"Замын-Үүдээс Эрээн хот руу явах автобусны тасалбарын үнэ том хүнийх 25,000, хүүхдийнх 12,500 төгрөг"
"Дорноговь аймгийн Замын-Үүд сум-БНХАУ-ын Эрээн хот” чиглэлийн зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээг 2023 оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлүүлэх гэж байна.
Уг чиглэлд автобусаар зорчих тасалбарын үнэ том хүнийх 25,000, хүүхдийнх 12,500 төгрөг.
Тасалбарыг зөвхөн онлайн борлуулалтын систем eticket.transdep.mn-ээр бичих бөгөөд өдөрт 300 зорчигчийг хил нэвтрүүлнэ.
Автобусны тасалбар авах иргэдэд тавигдах шаардлага:
- Сүүлийн 48 цагийн хугацаанд гарсан PCR шинжилгээний “сөрөг” хариуг үндэслэн зорчих тасалбарыг захиална.
- Хилийн хяналт шалгалтаар нэвтрэхдээ PCR шинжилгээний “сөрөг” хариуг биедээ тогтмол авч явна.
- PCR шинжилгээний “сөрөг” хариу байхгүй тохиолдолд хил дээрээс буцах бөгөөд үүссэн асуудлыг иргэн өөрөө бүрэн хариуцна.
Замын-Үүдээс Эрээн хот руу өдөр бүр 08:00, 08:30, 09:00, 09:30,10:00,10:30,11:00 цагуудад нийтийн тээврийн автобусаар тээвэрлэлтийг гүйцэтгэнэ.
Зорчигчид тээвэрлэлтийн туршид халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж зорчихыг АТҮТ-өөс анхаарууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
