2024-2025 оны Фулбрайтын Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэлснийг АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээлэв.
АНУ-ын Төрийн департаментын Боловсрол, соёлын товчоо, Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайтын Оюутны хөтөлбөр нь залуу мэргэжилтнүүдэд АНУ-д магистрын зэрэг эзэмших боломжийг олгодог бүрэн тэтгэлэгт хөтөлбөр юм.
Цахим өргөдөл хүлээн авах хугацаа 2023 оны дөрөвдүгээр сарын 24-ний Улаанбаатарын цагаар өглөөний 8:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Энэхүү хөтөлбөр нь дэлхийн 160 гаруй оронд хэрэгжиж жил бүр 4,000 орчим гадаад оюутанд тэтгэлэг олгодог.
Фулбрайтын Оюутны хөтөлбөр нь нийгмийн ухаан, хүмүүнлэг, инженер, эдийн засаг, бизнесийн судалгаа, төрийн болон төрийн албаны судалгаа зэрэг бүх чиглэлээр зарлагддаг ч доорх чиглэлээр суралцах иргэдийг түлхүү дэмжинэ:
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!