээний захиалагч нь Болсонару байсан эсэхийг мөрдөн шалгаж эхлээд байгаа.

Энэ сарын эхээр АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхимд Ардчилсан намаас сонгогдсон 41 гишүүн үймээнийг мөрдөн шалгахад Бразилын эрх баригчидтай хамтран ажиллаж, Болсонаруд олгосон аливаа визийг цуцлахыг ерөнхийлөгч Байдены засаг захиргаанд уриалж байжээ.

Харин төрийн департамент хэн нэг хувь хүний визийн асуудлыг тусгайлан авч хэлэлцэх боломжгүйгээ дахин дахин илэрхийлээд байна.

Гадаадын төрийн тэргүүнүүд, дипломатчидад зориулагдсан “A” ангиллын виз 30 хоногийн хугацаатай байдаг ба хугацааг дуусахаас өмнө АНУ-аас гарч явах, эсвэл өөр төрлийн виз авч, хугацаагаа сунгах ёстой байдгийг төрийн департамент тайлбарласан юм.

Болсонаруг ийм төрлийн визээр АНУ-д ирсэн гэлцэж байна.

 

Эх сурвалж: Reuters

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.161.161] 2023/1/31
Их мөнгө бразилаас хусаж гараагүй бол америкт орогнох боломжгүй
0 | 0 Хариулах
Бадарч тахар [59.153.115.219] 2023/1/31
Энэ Болсонааруул чинь Трамптай их найз ! Биё биёэндээ корона бэлэглэж байсан хоёр ! Одоо Трампын Майми дахь эдлэнд байгаа биз !
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.200] 2023/1/31
Delhiin emperyalizmin tuv Amerikiig üzen yaddag bsan "Brazil yalna" bolsonaru tsagaa tulahqd vizee sungana ch geh shig.. moya, oya garuudiin unen dur tsarai
3 | 0 Хариулах
Зочин [122.201.19.4] 2023/1/31
яг2 америкийг үзэн ядагч оросуудыэ томчуудын бүх хүүхэд америкийн иргэншилтэй бдг наасан
3 | 0 Хариулах
ЯЛТАНГ ОГЦРУУЛЬЯ ИРГЭДЭЭ [154.49.100.186] 2023/1/31
НҮҮРСНИЙ ГОЛ ХУЛГАЙЧ У.ХҮРЭЛСҮХ Нүүрсний хулгайгаас У.ХҮРЭЛСҮХ хувиа авдаг Түүний 2017-2020 оны ЗГазар хэлэлцэж нүүрсний бүх гэрээнүүдийг нууцад оруулсан. У.ХҮРЭЛСҮХ хүнийг ашиглаж сурсан учир баахан хулгайчыг тавантолгойн удирдлага, хил хамгаалах ерөнхий газар, гааль, татвар, цагдаа цэрэгт томилуулаа биздээ сүрхий айхтар баг нтр гээд. тэр хулгайчууд нь хулгай хийж ноогдол ашгаа томилсон хүрэлсүгт өгч байхад гар цэвэр байхуу? энэ новштой хамаарал бүхий бүгдийг нь У. ХҮРЭЛСҮХ тэй нь хамт хариуцлага тооцох ёстой. Ийм л цайрсан, худал инээсэн, жүжигчин этгээд ордны 3 давхарт луйвраар сууж ИРГЭДИЙН ногдол ашгийг сурсан зангаараа халааслаж түр сууна даа энэ У.ХҮРЭЛСҮХ
2 | 0 Хариулах
ЗОЧИН [59.153.112.44] 2023/1/31
Хэн ч үнэмшихгүй юмыг ингэж бичээд ямар хэрэг байхавдээ
0 | 1 Хариулах