ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Lexus-ийн захирал Toyota корпорацыг удирдахаар боллоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Акио Тоёода

Дэлхийн хамгийн том автомашин үйлдвэрлэгч, Японы Toyota корпорац гүйцэтгэх захирлаа сольж байгааг өчигдөр орой зарласан нь гэнэтийн үйл явдал боллоо.

2009 оноос хойш тус компанийг удирдаж байсан Акио Тоёода дөрөвдүгээр сарын 1-нд албан тушаалаа Кожи Сатод шилжүүлэхээр болжээ.

Тоёода цаашдаа Тоуота корпорацын төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллах юм байна.

Одоо 66 настай Тоёода нь тус компанийг үүсгэн байгуулагч Кичиро Тоёодагийн ач хүү юм. Түүний аав Сойчиро Тоёода 1980-1990-ээд оны үед бас Toyota корпорацыг удирдаж байжээ.

Одоо 53 настай Сато нь харин үүсгэн байгуулагчтай ураг төрлийн холбоогүй хүн юм. Тэрбээр одоо Toyota-гийн тансаг ангиллын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Lexus компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Бас Toyota корпорацын брэнд хариуцсан дэд захирлаар давхар ажилладаг ажээ.

Сато 1992 онд механик инженерийн бакалаврын зэрэгтэй их сургууль төгссөнөөсөө хойш тасралтгүй Toyota корпорацад ажиллаж байгаа хүн юм.

зураг
 
Кожи Сато

Энэ удаагийн өөрчлөлтийг Toyota корпорацын хувьд томоохон үе шилжилт гэж үзэж байна.

Дэлхийн автомашин үйлдвэрлэлийн салбар цахилгаан хөдөлгүүрт хурдтай шилжиж буй цаг үед шинэ томилгоо болж байгаагаараа онцлог. Toyota корпорацын хувьд хайбрид хөдөлгүүрээр салбартаа хувьсгал хийж чадсан ч цахилгаан хөдөлгүүрийн эрин үед хоцорч яваа гэгддэг.

“Би өнгөрсөн 13 жилийн хугацаагаа эргэн харахад амар тайван өдөр ганц ч байсангүй. Гэхдээ би энэ хугацаанд урагшилж хөгжих бат бэх суурийг тавьж чадсан гэдэгтээ итгэлтэй байна” гэж Акио Тоёода өчигдөр Токиод болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

 

Эх сурвалж: AFP

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
40
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.185.204] 2023/1/27
Toyota hybrid машин үйлдвэрлэснээрээ томоохон дэвшил хийж, хүн төрөлхтнийг гайхшруулсан ч энэ нь өөртөө борооны дараах мөөг шиг өрсөлдөгчид бий болгож хятад гэх мэт том зах зээлээ алдахад хүргэж байгаа
1 | 0 Хариулах
? [192.82.68.173] 2023/1/27
Монголчууд бид эдүгээ технологийн хөгжлийг гүйцнэ гэж бодох хэрэггүй, харин бусад улсад байдаггүй буюу ховор байдаг зүйл үйлдвэрлэдэг болох хэрэгтэй байна?!! Жишээ нь, Тайвань микрочипээр толгой цохиж явна! Бид газрын ховор элементээ хагас боловсруулах юм уу, эсвэл яадаг юм, тиймэрхүү салбар олж барьж авмаар юмаа?? Мэддэг хүмүүс нь саналаа хэлнэ биз??
15 | 1 Хариулах
Улнаас Доош 3 Метр [49.0.136.6] 2023/1/27
Машины боолт үйлдвэрлэдэг болчиход л алах гээд байгаам даа уг нь
8 | 0 Хариулах
Баагий [66.181.178.245] 2023/1/28
За тэгж худлаа шаагаад яах вэ нүүрсээ угаагаад зарах нүүрсээ шатаагаад цахилгаан гаргах бүх автобус машин халаалтаа цахилгаанд шилжүүлэх нүүрс төмрийн хүдрээ хайлуулаад ган хийх ган араг бүтэцтэй байшин түлхүү барих гээд бидэнд ажил зөндөө их байна даа
2 | 0 Хариулах
Зочин [64.119.22.178] 2023/1/29
Нүүрсний ЦДС 1-рт, төмрийн хүдрээ боловсруулах үйлдвэр 2-рт эхлээд ингээд зүтгэ хий
0 | 0 Хариулах
Зочин [64.119.17.9] 2023/1/27
Агуу шүү ТОЁОТА. Цахилгаан машины дараагийн үе нь устөрөгч юм уу юу юм бэ ? РАВДАН орж ирж нэг юм хэлнэ байгаа. Цахилгаан машины батерейг хангалттай үйлдвэрлэж чадах түүхий эд дэлхий дээр байгаа юу ?
2 | 0 Хариулах
Бид эндээ алалцаал [103.161.242.150] 2023/1/27
ҮНЭ нэмэгдэнэ өөр юу ч биш.. монголд ганцхан том үйлдвэр байхад улсаа чирээл явчихна.. нүүрс ирээдүй биш шүү !!!
3 | 2 Хариулах
Зочин [202.9.46.249] 2023/1/27
Орк монголчууд бие биенээ доош хийж бие биендээ баярхаж амьдрах дуртай оркууд шүү дээ. Ийм ард түмэнтэй улс хэзээ ч хөгжихгүй.
3 | 2 Хариулах
Зочин [66.181.165.44] 2023/1/27
Хэн нэгэн боломжтой хүн үнэтэй машин авч унахыг ядуу хүн баярхаж байна гэж бодоод үзэн ядна. Харин ирээдүйн саятан бол энэ хүн юу хийдэг бол амжилтанд хүрсэн нууц нь юу юм бол би яаж өөрийгөө хөгжүүлж баян болохуу гэж бодно тэрнийхээ төлөө зүтгэнэ. Баян ядуугын хамгийн том ялгаа сэтгэлгээнд байдаг юм. Тэгээл баячууд гэхээр муусайн авилгачид л биз гэж солиороод унав. Авилгачид мөнгөө дураараа үрэх эрх чөлөөтэй байна гэж байхгүй. Тансаг машин унаж хүний анхаарал татахгүйгээ авилгачид мэдэлгүйдээ
4 | 1 Хариулах
Зочин [192.82.89.198] 2023/1/28
Нэг ч ямар ч баялаг бүтээхгүй, төгрөгний татвар төлөхгүй маш их баяжиж байгаа хүмүүс дийлэнх нь болчихоод байхаар яах ч билээ. Авилгачид харин ч аархаж амьдардаг байгаа шүү. Яагаад гэвэл тэд хэнийг ч худалдаж авах чадвартай болсон. Монголд харин тэдэнд салаавч үзүүлээд аваачаад хийчих аавын хүү, ээжийн охин алга даа.
0 | 0
Зочин [66.181.165.44] 2023/1/27
Тэгээд нээх худлаа том үйлдвэр гээд соц сэтгэлгээнээсээ салаагүй юм ярьдагийн. Тоёота жишээ нь зүгээр 1 том үйлдвэр биш шүү. Том үйлдвэр байлаа гээд өрсөлдөж чадахгүй борлуулалт нь муу байх юм бол маш том хог эзэнгүй хаягдмал барилга болоод дуусна шүү. Том үйлдвэр гэж солиордогоо больцгоо
1 | 0 Хариулах
Зочин [64.119.22.178] 2023/1/29
Алсыг харах л ёстой үйлдэр бол асуудал биш өнөөдөр, зөв гэрээ хэлцэл ухаалаг менежмент, технологийн зөв шийдлийг л харж хийлгэх бидэнд боломж байгаа ганцхан луйварчид гэж аюул
0 | 0 Хариулах