ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хүмүүс мичнүүдийн дохио зангааны ихэнхийг ойлгодог болохыг шинэ судалгаа харуулжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Хүн дүрст мичнүүд өдөр тутмын амьдралдаа нийт 80 гаруй дохио зангааг ашиглан хоорондоо харилцдаг болохыг Мягмар гарагт PLOS Biology сэтгүүлд нийтлэгдсэн шинэ судалгааны тайланд өгүүлжээ.

Үүнээс гадна орчин үеийн хүмүүс эдгээр дохио зангааны ихэнх хэсгийг ойлгодог болох нь уг судалгаагаар тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл хүмүүс эртний өвөг дээдсээсээ мичнүүдийн дохио зангааг ойлгох чадварыг өвлөж үлджээ.

Мичнүүд “маажаад өгөөч” гэсэн дохиогоор үсэнд нь шигдсэн хорхой шавжаас салгаж өгөхийг бусдаасаа хүсдэг байна. Бас “секс хийцгээе”, “хоолноосоо өг”, “өөр газарт шилжье” гэх зэрэг утгатай дохиог ашигладаг ажээ.

Хүнтэй хамгийн ойр төрөлд тооцогддог шимпанзе, бонобо мичнүүдийн дохио зангааны 90 гаруй хувь хоорондоо таардаг байна.

Ийм дохио зангаа нь хүмүүсийн хоорондоо харилцах хэлийг бий болоход чухал үүрэг гүйцэтгэсэн болохыг судалгааг ахалсан Шотландын гэгээн Эндрьюсийн нэрэмжит их сургуулийн психологи, мэдрэл судлалын сургуулийн эрдэмтэн Кирсти Грэм тайлбарлажээ.

Нэгээс хоёр настай нялх хүүхдүүд мичнүүдийн 50 гаруй дохио зангааг хэрэглэдэг нь энэ судалгаагаар бас тогтоогдсон байна.

Ингээд судлаачид насанд хүрсэн орчин үеийн хүмүүс мичнүүдийн хэлийг ойлгохдоо ямар байхыг туршжээ.

Тэд шимпанзе, бонобо мичнүүдийн үйл хөдлөлийг харуулсан 20 видео дүрсийг 5,656 хүнд онлайнаар үзүүлж, зөв утгыг дөрвөн хувилбар хариултаас сонгуулсан байна.

Ингэхдээ мичнүүдийн үйлдлийн хариуд бусад нь ямар хариу үйлдэл үзүүлснийг харуулаагүй гэнэ.

Бас дүрснүүдээ “зөвхөн дүрс”, дохио зангаанаас өмнө мичнүүд юу хийж байсан тухай “тайлбартай дүрс” гэсэн хоёр төрлөөр үзүүлжээ.

Ингэхэд туршилтад оролцогчид хоёр төрлийн дүрснээс ялгаагүй 50-аас дээш хувийн амжилттайгаар мичнүүдийн хариултыг зөв тайлсан байна. Зарим дохиог бүр 80 хүртэл хувийн амжилттай зөв ойлгожээ.

Тухайлбал “хоолноосоо өг”, “маажаад өгөөч” зэрэг дохиог маш өндөр хувьтай ойлгосон байна.

Энэ нь санамсаргүй тохиолдлоор зөв хариултыг таах магадлалаас хоёр дахин өндөр үзүүлэлт гэнэ.

“Ийм дохио зангаануудыг хүн дүрст мичний бүх төрөл зүйлүүд хэрэглэдэг. Хэрвээ хүмүүс үүнийг ойлгож байгаа бол бидний өвөг дээдэс ч үүнийг мэддэг байсан гэж ойлгож болохоор байна” гэж Грэм ярьжээ.

Тэрбээр цаашид горилла, орангутан зэрэг бусад төрөл зүйлийн мичнүүдийн дохионы хэлээр судалгаагаа баяжуулж, хүмүүс ийм чадварыг яг ямар замаар өвлөж авсныг гүнзгийрүүлэн судлах шаардлагатайг онцолсон байна.

 

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
35 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
хохо [66.181.168.8] 2023/1/27
секс хийцгээе гэдэг дохиог нь заагаад өгөөч
1 | 0 Хариулах
Зочин [87.209.200.156] 2023/1/28
hahaha sarmagchintai havitah gej baigaa yum uu? zavharsan yum be.
0 | 0 Хариулах
xoxo [66.181.168.8] 2023/1/30
эмэгтэй хүнд үзүүлье л дээ, ихэнх нь ойлгоно гээд бгашд
1 | 0 Хариулах
Зочин [203.91.115.49] 2023/1/30
Хаха
0 | 0
Зочин [192.82.88.118] 2023/1/27
хэл мэдэхгүйгээр 4 хариулттай хэлний тест өгөөд 50 хувийн амжилт үзүүлнэ гэдэг шиг юмөө 😂
0 | 1 Хариулах
Зочин [66.181.161.167] 2023/1/27
30 % байдаг шүү унгас минь
0 | 0 Хариулах
Зочин [202.21.99.51] 2023/1/27
хүн болон бүх сармагчингууд дэд өвгөөр дамжиж салаалсан, дээшилсээр анхдагч нэг өвгийн төрөлд бүгд багтана
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.49] 2023/1/30
Тэр нь хулгана шиг амьтан байдаг
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.50] 2023/1/27
Нүүдэлчдийн уламжлалт секс хийцгээе дохио нь Орангутанхытай яг таардаг гэнэ. Энэ дохиог Монголын бөх олимпын тэмцээнд оролцож явахдаа хийж байсан гэнэ.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.210] 2023/1/27
Монголын төрийн 3 өндөрлөг. 😂😂😂
3 | 0 Хариулах
Орк мич үхэр 😔 [192.82.76.181] 2023/1/27
Монголчууд бол хагас хүн хагас мич юм . Яагаад гэвэл усанд бага ордог амаа дутуу угаадаг бөгсөө дутуу арчдаг . Бас шүлс нус цэрээ хаа хамаагүй хаядаг . Монголчууд хүн болох шатандаа орох болоогүй байнадаа .
4 | 1 Хариулах
РАВДАН [66.181.160.44] 2023/1/27
ОДООНЫ ХҮМҮҮС 300 МЯНГАН ЖИЛИЙН ДАРАА ИХ ӨӨРЧЛӨГДӨХ ЮМ БИЛЭЭ! 2 ЗҮЙЛ НӨЛӨӨЛНӨ ГЭЖЭЭНЛЭЭ! 1-РТ ХООЛ ХҮНС. ХҮМҮҮС ШИГ ОЛОН ТӨРЛИЙН ИДЭШТЭН ЭНЭ ДЭЛХИЙД БАЙДАГГҮЙ ГЭЖЭЭНЛЭЭ! ӨВС НОГОО МАХ СҮҮ ЭРДЭС ХЭРЭГЛЭДЭГ БОЛОХООРОО ШҮД ЭРҮҮ НҮҮРНИЙ ХЭЛБЭР ӨӨРЧЛӨГДНӨ. ДАГААД БИЕИЙН ТУЛГУУР ЯСНУУД ӨӨРЧЛӨГДНӨ ГЭЖЭЭНЛЭЭ! 2-РТ ГЕНИЙН ХУВЬСАЛ. ХҮНИЙ ЭР ХРОМОСОМ УСТАНА ГЭЖЭЭНЛЭЭ! ТЭГЭЭД ЭМ ХҮЙСТЭН ДАВАМГАЙЛАХ ЮМ БИЛЭЭ! ОДОО Ч ЭХЭЛЦЭН БАЙНА ЛЭЭ ДЭЭ! МАНАЙ БАНЬД НАР НҮД НҮҮР ХӨМСГӨӨ БУДААД ШИЛЭН ТРИКО ӨМСӨӨД ЭХЭЛЦЭН БАЙНА ЛЭЭ!
0 | 1 Хариулах
Зочин [202.179.26.52] 2023/1/30
Чи 300,000 жилийн дараагийн зүйлд санаа зовоод яах вэ дээ. Чамайг 300,000 жилийн дараа ийм мал коммэнт бичих нь өөрчлөгдөцгөөе! гээд мичнүүд гүйлдээгүй л байлгүй.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.86.16] 2023/1/27
Хүн дүрст мичнүүдтэй ч яахав дохио зангаагаар ч болов ойлголцоод байдаг юм байж,,,зомбирсон оросуудыг бол зодож нүдэж байж л ойлгуулаж,ойлголцохоос өөр арга байхгүй юм байна,,,,
3 | 3 Хариулах
Зочин [64.119.17.227] 2023/1/27
Тархи нь мичнээс ч өмнөхөөрөө үлдсэн пппсда ккк
1 | 2 Хариулах
Зочин [192.82.86.16] 2023/1/27
Чамд бол,,, мичнээсээ ч өмнөх үед үлдцэн тархи байх нь байтугай,,,тархи гээд гөрдөөд дайрчихаар мэдрэлийн хоёр гурван эсийн бөөгнөрөл ч байхгүй орк гэдгийг нотлох ч шаардлаггүй гарцаагүй үнэн,,
2 | 0 Хариулах
Paвcaл [73.225.77.210] 2023/1/27
Англи хэл сурах гэж өчнөөн жил, сураад зөвхөн англи хэлтэй л хүнтэй ойлголцоно. Мичнүүдийн дохио зангааг сурчихвал бүх төрөлхтөн нийтээрээ ойлгох юм байна. Ингэхэд бүх хүмүүс ойлгоод байгаа ceкc хийцгээе гэдэг дохио нь яг ямар байдаг бол? Сураад авчихвал дэлхийн хаана ч газардахгүй.
0 | 1 Хариулах
Зочин [64.119.17.227] 2023/1/27
🍆
0 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.44] 2023/1/27
ТАЛИЙГААЧ МАЙКЛ ЖОНСОН ТААЗААРАА ТҮРЭЭД САЛТААГАА САМАРДААД БАЙСИЙШД! БҮГД Л ОЙЛГИЙШД!
3 | 0 Хариулах
Зочин [66.181.161.115] 2023/1/27
Одоо байгаа мичнүүд яагаад хүн болохгүй байнаа , эхнээсээ ганц нэгээрээ хүн лүү дөхмөөр юм
0 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.188.207] 2023/1/27
ОНЦ ШААРДЛАГА ГАРАХГҮЙ БАЙГАА БОЛОХООР ТЭР Л ДЭ. ХУВЬСАЛЫН ОНОЛООР БОЛ НЭГ Л ЗҮЙЛ Л ИЛҮҮ ХӨГЖДӨГ БАЙХ МАГАДЛАЛТАЙ. ХУВЬСАЛ НЬ БАС ОЛОН МЯНГАН ЖИЛЭЭР ЯВАГДДАГ.
0 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.188.207] 2023/1/27
ӨНӨӨДӨР ХҮН ГЭДЭГ АМЬТАН НИЙТ ДЭЛХИЙД ТАРХААД СУУРЬШСАН БАЙНА. БУСАД АМЬТДЫН АМЬДРАХ ОРЧИН Ч ТЭР ЧИНЭЭГЭЭРЭЭ ХУМИГДАЖ БАЙГАА.
0 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.188.207] 2023/1/27
ИРЭЭДҮЙД АМЬТАДЫН АМЬДРАХ ГАЗАР НУТАГ ХУМИГДСААР ХҮН ГЭДЭГ АМЬТАН Л ҮЛДЭХ БАЙХДАА.
0 | 0 Хариулах
Зочин [43.253.27.185] 2023/1/27
бид одоогийн мич шиг байснаасаа хойш хэр удаж байж ийм болсон гэж бодож байна. хугацаа нь болоогүй. тэр үеийг бид үзэж амжилгүй түрүүлээд устаж ч магадгүй
0 | 0 Хариулах
Батсайхан [103.57.94.13] 2023/1/27
Энэ мэдээг бэлтгэсэн сэтгүүлч С. Мөнхцэцэг тун ойлгомжтой нэр, үгийг ашиглан, сайн хөрвүүлжээ. Талархлаа!
4 | 1 Хариулах
Зочин [192.82.86.16] 2023/1/27
Батсайханд,,,сэтгүүлч бүсгүйд урам хайрлаж,халуун дулаан үгээр магтан сайшаасанд тань С.МӨНХЦЭЦЭГ сэтгүүлчийн өмнөөс баярлан талархаж байгаагаа хэлье,,,дур мэдэн хүний өмнөөс түрүүлж дуугарсандаа бас хүлцэл өчье,,,гэрэлтэй сайхныг олж харах чадвартай байна гэдэг бурхны өгсөн бэлэг юмшигээ,,,,
0 | 0 Хариулах
Бадарч тахар [192.82.87.165] 2023/1/27
Гориллууд манай бөхчүүд шиг дэвж барилддаг гэсэн !
1 | 0 Хариулах
Зочин [66.181.182.87] 2023/1/27
тэднийг наадамд барилдуулая
0 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.188.207] 2023/1/27
ХҮН САРМАГЧИН ТӨРЛӨӨСӨӨ САЛАХАД МӨСТЛӨГ ИХ НӨЛӨӨЛСӨН БАЙХ ГЭЖ БОДДОГ.СҮҮЛИЙН МӨСТЛӨГИЙН ҮЕД ХАЛУУН ДУЛААН ГАЗРЫН МИЧНҮҮДЭД ХУВЬСАХ ШААРДЛАГА ГАРААГҮЙ БАЙХ. ХАРИН ХҮЙТЭН ЦАГ УУРТ БАЙСАН МИЧНҮҮД ТЭСЧ ҮЛДЭХҮҮН ТУЛД ХУВЬССАН. АХУЙ НЬ БАГА БААГААР ӨӨРЧЛӨГДӨЖ ХУВЬСАЖ ЭХЭЛСЭН.
0 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.188.207] 2023/1/27
БАС НӨГӨӨ ТАЛААСАА МИЧ ГЭДЭГ АМЬТАН БУСАД АМЬТДААС ИЛҮҮ ХӨГЖИНГҮЙ АМЬТАН. ГАР ХӨЛИЙН ХӨГЖИЛ ИҮҮ. ГАРААРАА БИЕ БИЕТЭЙГЭЭ ДОХИОГООР ХАРЬЦДАГ.
0 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.188.207] 2023/1/27
ХҮН ГЭДЭГ АМЬТАН ОДОО Ч ХУВЬСАЖ ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙГАА ГЭЖ БОДДОГ. ХАР БОР ШАР ЦАГААН ГЭЭД АРЬСААРАА ЯЛГАРДАГ. ИРЭЭДҮЙД ХҮН ИЛҮҮ ДАЯАРШИЖ ШИНЭ НИЙГЭМ ШИНЭ ХУВЬСАЛ БОЛЖ АРЬСНЫ ӨНГӨ Ч НЭГ БОЛОХ БИЗ.
1 | 1 Хариулах
Зочин [202.9.46.249] 2023/1/27
Хүн төрөлхтөн сармагчингаас үүсэлтэй нь бодит үнэн.
1 | 2 Хариулах
Зочин [192.82.90.240] 2023/1/27
Хүн төрөлхтөн сармагчин 2 нэг өвөгтэй гэвэл үнэн шүү.
1 | 1 Хариулах
Зочин [202.9.46.249] 2023/1/27
Нэг өвөгтэй бол нэг л гарал үүсэлтэй байж таарн шдээ эргүү минь.
1 | 1 Хариулах
Зочин [192.82.90.240] 2023/1/27
Чи ижил гаралтай 2 төрлийг нэг нь нөгөөгөөсөө гээд байна эргүү ац минь. Нэг нь Pan, нөгөө нь Homo хоёулаа Homenini гэх өвгөөсөө 6.5 сая жилийн өмнө салсан юм. Донгосохоосоо өмнө эхлээд судалж бай муу dumb ass
0 | 1