ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Сургуулийн насны хүүхдүүдийн дунд зан үйлийн эмгэгийн тархалт 5-20 хувьтай байна

П.Зоригт, IKON.MN
2022 оны 12 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхий боловсролын 107, 5 дугаар сургуулийн 60 гаруй багш мэргэжилтнийг оролцуулсан сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгох сургалт болжээ. Энэ үеэр аравдугаар сард хийсэн багш, сурагч, эцэг эхчүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн судалгааны үр дүнг ЭМЯ-наас танилцуулсан юм. 

Тус яамнаас БШУЯ, ХНХЯ болон бусад оролцогч талуудтай хамтран сэтгэцийн эрүүл мэнд ба халдварт өвчин, хоол тэжээл, агаарын бохирдол зэрэг шалгуураар Хүүхдэд ээлтэй сургуулийн индексийг боловсруулан гаргаж эхний ээлжид ЕБС-ийн 107, 5 дугаар сургуульд нэвтрүүлж, улмаар үндэсний хэмжээнд бүх сургуульд нэвтрүүлэх ба НҮБ-ын Хүүхдийн сан болон бусад доноруудтай хамтран ажиллах талаар мэдээлэв.

Сэтгэцийн эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлын 75 хувь нь 20 наснаас өмнө эхэлдэг. Өсвөр насанд зонхилон тохиолддог сэтгэцийн эмгэгүүдэд

  • Сэтгэл түгшилт
  • Сэтгэл гутрал
  • Хооллох дурын эмгэг
  • Зан үйлийн эмгэг (нийгмийн эсрэг зан үйл)
  • Анхаарал дутмагшил
  • Хэт хөдөлгөөнтэй болох
  • Өөрийгөө гэмтээх асуудлууд хамаардаг.

Түүнчлэн сургуулийн насны хүүхдүүдийн дунд багаар бодоход гурван хувь нь хүнд хэлбэрийн сэтгэл гутрал, амиа хорлох бодол, солиорол, анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтэй болох зэрэг сэтгэцийн эмгэгтэй байна гэдгийг мэдээлэв.

Зан үйлийн эмгэгийн тархалт 5-20 хувь байгаа аж. Хөвгүүдийн 6-16 хувь, охидын 2-9 хувь нь зан үйлийн эмгэгтэй, хүйсийн хувьд хөвгүүд охидыг бодвол илүү байна. Харин газар нутгийн хувьд хөдөөг бодвол хотод илүү тохиолдож байна.

Хүүхдийн сэтгэцийн эмгэгийг SDQ-ийн асуумжаар илрүүлэх судалгааг 5-15 насны 10,438 хүүхдийн дунд явуулжээ. Судалгааны дүнд SDQ асуумжийн өвөрмөц чанар 94.6 хувь, мэдрэг чанар 63.3 хувь гэжээ. 

Уг сургалтыг Эрүүл Мэндийн Яам, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв болон “Гэрэл Плас Медиа Холдинг” компани хамтран зохион байгуулсан байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Өндөр настан [150.129.142.107] 2022/12/29
Дааж давашгүй олон төрлийн хичээлээс чинь болж бага ангийн хүүхдүүдийн сэтгэцэд их өөрчлөлт орж байгаа юм биш үү
0 | 0 Хариулах
Зочин [64.119.16.13] 2022/12/27
Мэдрэг чанар 63 хувь гэнэ бас зан үйлийн өвчин гэнээ яаж монголчуудыг доромжлоод байнаа
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.236] 2022/12/26
Odoonii huuhduud ug avahgui boljee ene yutai holbootoi ym boloo
0 | 1 Хариулах
Зочин [192.82.76.86] 2022/12/27
Наадах чинь бол байдаг л зүйл биз дээ. Эцэг эх болгон л хүүхдээ тэгж боддог байсан биз. Ер нь ч тэгээд болсон болоогүй хүний үгийг харанхуй дагаж байхаар, өөрөө сэтгээд бодоод шийдэж байсан нь дээр дээ
5 | 0 Хариулах
Зочин [202.9.40.215] 2022/12/27
Таны үг авах юмгүй байгаатай л холбоотой.
4 | 0 Хариулах
Зочин [202.179.21.212] 2022/12/26
Өөрийгөө гэмтээх сэтгэл гутралд багтдаг. Яагаад салгачихсан ? 2. Судалгаа авахдаа хүүхдээс болон эцэг эхээс бичгээр зөвшөөрөл авсан эсэх.
0 | 1 Хариулах