ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

“FT group”, “Familymart”, “Wayfair” программ ашиглан иргэдээс $60-$20,000 залилсан хэргийг шалгаж байгааг мэдээлэв

Э.Намуунцэцэг, iKon.mn
2023 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"FT group", "Familymart", "Wayfair" гэх хэрэглээний программ ашиглан олон улсын арилжааны биржээр дамжуулан иргэдээс 60-20,000 ам.доллар залилсан хэргийг шалгаж байгааг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Ж.Билгүүтэй мэдээлэв.

Тодруулбал, тухайн аппликэйшнийг нэг жилийн хугацаанд ашиглан сурталчилгаа түгээж, элссэн үнийн дүнгээс хамаарч өдөрт 2-50 ам.долларын урамшууллыг олгоно гэж залилсан байж болзошгүй аж.

Иргэд өөрсдийн болон бусдын орон сууц, тээврийн хэрэгслийг зарж, барьцаалах, мөн хадгаламжаа барьцаалж зээл авсан, хамаарал бүхий хүмүүсээ элсүүлж, эмчилгээнд хадгалсан мөнгө зэргээ залилуулсан нь тогтоогдсон.

"FT group" аппликэйшн нь манай улсын иргэдэд зориулан Монгол хэлний тайлбартайгаар цэс нээж, онлайн худалдааны сайт руу хандан даалгавар биелүүлэн урамшуулал авах замаар үйл ажиллагаа явуулдаг байжээ.

Дээрх залилах гэмт хэрэг нь 2022 оны арваннэгдүгээр сард Монгол Улсад үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд энэ оны нэгдүгээр сарын 24-ний өдөр хаагдсан байна.

Иймд иргэд та бүхэн дээрх залилах үйл ажиллагаатай холбоотойгоор таны хохирлыг төлж барагдуулна, хохиролгүй болгож өгнө гэх мэтчилэн хэн нэгний худал үгэнд итгэж, мөнгө шилжүүлэхгүй байж, хохирсон иргэд цагдаагийн байгууллагад хандана уу.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
34
Зураг
ХАХА
12
Зураг
ТЭНЭГЛЭЛ
11
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
32 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.82.86.121] 2023/1/30
зүгээр байж байгаад баяжчих санаатай
0 | 0 Хариулах
Зочин [37.46.114.11] 2023/1/29
Хохь нь
1 | 0 Хариулах
Зочин [202.21.107.6] 2023/1/29
Хөгшчүүд нь архинд донтоод л, залуучууд нь койн, сүлжээнд донтоод л. Лойчихсон улс юм аа
1 | 0 Хариулах
гишүүн [59.153.115.21] 2023/1/29
ХОХИНДЭЭ гэнэт олддог МӨНГӨ АЗ зөвхөн УИХд л байдаг юм
3 | 1 Хариулах
Зочин [66.181.186.97] 2023/1/28
Цахим гэмт хэрэгтэй тэмцэх алба муу ажилласан байна. Бүтэн 2 сарын турш залилангийн шинжтэй сэжиг бүхий үйлдэл сошиол ертөнцөөр өрнөж байхад өнгөрсөн хойно нь л хүмүүсийн тэртээ тэргүй мэдэж байгаа мэдээллийг шинэ юм олчихсон юм шиг ярих юм.
10 | 4 Хариулах
Zochin [66.181.161.192] 2023/1/28
Odoo daraagiin yma bodoj bga biz dahiad boond n hamruulah bho zalilan tugsurch bna shu.
0 | 0 Хариулах
[103.212.116.229] 2023/1/28
ene hujaanuud uursduu shaadag baihoo,shaaj shaachaad odoo asuudal uuseh vii geed aimar hereg eleruulsen bolj ntr,dandaal tegdeg dee
2 | 1 Хариулах
Зочин [192.82.85.32] 2023/1/27
Хүртэх ёстойгоол хүртэж
3 | 0 Хариулах
Зочин [59.153.115.38] 2023/1/27
Шалгаж байгаа кккк
5 | 0 Хариулах
Зочин [202.179.21.233] 2023/1/27
60-ыг өгвөл 2,5-г өгье гэдэг чинь л би чамайг залилах гэж байна гэж хэлж байгагаас ялгаагүй. Гудамжинд нэг хүн тэгж хэлбэл та нар уурлана.
7 | 0 Хариулах
Зочин [59.153.115.249] 2023/1/27
манайхан ядуу ядуу гэчээл залилуух болохоороо бөөн мөнгөтэй болчихдог сонин улс шүү
14 | 0 Хариулах
bii [45.117.35.36] 2023/1/27
tsagdaa er n muu ajillaj bn shuu.dandaa hohirson hoino n teglee gene.ta nariin nudend il bolood bgaa uildel.dor dor n shalgaad seremjluuleed yavahad yadag ym be.irged genen medleg muutai uchraas zaliduulaad bn
5 | 7 Хариулах
Зочин [202.179.21.233] 2023/1/27
Сэрэмжлүлээд хэлээд байгаа биш үү ?
5 | 0 Хариулах
Зочин [202.9.46.249] 2023/1/27
Би интернэт хэрэглээд 15 жил болж байна. Цахим хохирогч болсон юм алга. Ямар мангарууд нь хохирогч болоод байгаа юм болоо
11 | 4 Хариулах
Зоч [150.129.140.3] 2023/1/27
Хэ хэ хэтэрхий цахимжих хортой хортой зөвөөр бус буруугаар ашиглах нь хол илүү талдаа биз
0 | 0 Хариулах
Зочин [172.226.43.205] 2023/1/27
Цус нь ойртчихоор чинь дахин дахин хулхидуулах нь аргагүй шдээ.
1 | 3 Хариулах
Мал нь байнөө [203.98.76.220] 2023/1/27
30М Будаа
1 | 0 Хариулах
Зочин [103.141.250.2] 2023/1/27
хаширахгүй малнууд шүү манайхан. зүгээр юм гэж хэзээ ч бхгүй
5 | 0 Хариулах
Зочин [64.119.21.234] 2023/1/27
Утсанд ирдэг хонжвор сугалааг зогсоогооч.
3 | 0 Хариулах
[64.119.23.240] 2023/1/27
hujaa
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.57] 2023/1/27
Чааваас.Хулчгар хоосон толгойнууд.Дандаа өнгөрсөн хойно нь дэмий ярина.Жи Таймын хэрэгтэнийг хахууль авч гаргасан.
7 | 2 Хариулах
Зочин [202.9.46.249] 2023/1/27
Телевизүүдээр гарч байгаа сугалаануудын тохиролуудыг таслан зогсоогооч.
14 | 0 Хариулах
зайлцан юмаа псдаа [66.181.160.14] 2023/1/27
залилуулж байгаа бол ёстой хохино, 5 настай хүүхэд бишдээ юу ч авахгүй юманд мөнгөө аваачиж өгөөд байдаг малнууд.
10 | 3 Хариулах
Zo [66.181.161.87] 2023/1/27
Tvrvvlj orson ni ashigtai ajildiimdo ashig olson hvn bas zundu bgoo naadahnaascin
1 | 4 Хариулах
Зочин [45.117.35.22] 2023/1/27
ashig bish ym l daa. busdaas zalilan hiihee medej bga humuus l bga daa bodvol
5 | 0 Хариулах
Zo [66.181.161.87] 2023/1/27
Medeej tvrvvlj orwol ashig svvld orson hvmvvsiinha mungiinl awjiin gesen vg Bolowson deerem
2 | 2
Зочин [202.9.46.249] 2023/1/27
Монголын цагдаагийн газар монголын сайтуудаар 780,000 доллараар бөөр худалдан авна гэсэн луйварчидтай тэмцээч.
18 | 1 Хариулах
Зочин [202.179.21.235] 2023/1/27
тэр ч харваас ойлгомжтой. Орчуулагч ашиглаад бичсэн. Хэн ч мэднэ.
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.85] 2023/1/27
Гадаадын луйварч Google translate ашиглаад Монголчуудыг минь мөнгийг хамаад алга болох юм... Битгий ийм юманд итгээч дээ
17 | 0 Хариулах
Nigerian Prince [59.153.114.221] 2023/1/27
Хайрт минь Би Монгол руу очих гэсэн боловч замдаа мафийнханд барьцаалагдчихлаа. Надаас болон миний хүүгээс араван минган доллар нэхэж байна. Хайрт Минь туслаач. Мөнгө шилжүүлээч
6 | 0 Хариулах
Хайраа [202.126.88.77] 2023/1/27
Хар гөлөг минь бөөрөө зарчаач тэгээд үлдснээр нь Бэлтэс Мөрөндий гялс
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.202] 2023/1/27
За ок өргөөд ирээд залга Ккк
0 | 0 Хариулах