Ховд аймгийн Засаг Даргын Тамгын Газраас энэ сарын 21-22-нд "Мөнгөлөг шагшуурга 2023" мөсний баяр хийхээр товлосон.
Уг арга хэмжээг Баруун Монгол угсаатны онцлогийг хадгалсан аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгаль дэлхий, үндэсний өв соёлоороо бахархах, өвлийн аялал жуулчлал, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилгоор Хар-Ус нуурын цогцолбор газарт зохион байгуулах аж.
Энэ хүрээнд угсаатнуудын баярын жагсаал, монгол туургатны “Мөсөн сур”-ын харваа, монгол шагайн наадгай, мөсний барилдаан зэрэг цогц арга хэмжээнүүд болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!