ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Баянголын аманд 1,764 айлын орон сууц барина

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянголын аманд орлогод нийцсэн орон сууцны хорооллын төсөл хэрэгжүүлэх эрхийг Нийслэлийн Орон Сууцны Корпорац /НОСК/ ХК-д олгожээ.

"Нийслэлийн төв цэгээс 17.4 км-ийн зайд орон сууц барих бөгөөд цэвэр, бохир ус, цахилгаан, дулааны шугамыг 2007-2013 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар хийсэн.

Орлогод нийцсэн орон сууц барих төсөлд “Сайхан төмөрт” ХХК шалгарч, сонгогдсон талбарт өөрийн хөрөнгөөр орон сууц, үйлчилгээний зориулалт бүхий 28 блок нийт 1,764 айлын орон сууц, 320 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, үйлчилгээний төвийн зургаан барилга барих санал ирүүлжээ.

Төсөл 2023-2028 онд хэрэгжинэ" хэмээн НОСК ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан танилцуулав.

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурлаас “Сайхан төмөрт” ХХК-тай “Хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах” гэрээг байгуулж, төслийг хэрэгжүүлэх эрхийг НОСК-д олгосон байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ХАХА
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
24 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
рррррр [192.82.89.141] 2023/1/28
seoul gardeng copy hiitsiimuda
0 | 0 Хариулах
Лхагва [124.158.68.216] 2023/1/27
1700 айлд 320 хүүхдийн сургууль, 160 ортой хүүхдийн цэцэрлэг багадна. Ихэнх айл 2-3 хүүхэдтэй тэд мэдээж сургууль, цэцэрлэгийн насныхан байж таарна.
2 | 0 Хариулах
Зочин [79.98.213.82] 2023/1/27
Эхлээд Баянголын ам хүрэх замаа өргөтгөж янзлахгүй бол ийм байшингууд бариад үнэхээр утгагүй бас бөөн түгжрэл үүснэ, тэнд чинь ганц нарийн зам байгаа
1 | 0 Хариулах
МАН өвгөн [66.181.188.160] 2023/1/27
Хархорин луу хандуул даа барилга энэ тэрээ.
0 | 0 Хариулах
[66.181.161.245] 2023/1/27
Bie bieniihee naiig haasan barilga barihaa bolimoor bnaa. Huduu gazar shambaaraldsan yum barih hereggui. Barival buh aild baigal haragdahaar zuv arhitecturtai barival taarna.
1 | 0 Хариулах
И [192.82.73.5] 2023/1/27
Хэдэн мянган баых зарагдахгүй байхад бас юун байр барих вэ. Хятад шиг барилгын салбарыг дампууруулах нь дээ. НОСК, ТОСК-оо татан буулга.
0 | 0 Хариулах
Уншигч [165.231.67.159] 2023/1/27
Одоо өндөр,өндөр барилга хэрэггүй ээ. Энэ мөнгөө гэр хорооллуудыг тохижуулахад зарцуулах .Жиш(баян-хошуу, 7-н буудал, амгалан, сонгино-хайрхан)гээд утаатай дүүргүүдэд, сэтгээд ,графикуудаа зөв гаргаж хийгээ ч авилгачид аа.
2 | 0 Хариулах
Зочин [202.179.21.235] 2023/1/27
Өөрөө барилга барьдаггүй НОСК-д өгч яадаг ?
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.42] 2023/1/27
УБ-т хаа сайгүй олон давхар орон сууц барих хэрэггүй ээ. Оронд УБ хот дахь хүн амын хэт төвлөрлийг сааруулах арга хэмжээ аваач ээ. МУ-ын бүх хүн ам чинь энэ хотод цуглараад бүгдээрээ угаартаж үхэх дээрээ тулаад байна ш дээ.
7 | 0 Хариулах
Зочин [202.9.46.249] 2023/1/27
Усны гачигдалд орж байж олон орон сууц барьж яах гээд байгаа юм.
4 | 0 Хариулах
Зочин [202.21.124.131] 2023/1/27
дулаан цахилгааны эрчим хүчний дутагдалд орж байгаагаа мэддэг л байгаадаа энэ яам төрийнхөн
4 | 0 Хариулах
Зочин [68.100.57.175] 2023/1/27
Цахилгаан , дулаанаар хангах станц бариачээ Малнуудаа !!!
5 | 0 Хариулах
Зочин [203.91.115.50] 2023/1/27
Хөгжлийн банкны өр дахиад зузаарчээ. Дахиад л нөгөө чанар муутай Буянт-Ухаа I, II, Шинэ Яармагууд бий болжээ. Дахиад л Тоск, Носк-н найдваргүй зээлүүд. Дахиад л Монголын барилгын салбар элэг дөрөвдөө шилжжээ. Уг нь өнөөдөр байгаа байдлаасаа эрүүл сэтгэлгээгээр дүгнэлт гаргавал хамгийн түрүүнд Тоск, Носк-г татан буулгах ёстой юм шүү дээ. Гэтэл энэ авилгачин төр юун болих, буцах, харин ч дээр нь нэмээд Аоск, Соск- байгуулахаар зүтгүүлнэ. Улс маань 24-25 онд дампуурах нь тодорхой болчихоод байдаг. Төр, засаг, эрх баригчид өрөө л нэмээд байдаг. Бодит байдал дээр төсвийг алдагдалгүй гүйцэтгэх шаардлага тулгараад байдаг. Төсөвтэй адилтгах санхүүжилт болох Ипотек, төрийн санхүүжилтийн концес, бүтээн байгуулалтын ажлуудыг тас хорих ёстой болоод байдаг. Үүнийг нь хувийн хэвшил зэх зээлийн зарчмаар гүйцэтгэж баймаар байдаг. Гэтэл энэ төр байгаа жаахан зах зээлээ булааж аваад л хувийн хэвшлийнхээ үүдийг барьдаг. Юм үнэхээр шувтарсан цагаан бумбандаа буужээ. Энэ орон дампуурах нь тодорхой болжээ.
3 | 0 Хариулах
Mhn [202.126.90.95] 2023/1/27
Stantsaa hamt
2 | 0 Хариулах
Зочин [64.119.20.12] 2023/1/27
1700 айл юм 1700 дулаан гарааштай, гадаа 1700 машины зогсоолтой, 1700x5=8500 м кв ногоон байгууламж, өрхийн эмнэлэг хороо цагдаагийн байртай 1700 хүүхдийн цэцэрлэг сургуультай байх хэрэгтэй. Айлынх нь тоогоор стандарт гаргаач
5 | 0 Хариулах
Latin49 [202.126.90.10] 2023/1/27
mongoliin 1 ail urh dundjaar 2 huuhedtei gej tootsoj uzeh heregtei
1 | 0 Хариулах
Зочин [66.181.181.40] 2023/1/27
худ худ чанаргүй амбаарнууд сүүлиин үед баригдаж бга байрнууд бүгд амбаар чанар муутай хог блсн
0 | 0 Хариулах
Zochin [150.129.143.182] 2023/1/27
1700 ailiin oron suuts barichaad 320 huuhdiin surguuli bariad bhdaa yahav de. Naad zakhiin zuv tootsoolol gargaj chadakhgui zavaan shakhaanii gazruudiig oruulaad bolimoor yumaa neeree. Ene zuvshuurul ugch bgaa bukh alban tushaaltang shalgakh heregtei
2 | 0 Хариулах
Зочин [64.119.20.12] 2023/1/27
1700 айлд дор хаяж 1700 хүүхэд байна гэхээр хүүхдийн цэцэрлэг сургууль 1700 хүүхдийн багтаамжтай байх хэрэгтэй. Бага ангийн математик шүү
6 | 0 Хариулах
Зочин [192.82.65.153] 2023/1/27
iim hol olon ailiin oron suuts barih ni ergeed mashinii heregleeg nemdeg taltai
4 | 0 Хариулах
Зочин [165.232.171.209] 2023/1/27
Мэдэмхийрэхээ больчих, чиний мөнгөөр бариагүй, чамд гай болоогүй ээ. Зовох юмандаа зовж суу.
1 | 2 Хариулах
darjaa [203.98.76.186] 2023/1/27
1700 ail oron suutsand orj 150 hvvhed tsetserlegtee boloh ni sain hereg.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.131] 2023/1/27
Хаа хол нисэхт буянт ухаа 1, 2 гэж барьсаныг санаж байна уу. Тэрнээс болж яармагийн түгжрэл үүссэн шүү дээ. Орон сууцны хороолол барих нь яахын аргагүй зөв гэхдээ тийм хол биш, төвтэйгөө ойрхон барих хэрэгтэй байна.
0 | 2 Хариулах
Зочин [202.9.47.1] 2023/1/27
тэр хавьдаа ажилд ороо яршиг зүгээр.
0 | 0 Хариулах