• 6 сарын 10, Мягмар
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны хүүхдүүд ирэх улиралд хичээлийн шинэ байрандаа суралцана

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар

Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа-2” цогцолборт 1,200 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад ороход бэлэн болсныг нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газраас мэдээллээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны хүүхэд багачуудыг сургах ерөнхий боловсролын 163 дугаар сургуулийн барилга угсралт, дотор засал, гадна тохижилт, инженерийн шугам сүлжээ, камержуулалтын ажил бүрэн дууссан байна.

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд сургуулийн насны хэдэн хүүхэд амьдардаг талаар болон шинэ сургууль хэзээ ашиглалтад орохыг тус хорооны Нийгмийн ажилтан И.Наранцэцэгээс тодруулахад "Манай хороонд сургуулийн насны 3,200 хүүхэд бүртгэлтэй байдаг. Хүүхдүүд маань өмнөх улиралд 89, 118, 60 дугаар сургуульд хуваагдан суралцаж байсан бол шинэ улирал эхлэхэд шинэ сургуульдаа суралцахаар болж байна" хэмээв. 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.21.96.254] 2023/1/3
Ene olon oron suutsaa bariulakhdaa eniigee tuluvluj baigaachee. Zamaa ch ter. Yamar uttsun tarkhitai khumuus khot tuluvlult khiigeed baigaanbee!!!!!
0 | 0 Хариулах
[49.237.15.7] 2023/1/3
Yaarmagt olon ulsiin surguuli tsetserleg neegdeesei! Bagsh naraa cambridge iin systemeer beldeesei! Gadnaas philippine angli helnii bagsh avchraad surguuli burt zaalgaasai!!!!
0 | 0 Хариулах
Зочин [202.21.127.142] 2023/1/3
Биеийн тамирын заалыг их чанаргүй барих юм аа.
1 | 1 Хариулах